Шадар сайд хүнсний үйлдвэрүүдтэй танилцав

img

Монгол Улсын Шадар сайд, Хүнсчдийн холбооны тэргүүн  Д.Тэрбишдагва удахгүй болох хүнсчдийн баярын өдрийг угтаж “Хүнсний манлай  үйлдвэр” шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Шадар сайдын эхний очсон үйлдвэр нь шинжлэх ухаан, технологийн дэвшлийг  үйлдвэртээ нэвтрүүлж буй  “Мах маркет” ХХК  байсан аж. Тус компани нь  НАССР буюу хүнсний анхан шатны үйлдвэрлэлээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болж  хэрэглэгчдэд хүрэх  хүртэлх  үйлдвэрийн бүх шат дамжлагад  бүтээгдэхүүн чанар, аюулгүй байдлын талаарх дүрэм журмыг баримтлан  нарийн хяналтын дор  аюулгүй  баталгаатай  хүнс үйлдвэрлэх  нөхцлийг  бүрдүүлэн 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  зах зээлд нийлүүлж  байна.

s

Сүүлийн жилүүдэд манай үндэсний үйлдвэрлэгчид  сэргэж,  гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай болж байгаа энэ үед аарцтай болон чацарганатай зайрмагаар танигдсан Тэсо корпораци нь чанарын удирдлагын  тогтолцооны стандартуудыг хэрэгжүүлэн уламжлалт хэрэглээг орчин үеийн технологиор боловсронгуй болгон эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зайрмагны дотоодын хэрэгцээний 40 гаруй хувийг дангаараа хангаж байна.

a

Мөн шингэн хүнсний зах зээлд үйл ажиллагаагаа эрхэлж байгаа Арвайн үндэс ХК-ийн үйлдвэрлэлтэй танилцсан байна. Тус үйлдвэр нь  орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 3 төрлийн лабораторитой  жилд 15 сая литр  шар айраг үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Архины үйлдвэрлэлээ гадаад руу экспортлох бодлого барьж ажилласны үр дүнд ХБНГУ руу “Монгол брэнд” архиа гаргаж чадсан. Улсын төсөвт  өнгөрсөн онд 1 тэрбум 500 орчим  сая төгрөгийн татварыг төвлөрүүлж 260 гаруй ажиллагсадтай үйл ажиллагаагаа явуулж байна хэмээн компанийн гүйцэтгэх захирал Н.Болд танилцуулсан аж.

a

Ийнхүү  хүнсний салбарын хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан Шадар сайд зах зээлийн хүнд үеийг даван туулж эдүгээ дэлхийн хэмжээнд сэтгэж хийж бүтээж байгаа залуучууд та бүгдээрээ бахархаж байна. Олон улсын стандартад нийцсэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр  хангах үйлсдээ улам их амжилт гарган ажиллах захьжээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ezen:
hunsnii bish arhinii uildveruud bna, guriliin uildveruud haalgaaraach shagailgahgui za
2014-03-07
батаа:
ерөнхий сайдын 30 минутын уулзалтаас үзэхэд шадар сайд тэрбишдагва шүлхий бол обег-т бараг хамаагүй гэж ойлгуулаад, мөн төрийн байгууллагын тогтолцоогоор шүлхийн үед хэн юу хариуцах тодохойгүй байгаа мэтээр ойлгуулжээ. гэтэл гамшгийн тухай хуулиар обег нь гамшгаас урьдчилан сэргийлэх ажил нь үндсэн ажлын 70 хувийг эзэлдэг, мөн гамшиг гарсан үед хохирол үр дагаварыг 100 хувь арилгах үүргийг хүлээдэг. уг хуульд онцгой тархалттай шүлхий өвчин илэрчихээд байхад гадаад, дотоод золголт хийгээд, намдаа гишүүн элсүүлээд, худалдааны төвийн нээлтэд тууз хайчлаад зугаалж цэнгэж явах талаар тусгаагүйг ерөнхий сайдад хэлмээр байна. бас сахилга, хариуцлага, хяналт чинь амны шоунаас хэтрэхгүй байна. мөн тэрбишдагва шүлхийгээр мөнгө босгож, хөлдүү вакциныг тендрээр шахсан нь тодорхой байна. трбишдагва, дуламдлрж нар хариуцлага хүлээхгүй бол шүлхийтэй махыг эдийн засгийн эргэлтэд оруулах төдий санал хэлсэн, бас тендрээр ирсэн вакциныг хүлээж авсан хүн яагаад хариуцлага хүлээх гэж
2014-03-07
urt shar deelt :
za ter yah vee huu eeegii ahdaa unench heveeree biz dee
2014-03-06