Н.Алтанхуяг: Уран олборлож байгаа нэг ч компани байхгүй
“Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд өчигдөр болсон Аймгийн Засаг дарга нарын цахим хурлын талаар мэдээлэл өгөв. Тухайлбал, аймгуудын төвийн оношилгооны төвүүдийг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Мөн хөдөө орно нутагт 1000 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлэхээс өмнө тухайн орон нутгийн иргэдийн байртай болох, худалдан авах сонирхол зэргийг судалсан. Одоогийн байдлаар Орхон, Дархан-Уул, Ховд, Увс зэрэг зургаан аймагт төслийг хэрэгжүүлж эхлэхээр болоод байна. Бусад аймгийн хувьд судалгаа хийгдэж байна. Өнгөрсөн сарын ажлаа дүгнэж, энэ сарын ажлаа төлөвлөдөг энэ уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай хамтран зохион байгуулсан гэлээ.
ы
Мөн тэрбээр энэ гуравдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарна. Нийгмийн зорилтод бүлгүүдэд чиглэсэн 9 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс 40-өөс дээш насны иргэдийг ажилтай болгох хөтөлбөрийн нээлт өчигдөр болсон. Улсын хэмжээнд 40-өөс дээш насны 12 мянган иргэн байдаг ба эхний ээлжинд ажил идэвхтэй хайж байгаа 3000 гаруй иргэнийг ажил, орлоготой болгоно.
sd
Буянт-Ухаа хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар ТОСК шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ. Мөн аймгийн төвүүдэд орон сууц худалдаж авах иргэдэд 8 хувиас бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа хийж байна, энэ сард эцэслэнэ гэлээ.
f
Уран ашиглалтын талаар Засгийн газар ямар бодлого баримтлаж байгааг тодруулахад "Ураны хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалт, олборлолтын лицензтэй ганц ч компани байхгүй. Өнөөдөр монгол улсын хаана нь ч тэр уран олборлолт хийгдээгүй байгаа. Яагаад гэвэл ураны талаар манай иргэдийн болон холбогдох байгууллагуудын ойлголт зөрүүтэй байна. Тиймээс энэ ойлголцолын зөрүүг арилгаж байж ураны олборлох, ашиглах асуудал яригдана" гэлээ.
s
Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн тухайд "Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдэд оёж эхлэхэд мөн ийм мэдээлэл цацаж байсан. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр баталсан" гэлээ.
da
Шүлхийн вакцин, шүлхийтэй малын асуудал жил бүр яригддаг. Тухай бүрт нь маш их зардал чирэгдэл болж байж дардаг. Энэ асуудлыг Засгийн газрын хэмжээнд хэрхэн анхаарч байна гэсэн асуултад мөн хариулсан. Тэрбээр хэлэхдээ "Шүлхийн асуудал олон жил яригдаж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар түрүүчийн Засгийн газрын хуралдаанаар ярилцаад ҮХАА-н сайд Х.Баттулгад үүрэг өгсөн байгаа. Шүлхий гаргахгүй байхын тулд ҮХААЯ яаж тэмцэх вэ гэсэн бодлогоо гаргаад ир гэсэн. Өнөөдрийн байдлаар малаа шүлхийн вакцин хийлгээгүйгээс өвчилж, устгалд оруулсан үхрийн үнийн 90 хувийг улс төлдөг. Вакциныг нь бас улс дааж байна. Дээр нь шүлхийгээр өвчилсөн үхрийг устгах үйл ажиллагааны зардалтайгаа нийлээд жилдээ 10 орчим тэрбум төгрөг зарлагадаж байна. Өнөөдөр гэхэд он гарсаар шүлхийгээр өвчилсөн 3000 гаран үхрийг устгах үйл ажиллагааны зардал, нөхөн олговор зэрэгт 10 тэрбум давсан төгрөг гаргачихаад байна. Ийм байж болохгүй. Энэ бүхнийг шийдэх бодлого гаргах үүрэг өгсөн" гэв.
d
Нийслэл хотод энэ онд хичнээн орон сууц баригдах, нийслэлийн ундны цэвэр усны нөөцийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа зэрэг асуултад тэрбээр хариулт өгөөгүй юм. Харин ирэх долоо хоногт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг оролцуулна. Тэрний дараагийн долоо хоногийн “Бүтээн байгуулалтын цаг”-аар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг оролцуулж хариулт өгүүлнэ гэлээ.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ