МАН-ын бүлэг уриалга гаргалаа
Өнөөдөр дэлхий нийтэд санхүүгийн хүндрэл нүүрлээгүй ч Монгол улс эдийн засаг уналтын мухар тойрог руу орж эхэллээ хэмээн МАН-ынхан үзэж байна. Тиймээс тус намынхан бүлгээс нэгэн уриалгыг гаргажээ.
7
Тодруулбал, эдийн засагчид, бизнес эрхлэгчдийг санхүү, эдийн засгийн хүндрэлийг хэрхэн давах талаар санал бодлоо нэмэрлэж, эдийн засгийн энэхүү тулгамдсан асуудлаас хэрхэн гаргах тухай дараах асуудлаар саналаа ирүүлэхийг уриалсан байна. Үүнд,
1.Монгол Улсыг эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд бага зардлаар гаргах арга зам;
2. Гадаад валютын ханшийн өсөлтийг зогсоон төгрөгийн худалдан авах чадварыг сайжруулах арга зам;
3. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хазаарлан тогтоох арга, аргачлал / үнэ тогтворжуулах хөтөлбөртэй уялдуулах/ багтжээ.
7
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ