Л.Эрдэнэчимэг: Эдийн засгийн хямрал иргэдийн амьжиргаанд хүнд тусч байна
Намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаад, иргэдтэй уулзалт хийсэн. Иргэдийн санал хүсэлт ямар байсан талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодруулахад :
6
-Иргэдтэй уулзаж байхад их бухимдалтай байна. Тэдний амьжиргаанд эдийн засгийн хямрал хүнд тусч байна. Ялангуяа ахмадууд тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл дээр сэтгэл дундуур байна. Энэ бүхнийг төр, засагт дамжуулж өгөхийг хүссэн.
6
-Энэ хаврын чуулганаар та ямар хуулийн төсөл дээр ажиллах вэ?
-Хэд хэдэн хуулийн төсөл батлуулахаар ажиллаж байна. Юун түрүүн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг яаралтай батлуулах шаардлагатай. Ирэх наймдугаар сар болоход хүүхдүүдийн цэцэрлэгийн асуудал хөндөгдөнө. Хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. Мөн Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг өргөн барьж батлуулна. Иргэдийн зүгээс энэ хуулийн төслийг хэлэлцэн батлуулах хүлээлт их байгаа.
6
-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл ямар шатандаа яваа вэ?
-Хамтын тэтгэврийн тухай хууль өргөн баригдсан. Хаврын чуулганаар хэлэлцүүлнэ. Ахмадуудын зүгээс батлагдахыг нь хүлээж байгаа хуулийн нэг.
5
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ