Г.Жаргалсайхан: Энэ бол бизнесийн нууц

img

Монгол Улсын агаарын тээвэр Г.Жаргалсайхан захирлын хэлснээр "чөдрийн ганц"-тай. Тэр нь төрийн өмчийн "МИАТ" хувьцаат компани. Төрийн мэдлийн гэдэг утгаар нь "чөдрийн ганц" хэмээн нэрлэгдсэн энэ компаниас хэл ам тасрахгүй. Ходоод нь хэзээ ч тогоондоо хагарч байгаагүй энэ байгууллагад мөнгө, албан тушаал, эрх мэдэл, ашиг сонирхолын төлөөх “дайн” мөнхөд өрнөж байдаг бололтой. Ажлаас халсан, халагдсан, идэж уусан, шамшигдуулсан гэх мэт хэл ам ихэвчлэн дотроосоо гарна. Тэр нь нийгэм даяар шуугиан дэгдээнэ. Төрийн өмчийнх учраас хэн хүнгүй сонирхох нь бас зүйн хэрэг. Одоо гэхэд Солонгосын "Сэй Юү" гэх компанитай байгуулсан гэрээг тойрсон асуудал ид яригдаж байна. Ямар учиртай гэрээ сенсааци болоод буйг сонирхож МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан уулзсан юм. Нэг гэрээнээс үүдсэн цөөнгүй асуудалд хариулт авлаа.

 .

- “МИАТ” ХК Солонгосын "Сэй Юү" гэх компанитай гэрээ байгуулжээ. Тэр компани нь  МИАТ ХК-ийн Солонгос дахь төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэх болсон тухай яригдлаа. Энэ үнэн бол  МИАТ  ХК хамгийн ашигтай чиглэлээ яагаад бусдад даатгах болов ?

-Аливаа нисэх компани нь аль болох олон хүнд билетээ борлуулж, нислэг бүртээ сул суудалтай явахгүй байхыг хичээж ажилладаг. Борлуулалтаа голдуу борлуулагч агентуудаар хийхээс гадна өөрсдөө ч бас явуулдаг. МИАТ ХК гэхэд GSA (General Sales Agent) буюу Ерөнхий борлуулагчаар Европт 10, Азид 2 нийт 10 гаруйтай агенттай гэрээтэй ажиллаж байна. Харин Солонгост манай Төлөөлөгчийн газар Ерөнхий борлуулалтаа хийдэг. Өнгөрсөн оны аравдугаар сард Солонгосын "Сэй Юү" компани танай Ерөнхий борлуулагч болъё гэсэн бизнес санал тавьсан. Тавьсан санал дотор бидэнд ашигтай боломжийн саналууд байсан учраас ажлын хэсэг байгуулан судалсан. Манай ашигтай чиглэлд төлөөлөгчийн газраас маань илүү орлого оруулж, урт хугацааны үр дүн гаргаж чадах эсэхэд онцлон анхаарч ажилласан. Тэгээд гэрээний төслийг буцааж саналыг хүлээн авахаас татгалзсан. Борлуулалтын талаар бизнес санал тавих, гэрээний төсөл бие биедээ илгээх нь хаана ч явагддаг ердийн зүйл. Харин түүнийг нь дэлгэж тэр тусмаа хэвлэл мэдээлэл дээр тавих нь ил тод зүйл биш гэж ойлгож байна. Төрийн ч бай, хувийн ч бай аль компанид үүнийг нь хянаж шалгадаг газар бий, түүнийхээ дагуу л явах ёстой. Одоо энэ гэрээний саналыг түдгэлзүүлсэн байгаа.

 .

-Тэгэхээр гэрээг задруулсан нь татгалзах шалтгаан болсон гэж ойлгож болох уу?

-Аливаа гэрээ хэлцэлийг эцэслэн шийдвэрлэхийн өмнө судлаж, үүсэх эрсдэл, олох ашгийг тооцож байж хийдэг. Сөүл бол манай олон жил ажиллаж байгаа тогтсон чиглэл. Алдагдалтай ажилладаг Европын чиглэлийн нислэг дээр ийм санал ирвэл нэг өөр хэрэг. Гэтэл ашиг олдог шугамаа өгчихөөд тэр компани нь хангалтгүй ажиллаж, дэнчинд өгсөн мөнгөөсөө илүү хохирол үүсгээд ирвэл яах вэ, ямар үнээр хэдий хугацааны дараа эргүүлж сэргээх вэ гээд л олон асуудал байна. Ийм зүйлийг судлах ажлын хэсэг байгуулагдаж, урьдчилсан саналыг хэлэлцээд явж байтал мэдээлэл нь гадагш задарч байгаа юм. Аливаа бизнесийн байгууллага, түүний дотор агаарын тээвэрлэгчид, борлуулалтыг гүйцэтгэгчдэд ч бизнесийн нууцлал бий. Энэ салбарт өдөр, цаг тутам явагдаж байдаг байнгын өрсөлдөөнтэй холбоотой асуудал. Түүнээс биш төрийн өмчийг идэх ууж, шамшигдуулж зувчуулах гэсэн зүйлээ нууцалж байгаа зүйл өчүүхэн ч үгүй.

 _

-Гэрээнд танай компанийн Бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Билэгсайхан гарын үсэг зурсан гэдэг. Тэгвэл МИАТ ХК-ийн “алтан” чиглэлийн хувь заяаг эерэг эсвэл сөргөөр шийдэх гэрээнд яагаад гүйцэтгэх захирал гарын үсгээ зураагүй юм бэ?

-Компанид мөрдөгддөг журмаар аливаа гэрээнд гүйцэтгэх захирал эсвэл түүний албан ёсны шийдвэрээр эрх шилжүүлэн авсан хүн гарын үсэг зурах ёстой. Гэрээний санал, төсөл дээр би гарын үсэг зурдаггүй. Төсөл, саналыг сайтар нягталж, зохих газруудаас зөвшөөрөл өгсний дараа л би гарын үсэг зурдаг.

_

-Санал дээр С.Билэгсайхан захирал гарын үсэг зурдаг нь ямар учиртай юм бол. Газрын захирал гарын үсгээ зурсан нь саналыг зөвшөөрч байгаагийн илрэл гэж ойлгож болох уу?

-Саналыг хүлээн авлаа, ярилцъя, судалъя гэж гарын үсэг зурсан байж болно л доо.

 _

-Тэгэхээр хамтран ажиллах саналыг хүлээн авсан гэж гарын үсэг зурсанаараа С.Билэгсайхан гэх хүн ажлаасаа халагдсан гэсэн үг үү?

-Үгүй дээ, би гэрээнд гарын үсэг зурлаа гэж халаагүй. Тушаал дээр ч байгаа.

 .

-Тэгэхээр ямар шалтгаанаар газрын захирал, түүний харьяа хэлтсийн дарга нарыг ажлаас халсан бэ?

-Би энэ хүмүүсийг ажил хийлгэх гэж газрын захирал, хэлтсийн даргаар томилсон. Хийх ажил маш их байна. Энэ дэлхийн том компаниудтай хийж байгаа өрсөлдөөнд хэрхэн оролцох, яаж орлогоо нэмэгдүүлэх, онгоцныхоо ашиглалтыг сайжруулах гээд зөндөө асуудал байна. Би ТУЗ-өөс баталсан цалинг нь бүрэн олгож, унаа болон бусад хангамжийг нь хасаагүй. Бусад захирлууд нь сэтгэл гарган зүтгэж байхад тэд бүтэн жил хэрэлдлээ шүү дээ. Ажил дээрээ ч, твиттерээр ч өөрсдийгөө рекламдан цэцэрхэх юун завтай хүмүүс юм бэ.

 _

-С.Билэгсайханыг гэрээнд гарын үсэг зурсны дараахан танай байгууллагын дансад 5 сая ам.доллар орсон гэсэн мэдээлэл хэр үндэстэй вэ. Бас энэ мөнгийг шинэ Боинг онгоцны төлбөрт шилжүүлсэн гэх юм?

-МИАТ ХК-ийн дансаар жилдээ 200 тэрбум төгрөг орж, бас тийм хэмжээгээр гарч байдаг. Өдөрт 4-5 ам.сая доллар орж, гарч байх нь энүүхэнд. ТУЗ-өөр батлагдсан журмын дагуу борлуулагч агентууд тодорхой хэмжээний барьцаа мөнгө байршуулдаг. Гэхдээ компанийн мөнгөний урсгал, үлдэгдлийг Санхүү, эдийн засгийн газраас зөвхөн цөөн тооны удирдлагуудад өдөр бүр гаргаж танилцуулдаг. Тэгээд ч энэ бүхнийг хэвлэлээр яриад байх асуудал биш, бизнесийн нууц учраас.

 .

-Иргэд тэр дундаа Солонгост амьдарч байгаа монголчуудын дунд МИАТ ХК Сөүл дэх төлөөлөгчийн газраа 5 сая ам.доллароор зарсан гэсэн яриа байна лээ?

-Тийм зүйл байхгүй. Төлөөлөгчийн газраа зарна гэж юу байхав дээ. Ер нь МИАТ дээр нэг л юм болонгуут шуугиад, муулаад л явчих юм. Үүнийг чинь үйлчлүүлэгчид, өрсөлдөгчид, хамтран ажиллагч байгууллагууд цөм л харж байгаа шүү дээ. Төрийн өмчийн ганц компани, тэр тусмаа олны итгэл дээр тогтдог агаарын тээвэрлэгчийг ингэж сөргөөр ярьж байгаа нь орлогод шууд нөлөөлж, буурдаг.

_

-Солонгосын “Сэй Юү” компанитай гэрээ байгуулсан МИАТ ХК-д "Корэйн Эйр" компаниас сануулга өгсөн гэх юм. Нэг зах зээлд ажиллаж байгаа хоёр өрсөлдөгч нэгэндээ сануулга өгдөг юм уу?

-Корэйн Эйр компани сануулга өгдөг газар биш, өгөх ч ёсгүй.

 _

-Сөүлийн чиглэлийн ашиг жилээс жилд нэмэгддэг үү?

-Ер нь өсөлттэй байгаа. Бид саяхан төлөөлөгчийн газруудын ажлаа дүгнэсэн. Ингэхэд Сөүлийн чиглэл, тэнд ажиллаж байгаа төлөөлөгчийн газар сайн ажилласан гэж гарсан шүү.

 _

-Ярианыхаа чиглэлийг жаахан өөрчилж МИАТ-ыг тойрсон өөр асуултуудад хариу авъя. Онгоц зарах асуудал юу болж байгаа бол?

-2010 онд техникийн үйлчилгээ хийж байхад далавчинд нь гэмтэл гарсан Аэробус 310 онгоцыг ашиглах, зарах гэж олон жил ярьсаар өдий хүрсэн юм билээ. ТӨХ-оос уг онгоцны зарах доод үнийг 4.2 сая ам.доллараар тогтоосон. Энэ хэмжээнээс буулгахгүй зарахаар олон улсын тендер зарлаж, гурван компани санал өгснөөс International Asset Management гэдэг компанитай хамтрахаар болж байна. Гурван жил зогссон онгоцоо сэргээж, туршилтын нислэг  хийж даатгуулаад, одоо худалдан авагч талаас хийх бүртгэл ба сүүлийн төлбөрийн асуудал л үлдсэн.

 6

-МИАТ ХК-ийн хувьчлалын талаар нэг хэсэг яригдсан. Харин энэ мэт үйл явдал нь МИАТ ХК-ийг үнэгүйдүүлж, хувьдаа авах гэсэн явуулга гэх хардлага төрж байгаа. Энд та ямар байр суурьтай байна вэ?

-Хувьчлах эсэх асуудал нь УИХ, ЗГ-ын асуудал. Одоо бол Засгийн газар, ЗТЯ, ТӨХ-оос МИАТ ХК-ийн өрсөлдөх чадварыг сайжруулья, үнэлэмжийг дээшлүүлье, чадварлаг хүний нөөцтэй болгох чиглэлээр дэмжин ажиллаж байгаа. Манай удирдлагын баг ч энэ чиглэлээр хичээн ажиллах болно.

 6

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
gereeg buur miat-d ogt hamaagui l.gansuh sanaachlaad, said a.gansuh demjsen. jargalsaihan ni uhaantaidaa zuraagui yum bish, duugui teneg surtei geed l bultchihsan yum. huuli bus gereenii ehnii tolbor gej orj irsen 5saya dollaraas g.jargalsaihan amerikiin bank ruu ongotsnii tulburt 3.6 saya dollar gariin usgee zuraad shiljuulsnee kompaniin nuuts geed baigaa uhaantai yum shig baina. shorond baigaa orhon choloogoor garah surgaar nuuts amragiig ni holiin nislegend yavuulahgui baih daalgavriig uilchlegch nariinhaa dargad uuregdeed l suuj baih l gol ajil ni baih
2014-03-07
mnnn:
зөв бодолтой өөрийн толгойтой хүндээ ашиггүй миат -ыг ашигтай миат болгож байгаа хүн орхоноос тэс өөр !
2014-03-07
зочин :
энэ нэг лойцон газар байна хувьчилбал таарна
2014-03-07
жагаа гүүд:
зөв зөв, хэтэрхий мэдэмхий, цэцэрхсэн юмнууд ажил ч хийлгэдэггүй, өөрөө ч бүтээлгүй суудаг.
2014-03-07
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-07
irgen:
zarim chuhal asuultad bydeg hariu ugsun baina asuudal garaad baigaa yed todorhoi hariulj baih estoi shyy dee
2014-03-07
super:
turiin management iim l baidag yum daa. saixan bnaoo. saijraxgui. tur ni sain tomrog
2014-03-07
ee hoorhii doo gej :
xaaaaax eostoi balai avdag baian sh dee.....yunii nuuts gene beee....teriigee bodvol aygui sain hiideg bolood onoodor end ingeed yariltslaga ogood sujj baina uu ta guai ????
2014-03-07
зочин:
терийн vйлчилгээний а лба бол нийтийн vйлчилгээний а лба бегеед иргэд нийтэд vйлчилдэг болохоос жарга лчайхан тэргvvтэй луйварчингуудын а лба биш гэдгийг ямагт санаж биснесийн нууц гэсэн ха лхавчаар еерийн авилга хээл хахуулийг нууж болохгvй ээ
2014-03-07
khukhuu.:
an iin teneg buriad meddeg yumaa hievel yaasan yum, ter teneg an iin neriig *tkhaas uur yu chadakh uu....an d bolovson khuchingui namdaa dandaa gudamjny ymnuud khurkhussss...jagaagiin zuv !!!!!
2014-03-07
zochin:
jargalsaihan zahiral zuv shiid gargasan , neg ni eruul bval lam huvrag arts huj bolood suuj bdag, nuguuh ni twitter-t l ajildag hun bsiin bishu
2014-03-06
tttttt:
miat-n ungan ajiltan gavyat nisgegch huviin ashig sonirhol haralgui miat-n toloo nasaaraa zutgej baigaa hun.
2014-03-06
sanal:
idej uuya gesen bodolgui miat-g ali bolohoor ashigtai ajilluulahaar zutgej baigaa hun dee.
2014-03-06
itgehed hetsuu bnaa:
ene hunii yarianaas yuch oilgosongui. neg um nuugaad l bh shig bn. harin nuguu bilegsaihan ni shuv shuluun, tov todorhoi yaria ugsun bsan. 5 saya dollar tegeed sanaliig taniltsie hulen avlaa geheer miat d ugchihsun umuu? hariulahgui bna shdee!
2014-03-06
kkkk:
ongotsoor toglood ch sainaa uzehgui dee kkk
2014-03-06
dorj:
sayhan l amin duruun deeree baisan gar daa. bilegsaihan ene 2 chini uzeed l baisan. odoo sanaa ni amarsan yum shig bna
2014-03-06
dorj:
sayhan l amin duruun deeree baisan gar daa. bilegsaihan ene 2 chini uzeed l baisan. odoo sanaa ni amarsan yum shig bna
2014-03-06
hut*:
estoi hutsana biz ard tumniig teneg gej boddog ni ilt bn da shudraga baiya gej orilood bdag hun amiduu
2014-03-06
hehe:
olon hun gariin useg zurah tusam hariutslaga huleeh hun baihgvi boldog manai turiin sistem shuudee
2014-03-06
гэрээ:
гэрээ байгуулаад гарын үсэг зурдаг болохоос хэзээ судлая гэхээрээ зурж байсан юм, нялх хүүхэд хуурч байгаа аятай ямар хөгийн амьтан бэ? хүнийгараар могой бариулдаг нөхөр байна
2014-03-06
гэрээ:
гэрээ байгуулаад гарын үсэг зурдаг болохоос хэзээ судлая гэхээрээ зурж байсан юм, нялх хүүхэд хуурч байгаа аятай ямар хөгийн амьтан бэ? хүнийгараар могой бариулдаг нөхөр байна
2014-03-06