Хаврын чуулган нээлтээ хийлээ

img

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагт гишүүдийн 71.4 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсад суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэргүүн нар уламжлал ёсоор оролцов. Түүнчлэн энэ чуулганы нээлтээс эхлэн парламентад суудалгүй улс төрийн хүчний төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой.  Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга хэлсэн үгэндээ:

6

-Хаврын чуулганд хууль санаачлагчид, байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвсэлээс 252 хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр санал гаргасан ч дөнгөж 52 хууль тогтоомжийн төсөл өргөн баригдсан байна. Өргөн мэдүүлсэн болон санал болгосон хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг судалж үзэхэд улс орны өмнө тулгамдсан гол асуудлыг хөндсөн, тооцоо судалгааг нарийвчлан хийж боловсруулсан, хэлэлцэхэд бэлэн болсон төслүүд цөөн байна. Тийм болохоор өргөн баригдсан болон хэлэлцүүлэгийн шатанд байгаа төслүүдээс улс орны хөгжил, эдийн засаг, нийгмийн амьдралын амин чухал шаардлагатай бодлогын асуудлыг хөндсөн хууль тогтоомжийг бодит хэрэгцээ, шаардлага, ач холбогдлоор зөв эрэмбэлж цаг алдалгүй хэлэлцэж батлах нь чухал гэж үзэж байгаа. Мөн хоёр оронтой тоонд байгаа эдийн засгийн өсөлтөө тогтворжуулах, эрчээ алдахгүй байх бодлого чухал байгаа, түүнчлэн их бүтээн байгуулалтыг идэвхижүүлэх, эдийн засгийн бодит секторыг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсанаар олон жил царцсан хайгуулын тусгай зөвшөөрлийг зөвхөн зөвшөөрөгдсөн газарт олгох, түүнчлэн хариуцлагатай уул уурхайн зарчмууд шинээр орсноор байгаль орчны нөхөн сэргээлт шинэ шатанд гарах болно гэдгийг онцоллоо. Мөн УИХ-ын дарга намрын чуулганы хугацаанд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар дурдлаа.

6

Хаврын чуулган ийнхүү нээлтээ хийлээ. Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

6

Н.Энх

Гэрэл зураг П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uyanga gishuund:
tureeslegch .tulugch. 2 hoyulaa dampuurch baigaa uchir ene taliin huuli gargah gej shoudaad hereggui
2014-04-07
hadaglamj zeel:
horshoond munguu zeeluuleed aldsan bol ugsun huneesee heheh heregtei . ulsaas nehej bolohgui,ene asuudliig anhnaas ni buruu shiidej mungu olgoson ni buruu
2014-04-07
хохирогч :
hadgalamj zeeliin horshoonii asuudllig hedii boltol hoishluulah yum bid chini ulsad tatbaraa tuluud ybj irsen ard tumnii neg heseg bizdee bidnii asuudliig habriin chuulganaar shiidej uguuchee huuli batalj bna geed l heruuli hiigeed hoish tabiad baihoo boliochee heden jil huleelee хзх iin huuli batalj uguhiig husej baina
2014-04-07
djfj:
huulia zurchdug hotiin darga ogtsroh heregtei
2014-04-07
djfj:
huulia zurchdug hotiin darga ogtsroh heregtei
2014-04-07
irgen:
ta bvhend ajiliin ih amjilt hvsie
2014-04-07
зочин:
өршөөлийн хуулиа хамгийн эхэнд батлаад өгчих тэхү
2014-04-07
нсан :
за хий дэмий хэрүүл хи йлгүй яавал хүндрэлээс гарахав гэдгээ чин сэтгэлээсээ төрийн хүмүүс шиг яриарай даа тэрнээс айлын хэрүүлч авгай шиг байвал хэцүү дээ
2014-04-07
kldls:
дампуу их хурал, дампуу засаг, тожгор хүмүүс, жижиг бодлого
2014-04-07
хохирогч:
ман,махн болон сэтгүүлчидэд өгөх хотын даргын захирамжтай холбоотой нотлох баримт байна. дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.
2014-04-07
хохирогч:
ман,махн болон сэтгүүлчидэд өгөх хотын даргын захирамжтай холбоотой нотлох баримт байна. дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.
2014-04-07
хохирогч:
ман,махн болон сэтгүүлчидэд өгөх хотын даргын захидээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.рамжтай хобоотой баримт байна.
2014-04-07
хохирогч:
дээд шүүхийн шийдвэр биелүүлэхгүй хотын даргатай байна. хуулийн хэлтэс нь шүүхийн тогтоолыг ойлгохгүй буруу тайлбарлаж байна. мөнхбаяр дарга хүний газраас өмчийг нь дагуулж 916 м2 таслаж өгсөнийг шүүх газар өмчөө дагдагүй юмаа. гээд нзд 581 тогтоолыг хүчингүй болгоход батүүл саяхан 1017 захирамж гаргаад 916 м2 өгчихлөө. тэгвэл дээд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй хотын даргатай байхад шудрага ёс яриад яах юм, шүүхийн шийдвэр гаргуулах хэрэг байна уу.ан хотын даргын яриа 2 амьдрал дээрээ алд дэлэм зөрж байна.
2014-04-07
uhsen *nii chini :
uhsen *nii chin amjilt uls ornoo ard tumnee har *uud minii
2014-04-07
иргэн:
та бүхэндээ ажлын улам их амжилт хүсье
2014-04-07