Ардчиллын баярын өдрийг тэмдэглэв
Жил бүрийн энэ өдрийг Ардчилсан Нам баярын өдрөө болгон тэмдэглэдэг уламжлалтай. Учир нь 1990 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Ардчилсан намын Анхдугаар их хурал хуралдаж, сүүлийн 300 жилийн турш монголчуудын тэмцлийн үр дүн болсон тусгаар тогтнол эрх чөлөөг олж, монголчууд өөрөө өөрсдөө эрхээ мэддэг болсон билээ. Шинэ ардчилсан нийгмийг баталгаажуулж, ардчиллын зарчмаар төр улсаа удирдаж, иргэн бүрийнхээ сайн сайхан ирээдүй, аз жаргалтай амьдралын төлөөх бодлогыг эрхэм болгон ажиллахаар таван намын нэгдэл дээр Ардчилсан нам анх үүсч байсан юм.
ы
Тэгвэл энэхүү баярын өдрийг тохиолдуулан Монголын хүүхдийн ордны бага танхимд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь, Нийслэлийн АН-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар намын demparty.mn цахим хаягаар бүртгүүлж шинээр элссэн 120 гишүүдэд батлах гардуулж баяр хүргэлээ. АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь АН-ын үзэл баримтлалын талаар илтгэл тавьж, Ардчилсан нам, Ардчиллын төлөө зүтгэж ирсэн Арчдилсан хувьсгалын анхдагчид болон эрхэм журмын нөхөд, гишүүд дэмжигчдэдээ “Ардчиллын баяр”–ын мэндчилгээ дэвшүүлэв. Мөн “Гол бүхэн далайд цутгана” илтгэл тавьж, сонирхолтой түүхэн баримтат киног үзүүлэв.
₮
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ