“Буянт-Ухаа 1” хорооллын захиалгыг ТҮЦ машинаар авна
“Буянт-Ухаа 1” хорооллын нарийвчилсан журмыг ТОСК бэлэн болгожээ. Энэхүү нарийвчилсан буюу дотоод журамд тус хорооллоос орон сууц авахаар захиалга өгөх иргэдийг яаж бүртгэх, хэрхэн шалгаруулах зэргийг зохицуулсан аж.
Гэхдээ энэ удаа орон сууцны захиалгыг Засгийн газраас баталсан журмын дагуу ТҮЦ машинаар авахаар болсон. Тиймээс ТҮЦ машинаа мэдээллийн Data төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Монголбанкны мэдээллийн сан, НДЕГ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны холбогдох мэдээллийн баазуудтай холбож, мэдээллийг нэг дор төвлөрүүлэх цахим бүртгэл хийх юм байна. Одоогийн байдлаар уг холболтыг хийж, туршиж буй аж. Хэрвээ ямар нэг саатал гарахгүй бол удахгүй албан ёсоор нийтэд зарлаж, ирэх долоо хоногоос захиалгаа авч эхлэхээр болжээ.
Иргэд орон сууцны захиалгад хамрагдахын тулд 5-6 газраар явж бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай болдог. Тэгвэл ТҮЦ машинаар захиалга авснаар олон газраар орох шаардлагагүй болох бөгөөд машин дээр бүртгэлээ хийхэд л болох аж.
Нийслэлийн хэмжээнд одоогийн байдлаар 20 гаруй ТҮЦ машин байдаг юм байна.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ