Доктор Яаром: Амьдралд өөрийгөө хянах боломж битгий олго
Хүмүүс бүгд л эрүүл амьдрахыг хүсдэг. Мөн тэдний олонхи нь залуу сайхан харагдахыг хүсдэг. Гэтэл амьдрал дээр бидний энэ хүсэл, мөрөөдөл төдийлөн биелэлээ олдоггүй. Тиймээс Израйл улс дахь спортын эрүүл мэндийн төвийг үндэслэгч, спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан, чадварлаг мэргэжилтэн Доктор Жонатан Яаром танд эрүүл амьдрахад туслах энгийн нэгэн жорыг танилцуулж байна. Тэрээр Израйл улс дахь Рехаб, Ортопедикс болон спортын эм эмчилгээний хамгийн том Медикс зэрэг компаниудын захиралаар ажилладаг юм. Мөн тэрээр Херблайф компанийн хүнс тэжээлийн зөвлөх багийн гишүүнээр ажилладаг аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
- Спортын анагаах ухаан гэдэг нэр томъёо монголчууд бидэнд танил болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэх нь өнөөгийн нийгэмд ямар ач холбогдолтой болохыг хэлж өгөөч?
-Би спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан. Спортын анагаах ухаан өмнө нь зөвхөн хөнгөн атлетикчдад зориулагддаг байсан бол одоо цар хүрээний хувьд илүү өргөн болсон. Урьдчилан сэргийлэх анагаах ухаан гэдэг утгаараа дэлхийд тэргүүлэх чиглэлийн нэг болж хөгжсөн. Спортын анагаах ухаан ерөнхийдөө хоёр зүйлд анхаарал хандуулж байна. Нэг нь спортоор идэвхтэй хичээллэдэг хүмүүст яаж хандах вэ, тэднийг яаж эмчлэх вэ. Мөн тэднийг насан туршдаа спортоор хичээллэхэд нь яаж туслах вэ гэсэн чиглэл. Харин нөгөө нь өвчтэй хэрнээ спортоор идэвхтэй хичээллэдэг, бие бялдрын хөгжил сайтай хүмүүсийг эмчилэхэд анхаарч байна. явдал. Сүүлийн үед энэ чиглэл нь хүмүүсийн талархалыг хүлээж, нэлээд өргөн дэлгэр хөгжиж байгаа. Бие бялдрын хөгжил гэхээр дан ганц хөдөлгөөнийг хэлж байгаа хэрэг биш юм. Энд зөв хооллолт, дадал зуршил, амьдралын хэв маяг гээд олон асуудлыг хамааруулж байгаа юм. Спортын анагаах ухаан зөв зүй тогтлоороо хөгжсөнөөр нэгдүгээрт тамирчин, хоёрдугаарт нийт хүн амын эрүүл мэндэд сайн нөлөөтэй.
,
-Спортын анагаах ухаан нийтийн спортод хэрэгтэй гэж байна. Гэтэл зарим хүн үүнийг зөвхөн тамирчдад, бэлтгэл сургуулилтын үед хэрэг болдог зүйл гэж ойлгоод байдаг шүү дээ. Тиймээс та спортын эм, эмчилгээний төвүүдийг олноор нээдэг байх нь ээ?
-Би энэ чиглэлээр дагнаад 20 гаруй жил ажиллаж байна. Миний мэргэшсэн чиглэлийн бас нэг давуу тал нь спортын эм, эмчилгээний төвүүдийг нээх явдал. Энэ төвд мэргэжлийн хөнгөн атлетикчид төдийгүй энгийн нэг спорт сонирхогчид хүртэл хамрагдах боломжтой юм. Энэ төвүүд нь тэдгээр хүмүүсийн бие бялдрыг яаж хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажилладаг. Би хамгийн сүүлд, 2007 онд Олимпийн төв нэртэй эмчилгээний төвөө нээсэн. Энэ төв жилд 50 мянган хүмүүсийг эмчилдэг. Долоон настай хүүхдээс эхлээд, ная гарсан настай хүн хүртэл энэ төвөөр үйлчлүүлдэг. Эрүүл амьдрахыг хүссэн хэн бүхэн энэ төвд ирж үйлчлүүлдэг.
,-Энэ төвд спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн хүмүүс ажилладаг уу?
-Тийм ээ, энэ эмчилгээний төв 59 ажилчинтай. Спортоор хичээллэж байгаа хүмүүст зориулсан бүх төрлийн үйлчилгээтэй. Энд спортын анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн 14 эмч, физик эмчилгээний 17 эмч, масажистууд гээд эмчилгээний том баг ажилладаг. Гэхдээ энэ төв орон нутгийн түвшинд ажилладаг жижиг эмнэлэг шиг. Тиймээс энэ төвийн үйлчилгээг илүү өргөн цар хүрээтэй болгохын тулд хүнс тэжээлийг шууд борлуулалтын аргаар борлууладаг үндэстэн дамнасан “Herbalife” компанитай хамтарч ажилласан юм. Энэ нь “Хонгилын үзүүрт гэрэл асна” гэдэг шиг яахаа мэдэхгүй яваа хүмүүст гарах гарцыг нь зааж өгдөг. Энэ компани анх үүсч байгуулагдахдаа хүртэл хүмүүст жингээ хасахад нь туслах зорилготой байгуулагдсан. Компанийн уриа нь хүртэл “Биеийн жингээ яг одоо хас ” гэсэн уриатай байсан. Өнөөдөр энэ компанийн үйл ажиллагаа улам өрөгжин тэлж, хүмүүсийг сайн сайхан амьдрахад чиглэж, уриа нь хүртэл өөрчлөгдсөн. “Herbalife” компанийн уриа нь “Идэвхтэй эрүүл чийрэг хүн болохын тулд идэж ууж буй хоол хүнсэндээ хүртэл анхаар” гэсэн утгатай болж өөрчлөгдсөн. “Herbalife” компани одоо эрүүл зөв хооллолтыг эрхэмлэдэг дэлхийн хамгийн том компаниудын нэг болж өргөжсөн. Тэдний хийж, хэрэгжүүлж байгаа бүхэн үр дүнгээ өгч байгаа учраас, тэдний амжилт сүүлийн таван жилд бараг тав дахин өссөн.
“Herbalife” компанитай хамтарч ажиллаж байгаа нь надад их таатай, сайхан санагддаг. Энэ компани бүтээгдэхүүнээ бусдад зарж борлуулаад орхичихдог байгууллага биш, тэд хүмүүстэйгээ цаг үргэлж хамт байдаг, ойр дотно ажилладаг, тэдэнд хэрэгтэй зөвлөгөөг нь өгч, анхаарал хандуулж, эрүүл амьдрахад нь тусалдаг. Энэ нь надад их сайхан санагддаг.
- Та спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан арвин туршлагатай хүн. Хүнсний нэмэлт тэжээл, тэр дундаа “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүд тамирчдад хэрхэн нөлөөлдөг болохыг хэлж өгөөч. Монголын тамирчид хүнсний нэмэлт тэжээлийг төдийлөн хэрэглээд байдаггүй?
-Энэ асуултын хариулт хоёр талтай. “Herbalife” компани мэргэжлийн тамирчид болон спортыг чин сэтгэлээсээ сонирхдог хүмүүст зориулсан, долоо хоногийн долоон өдөрт, өдрийн 24 цагт хэрэглэх тусгай цуврал бүтээгдэхүүнийг гаргадаг. Энэ бүтээгдэхүүнийг “Herbalife-24” гэж нэрлэдэг. Энэ бүтээгдэхүүнийг гурван жилийн өмнөөс гаргаж эхэлсэн. Одоо дэлхийн олон оронд түгээгдэж байна. Нөгөө нь тус компаниас гаргаж байгаа ердийн бүтээгдэхүүнүүд юм. Энэ бүтээгдэхүүнүүд нь спортоор эхлэн хичээллэж байгаа хүмүүст тохирсон бүтээгдэхүүнүүд байдаг. Спортоор эхлэн хичээллэж байгаа ердийн хүмүүст зориулсан бүтээгдэхүүн нь жишээ нь компанийн хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүн болох “Формула-1” уургийн бэлдмэл нь өглөөний цайнаас эхлээд биед заавал авах ёстой шим тэжээл, уургийн бэлдмэл, антиоксидантуудаас бүрдсэн байдаг.
-Та Израйль улсын олимпийн багийн эмчээр ажиллаж байсан. Тамирчдад хүнсний нэмэлт тэжээлийг хэрхэн хэрэглэж байсан туршлагаасаа хуваалцаач?
-Би сүүлийн 20 жил теннисний багийн эмчээр ажиллаж байна. Манай тамирчид “Herbalife” компанийн ердийн хүмүүст зориулсан дээрх бүтээгдэхүүнүүдээс бэлтгэл хийж байх үедээ болон тэмцээний өмнө, хойно гэсэн хоёр ангиллаар хэрэглэж байсан. Жил хагасын өмнө бид Японд 16 том баг оролцсон олон улсын тэмцээн уралдаанд оролцож байхдаа хүмүүсийн өглөөний цайндаа уудаг “Формула-1” коктейл дээр жаахан уураг, жүржийн шүүс нэмээд, шэйк хийгээд уудаг байсан. Япончууд үүнийг хараад, амсаж үзье гэцгээж байсан. Түүнээс хойш энэ бүтээгдэхүүнийг Японд их өргөн хэрэглэдэг болсон.
-Аливаа тэмцээн уралдаанд оролцоход спортынхон жин хасах, нэмэх гэсэн асуудалтай үргэлж тулгардаг. Ер нь биеийн жингээ зохицуулахын тулд “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдийг яаж зохицуулж хэрэглэх вэ?
-“Herbalife”-ийн бүтээгдэхүүний зориулалт нь угаасаа тэр шүү дээ. Жингээ хасах, нэмэх зорилгоор хэрэглэж болно. Үйлчилгээ сайтай учраас бусад бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй байдаг. Тиймээс та өөрт аль тохирох бүтээгдэхүүнээ сонгоод хэрэглэж болно.Тухайн бүтээгдэхүүний орц, найрлага нь маш нарийн хэмжигдэж хийгддэг учраас үйлчилгээ сайтай байдаг. Тухайлбал, энэ компанийн Формула-1” уургийн бэлдмэл нь хамгийн сайн борлуулалттай бүтээгдэхүүний нэг. “Herbalife” компани АНУ, Герман, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг улсад клиникийн судалгаа явуулсан. Энэхүү судалгааны туршилтаар “Формула-1”, “Формула- 3” зэрэг бүтээгдэхүүн нь жирийн илчлэг багатай хоолны дэглэмийг бодвол жин хасах, биеийг галбиржуулах тал дээр илүү үр дүнтэй, аюулгүй гэдэг нь батлагдсан.
-Спортын анагаах ухаанд “Эрүүл хүн амжилтад хүрнэ” гэсэн зарчим баримталдаг байх. Тиймээс та Монголын тамирчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
-Спортын салбарт Монгол бол хөгжиж байгаа орнуудын нэг. Дэлхийд хамгийн түгээмэл хөгжиж байгаа спорт нь хөл бөмбөг. Олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хөл бөмбөгийн тэмцээнд Монголын тамирчид оролцдоггүй ч танайд бөх, буудлагын спорт гэх мэтчилэн амжилттай хөгжиж байгаа спортын төрлүүд байна. Гэхдээ бид энэ удаа дан ганцхан спортын хөгжлийн тухай ярих гэсэнгүй. Аливаа юмны хөгжил пирамид шиг хөгждөг. Спорт хөгжихын тулд спортыг сонирхдог маш их масс байх ёстой. Тэр нь пирамидын суурь нь болж өгдөг. Энэ массын дээр нь тэднээс ялгарсан шигшмэл хүмүүс байдаг. Пирамид дээшлэх тусам нарийн мэргэжлийн хүмүүс нь ялгарч, тунаж байх жишээтэй. Хэрэв энэ суурийн масс нь сайн хооллодог, хэзээ, яаж хооллохоо мэддэг, өвдсөн үедээ яаж эдгээх, бэлтгэл, сургуулилтаа яаж хийхээ мэддэг байвал пирамид дээшлэх тусам амжилт үзүүлэх нь илүү болно. Тиймээс хүмүүс хамгийн гол нь зөв хооллох, өөрт хэрэгцээтэй шим тэжээлээ үргэлж нэмэгдэл хэлбэрээр олж авах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Дээр нь, төрийнхөө бодлогоор дамжуулж, хүмүүсийг спортод идэвхтэй болгох нь чухал. Монголд спортоор хичээллэж байгаа хүмүүсийн түвшинг нь харахад тийм ч өндөр биш байна. Хүмүүсийг спортод уриалах хэрэгтэй.
-Зарим хүн яагаад үеийнхнээсээ илт залуу сайхан харагддаг, зарим нь яагаад өвддөг, эрч хүчгүй, сулбагар болдог юм бол. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?
-Хүмүүс эрүүл мэндийн гурвалжингийн утга учрыг ойлгох хэрэгтэй. Хүн өөрөө бие бялдрын хувьд идэвхтэй, хөдөлгөөнтэй байх ёстой. Хоёрдугаарт, зөв дадал хэвшилтэй, зөв хооллодог байх ёстой. Гуравдугаарт, сайн унтаж амрах хэрэгтэй. Энэ гурав тэнцвэртэй байх юм бол хүмүүс бага өвчилнө, эрүүл байна.
,-Монголд ирэхээсээ өмнө та манай хүн амын эрүүл мэндийн байдалд судалгаа хийж үзсэн үү. Хөндлөнгөөс харахад ямар санагдсан бэ?
-Би их олон орноор явсан. Хаана очиж, хэнтэй ярьж байгаагаа мэдэхын тулд тухайн орны хүмүүсийн талаар багагүй судалдаг. Жишээ нь, Герман өндөр хөгжилтэй орон хэрнээ хүмүүсийнх нь 60 хувь нь жингийн илүүдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлөө дагаад хүмүүс нь жингийн илүүдэл ихтэй байдаг. Харин Мексикт хүмүүсийнх нь 67 хувь нь жингийн илүүдэлтэй. Энэ нь тухайн улс орны хооллолтын онцлогтой холбоотой. Хооллолтынх нь үндсэн орц нь эрдэнэшишээс гаргаж авсан гурилан бүтээгдэхүүн, тос. Тиймээс мексикчүүд таргалалт ихтэй байдаг. Харин монголчуудыг хүн ам зүйн талаас нь авч үзвэл, эрэгтэйчүүдийн дундаж наслалт нь 64, эмэгтэйчүүд нь 72 насалж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй. Монголчуудын 46 хувь нь илүүдэл жинтэй байна.
,Нас баралтын тэргүүн шалтгаан нь цус харвалт. Энэ нь илүүдэл жинтэй шууд холбоотой. Хоёрдугаарт, хөдөлгөөний дутагдалаас үүдэлтэй. Нас баралтын хоёр дахь том шалтгаан нь элэгний хавдар. Гэхдээ энэ нь хоол унднаас шалтгаалдаггүй. Гурав дахь нь зүрхний өвчлөл Гэтэл хүн бүр агаарын бохирдлын тухай ярьж байгаад их гайхсан. Яагаад гэвэл, уушгины шалтгаант өвчин нас баралтын 10 дугаарт жагсаж байна.Хүн амын дунд нас баралтыг тэргүүлээд байгаа гурван том шалтгааны хоёроос нь урьдчилан сэргийлэх боломжтой юм. Зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийж, идэвхтэй амьдарснаар энэ бүхнээс сэргийлэх боломжтой. Хэдийгээр жингээ зохицуулах тал дээр монголчууд дэвшил гаргаж байгаа ч цаашид илүү ихийг хийх шаардлагатай. Энэ их өөрчлөлт, шинэчлэлт явагдаж байгаа үед эрүүл амьдралын хэв маягийг баримтална гэдэг их чухал.Сүүлийн үед залуус энэ асуудалд их анхаардаг болсон ч хүнсний ногоо бага хэрэглэдэг, мах их иддэг уламжлалт арга барилаасаа салж чадахгүй байна.
,
Тиймээс хоол хүнсэндээ нэмэгдэл тэжээл хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм. Мөн хүмүүсийг идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрахад нь туслах зорилгоор зориулалтын төвүүд, орчныг нь бүрдүүлсэн газруудыг олноор байгуулах хэрэгтэй. Монголд ийм газар тийм ч их биш байна. Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, фитнесс клуб зэрэг дасгал хөдөлгөөн хийж болох газар хомс юм. Энэ бүхэн өөрөө бий болчихдоггүй учраас төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай. Мөн Засгийн газраас эрүүл мэндтэй холбоотой гаргаж байгаа зардал нь асар өндөр байх ёстой. Жишээлбэл, Британид зургаан тэрбум паундыг зөвхөн таргалалттай тэмцэхэд зориулж байна. Засгийн газар нь түргэн хоолны газруудад татвар ногдуулаад, хүмүүсийг зөв хооллоход нь анхаарч байна. Монголд ч гэсэн идэвхгүй, хөдөлгөөнгүй байдал, таргалалтай холбоотой өвчлөлд хүмүүс их зардал гаргаж байна. Үнэн хэрэгтээ идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдраад, зөв хооллоод ямар ч зардал гаргахгүйгээр зохицуулж болох зүйлд хүмүүс хэтэрхий их зардал гаргаж байна.
-Тэгвэл энэ бүхнийг яаж өөрчилөх вэ?
-Дэлхий нийт хамгийн шилдэг эм бол дасгал хөдөлгөөн гэдгийг ойлгож эхлээд байна. Дасгал хөдөлгөөн хийснээр хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрыг 50 хувиар бууруулж байна. Өвчиллөө ч гэсэн эмчилгээний чухал хэсэг нь дасгал хөдөлгөөн болж байна. Даралт ихдэх, таргалах гээд ямар л өвчин байна түүнтэй тэмцэх арга хэлбэр нь дасгал хөдөлгөөн болон хувирч байна. Гэхдээ дасгал хөдөлгөөн хийчихээд өмнөө уул овоо шиг их идэх юм овоолоод байвал үр дүн өгөхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
-Зарим хүн зөв хооллодог, дасгал хөдөлгөөн хийдэг ч хүнсний нэмэлт тэжээл хэрэглэдэггүй. Ер нь ямар хүмүүс хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх хэрэгтэй вэ?
-Хүн амыг залуу, хөгшин гэж хоёр хуваадаг. Тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэг залуучууд нь өөрсдийгөө болгоод байна. Энэ хүмүүс их шаргуу хөдөлмөрлөдөг, завгүй хүмүүс байдаг. Гэтэл танай замын хөдөлгөөн хэр байдаг билээ. Тиймээс монголчуудын амьдралын хэв маягт “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүд их тохирч байгаа юм. Залуу хүмүүс ихэвчлэн хурдан иддэг. Хурдан иддэг бүтээгдэхүүнүүд ихэвчлэн уураг багатай байдаг. Харин ахимаг насныхан мах их иддэг учраас хангалттай уураг авдаг. Гэхдээ хангалттай хэмжээний хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж чаддаггүй учраас витамин их дутагддаг. Тиймээс эдгээр шим тэжээлийг нэмэлтээр олж авах шаардлагатай.
,-Хүмүүс хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнөө зохицуулаад жингээ нэлээд хасдаг. Гэсэн ч хэсэг хугацааны дараа эргээд таргалчихдаг. Энэ юунаас болж байна вэ?
- Жингээ хаяхыг хүссэн хүмүүсийн олонхи нь буцаад таргалчихдаг. Энэ нь амьдралынхаа хэв маягийг өөрчилж чадаагүйтэй холбоотой. Тэгэхээр илүү эрүүл аж төрөхын тулд амьдралынхаа хэмнэлийг өөрчилж, дээр дурьдсан зүйлсийг нэгтгэж өгөх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, хүнсний нэмэлт тэжээл хэрэглэх, амьдралын зөв хэв маягтай болох хэрэгтэй. Ингэж чадвал эрүүл амьдрах боломж, нөхцөл бүрдэнэ.
-Жингээ хасахыг гол зорилгоо болгосон хүн хамгийн түрүүнд хооллолтондоо анхаарах хэрэгтэй юу?
-Тийм ээ, хүмүүс жаахан идэж байна гээд л яваад байдаг. Жижиг гэлтгүй анхнаасаа л зохицуулж идэх хэрэгтэй. Учир нь, ингэж идсэн хүмүүс жилийн хугацаанд 15 кг жин нэмдэг. Хоол хүнснээс авч буй кл, калорио өдөрт гуравхан хувиар хэтрүүлж идэх нь эцэст нь ийм үр дүнд хүргэдэг. Зарим хүн “Би залуу байхдаа туранхай, гоолиг сайхан байсан. Одоо насаа дагаад их таргалж байна. Энэ нь хэвийн зүйл” гэж боддог. Гэтэл энэ бол хэвийн зүйл огтхон ч биш юм. Жин хасах хамгийн шилдэг арга бол өндөр болох. Гэтэл 20 нас хүрсэн хүний хувьд энэ бол бүтэхгүй зүйл шүү дээ. Хүмүүс ярьдаг шүү дээ “Би илүүдэл жинтэй биш, жинтэйгээ харьцуулахад намхан хүн” гэж. Тиймээс аливаа зүйлийг өөрчилнө гэдэг их чухал зүйл. Өөрчлөлт, шинэчлэлтээс л урьдчилан сэргийлэх анагаах ухаан гардаг. Урьдчилан сэргийлж чадвал илүү үр дүнд хүрнэ.
,-Хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөхын тулд эрүүл мэндийн боловсролыг нь эхлээд дээшлүүлэх хэрэгтэй байх. Таны бодлоор юу хийвэл болох вэ?
-Тантай санал нийлж байна. Хүмүүсийн эрүүл мэндийн боловсролыг үнэхээр сайжруулах шаардлагатай байна. Ингэхдээ сургуулийн наснаас нь, багаас нь эхлэх хэрэгтэй. Бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох замаар цаашид ахиц гаргах хэрэгтэй. Хүүхэдтэйгээ ажиллаж байгаа ээжүүд хүртэл үүнд санаа тавих нь чухал. Одоо маш их өөрчлөлт, шинэчлэлт, бүтээн байгуулалт явагдаж байна. Хүмүүс зав муутай болж байна. Эрүүл байж чадахгүй бол энэ их бүтээн байгуулалтын үр шимийг хүртэж чадахгүй. Тиймээс эрүүл байх хэрэгтэй.
-Магадгүй, эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд бараг өдөр бүр эрүүл, залуу сайхан харагдахыг хүсдэг байх. Тиймээс та хэрхэн эрүүл, залуу сайхан харагдаж болох тухай зөвлөгөө өгөөч?
- Эмэгтэйчүүд бол хоёр ажил хийдэг хүмүүс. Ажлаа хийнэ, гэр бүл, үр хүүхэддээ санаа тавина. Тэд их ядардаг учраас өөртөө анхаарал тавьж чадахаа больдог. Өөртөө анхаарал тавихгүй бол улам ядарна, бүр л эрч хүч муутай болно. Тиймээс эмэгтэйчүүд өөрт хэрэгтэй шим тэжээлээ нэмэлтээр авч байх хэрэгтэй. Барууны орнуудад эмэгтэйчүүд өөртөө анхаарал тавиад ирэхээрээ залуу харагдаж эхэлдэг. Дөчин настай эмэгтэй өөртөө анхаарал тавиад ирэхээрээ гучин настай хүн шиг залуу харагдаж эхэлдэг. Залуу харагдаад ирэхээрээ залуу хүн шиг бодож, сэтгэдэг. Тиймээс өөрт аль тохирох спортын төрлүүдээс сонгон хичээллэх хэрэгтэй. Сүүлийн үед спортын төрлүүдээс эмэгтэйчүүд гүйлтийг их сонирхож, түлхүү хичээллэдэг болсон. Ийм хүмүүс бие бялдрын хувьд харьцангүй эрүүл чийрэг байдаг. Мөн хагас марофонд амжилттай оролцоод, амжилт гаргаж байсан удаатай. Тиймээс хичээх хэрэгтэй. Идэвхтэй амьдраад ирэхээрээ хүмүүс залуу сайхан харагддаг. Өөртөө итгэлтэй байна гэдэг бол ой ухаанаас ирдэг зүйл. Хүн өөрөө эрүүл чийрэг, гоё сайхан харагдаад ирэхээр өөртөө итгэж итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй хүн ажилтай, амьдралтай, идэвхтэй амьдарч эхэлдэг. Гэтэл идэвхгүй хүмүүс харин ч эсрэгээрээ, жин нэмээд эхэлдэг. Жин нэмээд ирэхээрээ бүр л идэвхгүй, хөдөлгөөнгүй, эрч хүчгүй сулбагар болдог. Тиймээс та өөрөө амьдралыг хянаж чаддаг байх ёстой. Амьдралд өөрийгөө хянах боломж битгий олго. Амьдралд битгий бууж өг гэж хэлмээр байна.
“Энэ жам шүү дээ, ийм байх ёстой” гэж битгий бод. Бүхнийг өөрийнхөө хяналтад авах хэрэгтэй. Өнөөдөр 40-50 настай, аялах хүсэл сонирхолтой, илүү ихийг таньж мэдэх, илүү ихийг сурч мэдэх хүсэл сонирхолтой, эрүүл амьдарч байгаа эмэгтэйчүүд олон байна. Эрчүүд ч гэсэн адилхан. Хүн амьдрал дунд живж эхэлдэг. Ингэж болохгүй. Хэрэв амьдрал таны араас хөөж гүйцэх гээд байвал та илүү хурдан гүйх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, хүний амьдрал дунд гурван чухал зүйл байдаг. Эхнийх нь генетик буюу хүний гентэй холбоотой. Үүнд та нөлөө үзүүлж чадахгүй. Хоёрдох нь бие бялдрын хөдөлгөөн. Гурав дах нь хоол тэжээлтэй холбоотой. Энэ гурван зүйлийн хоёрыг нь хүн өөрөө хянах боломжтой. Хоол тэжээл гэдэг бол тоо хэмжээ, чанарын тухай асуудал. “Herbalife”-ийн анхаардаг гол хоёр сэдэв бол тоо хэмжээ, чанар. Herbalife-ийн бүтээгдэхүүн бол байгаа юмаа түлхээд, орлуулах, оронд нь хэрэглэх тухай огт ярьдаггүй. Байгаа юманд дээрээ нэмээд хэрэглэх тухай ярьдаг. Тиймээс та ч бас хэрэглээд үзээрэй.
4
Г.Жаргалмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ