Б.Цэцэгдэлгэр: Сайн яваа маань “ХасБанк”-ны л буян даа
Сайн явах санааных гэдэг. Хөдөө орон нутагт амьдрал муу байна, ажилгүйдэл их байна гэж олонтаа ярих. Гэсэн хэдий ч “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг сэргэлэн цовоо, өөдрөг сэтгэлээр амьдралд хандаж, ирээдүйгээ гэрэл гэгээтэй төсөөлөн хөдөлмөрлөж буй энгийн иргэд ч бас олон болжээ. Тэдний нэг болох Булган аймгийн Булган сумын 5-р багийн иргэн Бямбаагийн Цэцэгдэлгэртэй уулзаж ярилцлаа.
5
- Танайх өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх талаар нэлээд хөдөлмөрлөдөг өрхийн нэг. Анх ямар эх үүсвэрээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бэ?
- Түүх болон үлдэж дээ. Хүн ямар байснаа мартаж болохгүй. Их хэцүү байсан. Гэр маань шатчихсан. Нэг хүүхэд маань эндсэн. Хүүхдүүд бага байлаа. Амьдрахын төлөө л зүтгэхээс өөр аргагүй. 500 төгрөгийн үнэтэй таавчиг хэдийг элээсэн дээ. Хүн ер нь унахад амархан, дээшлэхэд хэцүү шүү.
Нэг морин тэрэг түлээг хоёр өдөр гараар хөрөөдөн шуудайлж 500 төгрөгөөр зардаг байлаа. Юмны үнэ өсөөд түлээгээ мянган төгрөгөөр зардаг болсон. Нэг өдөр нэг хүн гучин шуудай түлээ авч их баярлуулж билээ. 15 мянган төгрөг болж байсан. Тэр үед их мөнгө. Нэг морин тэрэг мод 45 мянган төгрөг болно. 20 мянган төгрөг унаж байсан. Аймгийн төвийн гуанзанд модоо борлуулаад амьдарч байлаа.
5
- Санхүүгийн эх үүсвэрээ хаанаас олсон бол?
- “ХасБанк”-нд л хандсан. Зээл авья, хаягдал шил авья гээд очиход дэмжсэн. Хүн ядарч явахад туслахад үнэн сэтгэлээсээ баярлаж, зүрх шимширдэг юм билээ. Намайг танихгүй мөртлөө дэмжсэнд их баярласан. Ахиад зээл авч, бизнесээ өргөжүүлээд нэмж аваад байсан. 2004 онд анх 250 мянган төгрөгийн бичил зээл авч хаягдал шил авч эхэлсэн. 2006 онд 100 мянган төгрөгийн зээл дахин авсан. Хүлэмжээ байгуулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэхээр дахин 500 мянган төгрөгийн зээл аваад өндөглөгч тахиа авч аж ахуйгаа өргөжүүлсэн.
5
2008 онд өөртөө туслах бүлгийг анх байгуулж байлаа. “ХасБанк”-ны сургалтад суучихаад Хөдөөгийн ядуурлыг бууруулах сангийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтарч бүлэг байгуулах санаа төрсөн. Өөрөө сонгож байгаад дөрвөн хүнийг нэгтгэн 2008 онд “Мөрөөдөл” бүлэг байгуулж байлаа. Зээлийнхээ 50 мянган төгрөгөөр оёдлын машин авч оёдол хийдэг болов. Одоо таван жил болж байна. Миний хань Хатанбаатар юм оёдог. Тор оёно. Бас хөнжил ч оёчихно. Би өөрөө борлуулалтын менежер хийгээд л явдаг. “ХасБанк”-тай хамтран ажилласнаар манай амьдрал их дээрдсэн. Санаанд оромгүй сайхан явдал болсон доо.
6
- “ХасБанк”-тай одоо холбоотой байгаа юу?
- Тийм ээ. Баахан хүмүүс ирээд манай амьдралтай танилцлаа. Манайх хоёрхон сандалтай. Хоёр нь суусан, гурав нь зогсч байсан. Би ч яахав баахан ярьж гарлаа. Дэвтэр номоо гаргаад, хийж борлуулдаг даавуун торныхоо тухай ярилаа. Энэ байшингаа хоёр давхар болгож амьдралаа сайжруулна гэж төлөвлөсөн. Тэрийгээ зурсан байсан. Мөнгө төгрөгтэй болвол байшингаа ийм болгох юмсан гэсэн. Тэд ч манай бизнестэй танилцсан. Тэгтэл нэг хүн “Цэцэгдэлгэр, Хатанбаатар нарт хоёр сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохыг зөвшөөрөв. 2009.03.21. М.Болд” гээд миний зурсан зургийн дээд талд бичлээ. Тэгээд бас “Цагтай уралдаж ажиллаарай. Үнэхээр хөдөлмөрч улс юм” гээд цаг дурсгасан. Тэр хүн “ХасБанк”-ны захирал нь байсан юм билээ. Ингээд л маргааш өглөө нь банкин дээр очиж зээлээ авсан даа.
4
- Та бүхэн хоёр сая төгрөгөөр юу хийсэн бэ?
- Газар аваад хашаа бариад ногоо тарьж байна. Жижиг байшин барьсан. Хашаандаа жимсний мод тарьсан. Хүлэмжийн аж ахуй болгоно гэж зорьж байна. Тавин хувийн хөнгөлөлттэйгээр хүлэмж өгдөг гэж дуулаад ХХААГ-т хандсан. Нэг өдөр дуудлаа. 1,351,000 төгрөгөөр хүлэмж ав гэсэн. Бэлэн мөнгө байх биш, нөгөө л “ХасБанк” руугаа гүйсэн. Зээл аваад л ХХААХҮЯ-наас хүлэмж авч байлаа. 2006 оноос эхлэн хүлэмжийн аж ахуй эрхэлж эхэлсэн. Дагнаад нэг л зүйл рүү явья. Айл болгон төмс, хүнсний ногоо тарьж байна. Тэгэхлээр өөр чиглэлийн зүйл хийе гэж хүүхдүүддээ ярьж байгаа. Одоо үрслэгээгээ хийнэ. Улаан лооль тарихгүй. Манайх тарьж үзсэн. Манай энд улаан болохгүй ногооноороо л байдаг. Дээр нь Сэлэнгийнхэн ирээд улаан лооль борлуулчихдаг юм.
5
Тэгэхээр өргөст хэмх тарих нь ашигтай. Эдийн засгийн талаасаа үр ашиг тооцох учиртай. Булганы ард түмэнд өгөөжөө өгөх ажил хийх хэрэгтэй л гэж боддог доо. Өргөст хэмх тарина аа. Хань маань одоо хүлэмжийн сургалтад сурч байгаа. Нэг охиноо спортоор явж байхаар хэцүү юм гээд ХАА-н МСҮТ-ийн хүлэмжийн жимс жимсгэний ангид сургаж байна. Мэргэжилтнээ бэлтгэж байна. Фермер байгуулаад сайхан болно доо.
6
- Та аж ахуйн нэгж байгуулах нь ээ дээ?
- “Мөрөөдлийн шим” гэдэг хоршоо байгуулсан. Хоршоо байгуулсан хүмүүст зээл өгөх юм гэнэ гэж дуулаад энэ хоршоог байгуулсан. Би ч өөрөө зээл авах гээд байгаа юм биш. Энэ хэддээ зээл авч өгч амьдралыг нь дээшлүүлэх гэсэн хэрэг. Ганцхан би биш, бусад маань ч сайхан амьдрах хэрэгтэй. Тэгж байж бидний бизнес амжилтад хүрнэ шүү дээ.
Энэ хоршоон дээрээ дөрөөлөөд фермер байгуулна даа. Үйл ажиллагаа явуулаагүй учир сар бүр 3000 төгрөг татварт төлж байна. Хаширлаад олон төрлийн үйл ажиллагаа сонгож авсан. Жимс жимсгэнэ, ногоо тариалалт, модон эдлэл, оёдол, нэхмэл эдлэл, гахай, тахианы аж ахуй гэсэн чиглэлтэй. “Аж ахуйч өрх” гээд Булган сумын ЗДТГ-ын “Хүндэт самбар”-т зургаа тавиулж байлаа. Хүн нурж унахад амархан, өндийхөд удаан хугацаа шаарддаг юм байна. Одоо ч овоо л болж байна. Энэ бүхнийг “ХасБанк” дэмжсэний буян гэж боддог юм.
5
Ярилцсан Б.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ