Байнгын хорооны гишүүд хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай танилцаж байна
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус Байнгын хорооны 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр Шинжлэх ухааны академийн харьяа 5 хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцахаар хоёр хэсэг болон ажиллаж байгаа юм байна.
Шинжлэх ухааны академийн харьяа Олон улс судлалын, Философи-Социологи эрхийн, Геоэкологийн хүрээлэнгүүд дээр Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Сарангэрэл, Д.Сумъяабазар нар ажиллаж байгаа бол Үндэсний хөгжлийн хүрээлэн, Палеонтологийн төвдүүдэд Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Боловсрол, шинжлэх ухааны яам болон Шинжлэх ухааны академийн холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ