Эрхбүжин охины төлөө Хан Хэнтийчүүд

img

Таван сартайдаа нүдний хорт хавдараар оношлогдож зүүн нүдээ авахуулсан О.Эрхбүжин охинд үлдсэн нүдээ хамгаалж ирээдүйдээ баяр хөөртэй амьдрах итгэлийг Хан Хэнтий нутгийн халуун сэтгэлтнүүд бэлэглэлээ. Дэлхийн Зөн ОУБ Хэнтий Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн санаачлагаар “Өрөвдөөд л суух биш өгч тусалъя” уриан дор 3 долоо хоногийн аян 2 сарын 7-28-ны хооронд явагдаж хаалтын үйл ажиллагаа  2 сарын 28-нд  Хэнтий аймагт амжиллттай  зохион байгуулагдлаа. Тус аянд 30 гаруй байгууллага, иргэд нэгдсэн ба 11 гаруй сая төргөгийг хандивласан байна. Аймгийн засаг дарга Ж.Оюунбаатараас эрчээ авч эхэлсэн аян амжилттай аялсаар Оростогоо даргатай Цагдаагийн байгууллагын хамт олонд ирж урам хайрласан Дурсамжийн үгээ хамт олноосоо шалгаруулан тус өдөр танилцуулсан нь  шигтгээ болсон үйл явц  байлаа.

6        

“Бид бие биенээ хэзээнээс дэмжиж тусалдаг сайхан ард түмэн. Бүх хүмүүст талархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн зохион байгуулагч байгууллагын удирдлага Э.Цэцэгсайхан онцолж хэллээ. Улаанбаатар хотоос нутаг нэгтнээ дэмжин хамтран ажилласан Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны дарга Ц.Жадамбаад талархалаа илэрхийлье.

6

Хандив өргөсөн байгууллага иргэдийг жагсаавал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

очирбатын мөнх-очир:
энэхүү үйл ажилгааг зохион байгуулсан хан хэнтийчүүддээ монголын ирээдүй болсон мянга мянган үрсээ хайралдаг элэг нэгт монгол туургатан бүхэндээ эрхбүжин дүүгийнхээ өмнөөс баярллаа
2014-03-07
төрийн банк хэнтий салбар:
эрхбүжин охиндоо эмчилгээгээ амжилттай хийлгээд хурдан ирээрэй гэж ерөөе. нийт хандив өгсөн хэнтий аймгийн банкны системийн хамт олон болон нийт албан байгууллага хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлэе. сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2014-03-06
saran:
ene uil ajilagaag zohion baiguulsan saihnaa dargatai delhiin zungiin hamt olond bayar hurgei.
2014-03-06
niseh:
manai baiguullagad daanch ene talaar medeelel irsengui ene ohintoi bi ovol taaraldaad tuslah yumsan gej bodoj bsan yum. iim arga hemjeeg ongoroochihdog toogui gehdee baiguullaaraa tu*a tusalj demjinee
2014-03-06
enhee:
erhbujindee eruul enh sain saihniig husii.emchilgee hiilgej baisan ter ued ymar huurhun bailaa heveerei,ulamch huurhun bolj bolj.hamt emchilgee hiilgej baisan ter ued uhuurdum baisan.erhbujin egchdee holbogdog utasnii dugaar yvuulna uu.amjilt.chi tsoglog shuu.enhee 99767815
2014-03-06