Увс аймагт оношлогооны төвийн нээлт боллоо

img

Засгийн газрын “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгийг оношлогооны төвтэй болгох зорилт тавьсан.

Тэгвэл Увс аймгийнхан энэхүү зорилгоо биелүүлж, аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн нэг болон хоёрдугаар давхарыг оношлогооны төвийн зориулалтаар тохижуулан засварлаж, тоног төхөөрөмжөө суурилуулан нээлтээ хийжээ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт нийт 5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж суурилуулсан байна. Тус оношилгооны төв нь компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд,  шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат зэргээр  хангагджээ.

 

Энэхүү арга хэмжээний нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Ядамсүрэн, Эрүүл мэндийн газрын дарга Д.Дулмаа, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд оролцсон байна.

Өмнө нь аймгийн иргэд Улаанбаатар хот, Ховдын Бүсийн оношилгооны төвүүдэд очиж, оношлогоо, шинжилгээ хийлгэж, санхүүгийн болон цаг хугацааны алдагдалд ордог байсан бол уг оношлогооны төвтэй болсноор иргэдэд хүрэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар улам сайжрахыг эмч, мэргэжилтнүүд онцлож байгаа юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
saikhan tuwtei boljee bayar khurgey! gekhdee nariin mergejliin emch naraa sain beltgej dadlagajuulakh chukhal shuu !!! akhmad emchiin khuwid khelj bgaa yum sain tonog tukhuurumj deer chadalt turshlagat emch ajillakh kheregtei.
2014-03-06