“ХасЛотто”-гийн байрны азтан тодорлоо
Монгол түмэндээ хуримтлалын ач тусыг ойлгуулж, ирээдүйдээ зориулж мөнгөө хадгалах, өсгөн арвижуулах дадлыг бий болгох зорилгоор “ХасБанк” хуримтлалтай Монголын төлөө уриан дор гурав дахь жилдээ “ХасЛотто” аяныг амжилттай зохион байгуулж байна. Тэгвэл 2014 оны эхний азтанууд өчигдөр шагналаа гардан авчээ. “ХасЛотто” аяны энэ удаагийн азтан шалгаруулах нэвтрүүлэг өнгөрөгч 02 сарын 28-ны өдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр үзэгчдийн хүртээл болж 21 аймаг, есөн дүүргээс нийт 30 саятан төржээ. Харин аяны цорын ганц супер шагнал болох хоёр өрөө байрны эзнээр “ХасБанк”-ны Баянгол салбарын харилцагч Ж.Амар тодорсон байна. Хүүхэд байхаасаа ирээдүйн саятан хадгаламжтай байсан тэрбээр хоёр өрөө байрны эзэн болсон нь залуучууд өөрсдийн ирээдүйд зориулан хуримтлал хийснийхээ ачаар ийнхүү азтан болж байна хэмээн тус банкны харилцагчид онцолж байлаа. Энэхүү аян нь Монголдоо хамгийн өндөр шагналын сантай, хамгийн урт хугацаанд үргэлжилж буйгаараа тун онцлог аян юм. Дашрамд дуулгахад, “ХасЛотто” энд хүрээд өндөрлөхгүй бөгөөд цаашид ч харилцагч нарынхаа хуримтлалыг дэмжих зорилгоор үргэлжлэх ажээ. Бид шагнал гардуулан ёслолын үеэр “Хас лотто” аяны хоёр өрөө байрны азтантай уулзаж сэтгэгдэлийг нь сонссон юм.
6
Хоёр өрөө байрны азтан Ж.Амар: “Би чихэндээ итгээгүй, “ХасЛотто” үнэхээр үнэн байдаг юм байна”
6
- Азтан болсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Би багаасаа “ХасБанк”-ны харилцагч байсан. Надад ирээдүйн саятан хадгаламж байсан. Тэгээд 2013 оны 12 дугаар сард өөрийнхөө нэр дээр харилцах данс нээгээд, энэ дансныхаа хуримтлалыг нэмэгдүүлж байгаад азтан боллоо. Надад нөхцөл нь маш сайхан санагдсан. Үнэхээр аз гэж байдаг бол энэ л байх даа. Өмнө нь лоттод итгэж байгаагүй. “ХасЛотто” бол үнэн байдаг юм байна.
6
- Азтан болох агшинд ямар мэдрэмж төрөв?
- Чихэндээ ч итгээгүй. Шууд нэвтрүүлгээс над руу залгахад чихэндээ итгээгүй. Тэгээд нэг хэсэг шоконд ороод дараа нь ойр дотныхоо хүмүүс рүү шууд залгаад хэлсэн.
6
- Залуучуудын хувьд байр авна гэдэг нэг ёсны мөрөөдөл болсон. Тэгвэл чи өөртөө хуримтлал үүсгэсний сацуу байртай боллоо шүү дээ?
- Тийм ээ. Залуучуудын хувьд бараг байрны төлөө ажилладаг бол надад маш том аз тохиолоо. Үнэхээр залуучууддаа хандаж хэлэхэд маш сайхан боломж, нөхцөлтэй ийм аянд дахиж оролцоорой л гэж хэлмээр байна.
6
Ийнхүү Ж.Амар гэх залуу өөртөө хуримтлал үүсгэснээр хоёр өрөө цоо шинэ байрны эзэн болж байгаа юм. “ХасЛотто” аян хэрэгжиж эхэлснээсээ хойш нийтдээ гурван жилийн хугацаанд дөрвөн мянган гаруй азтан шалгаруулжээ. Уншигч та ч мөн энэ аянд оролцож дараа дараагийн азтан болох боломжтой юм.
6
Э.Болор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ