Дарханчууд монгол бичгийг хэрэглэж эхэллээ
Дархан-Уул аймгийн төр захиргааны байгууллагууд үндэсний бичиг соёлоо өдөр тутамдаа хэрэглэж эхэлжээ. Тухайлбал, Дархан сумын 1 дүгээр сургууль анги танхимынхаа хаягийг худам монгол бичиг болгож өөрчилсөн байна. Түүнчлэн сургуулийн захирал нь гарын үсгээ монгол бичгээр бичих зэргээр тус аймгийнхан эхнээсээ монгол бичгийг өдөр тутамдаа хэрэглэж буй юм байна.
бй
Үндэсний хэл бичгээ алдахгүй, сануулах сэргээх зорилгоор Дархан сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэх” уриалга дэвшүүлжээ. Тус уриалгынхаа хүрээнд төрийн тамга барьдаг аймаг, сум, багуудын болон хэлтэс, агентлагууд болон төрийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтэн бүрийг монгол бичгээрээ гарын үсгээ зурж хэвших, өрөө тасалгааныхаа үүдний хаягаа үндэсний бичгээр бичиж байршуулахыг хүссэн байна.
ыб
Дархан сумын ИТХ-ынхан албан хэргийнхээ бүх бичиг баримтанд монгол бичгээр гарын үсэг зурж, өөрсдийн нэр хаягаа монгол бичгээр урлан жаазалж, үүдэндээ тавьснаар агуу зүйлс энгийн зүйлээс эхэлдэг болохын тодорхой жишээгээр үлгэрлэж буй аж.
ы

СЭТГЭГДЭЛ БИЧИХ