УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив

img

 

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив. Тогтоолын төсөлд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 19 төрлийн арга хэмжээг Улсын Их Хурлын 2014 оны хаврын чуулганд багтаан хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Оюу толгой төслийн хоёрдугаар үе шатны санхүүжилт, гэрээтэй холбоотой асуудал, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж  УИХ-д өргөн мэдүүлэх, Импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, транзит 5 шугам бий болгох ажлыг эрчимжүүлэх, Дархан цаазат хилийн бүсэд газрын тос, занар, байгалийн хийн хайгуул хийх боломжийг бий болгох боломжийг судалж хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх зэрэг арга хэмжээг 2014 оны УИХ-ын хаврын чуулганаар багтаан батлуулж, хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалт, валютын дотогш чиглэсэн урсгал нэмэгдүүлэх үндэс суурь болох ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.batalgaa 2 jil.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-04-07