Хаврын чуулган нээлтээ хийнэ

img

 

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа  өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Хаврын ээлжит чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд нээдэг ч энэ удаа амралтын өдөр таарсан. Тиймээс  өнөөдөр ийнхүү  чуулган нээлтээ хийхээр товлосон юм.

Чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна.

,

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ