Цахим ярилцлага лхагва гарагт болно
Улсын Их Хурлын гишүүдийн уламжлалт онлайн уулзалт энэ сарын 9-ний лхагва гарагийн 13.00 цагт Төрийн ордон дахь Нутгийн удирдлагын танхимд болно. Уг ярилцлагад Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн А.Тлейхан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Болдбаатар болон Тамгын газрын зарим удирдлага, Баян-Өлгий аймгийн удирдлагатай аймгийн хөгжлийн тулгамдсан асуудал, бодлого, Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлын явц, хяналтын талаар ярилцах юм.
,
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ