Давхар гараж барих асуудлыг иргэд дэмжив

img

2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан давхар гараж барих асуудлаар Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо болон Өмч, газрын харилцааны албаныхан гараж эзэмшигч, ашиглагч иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр нийт 11 байршилд дээрээ хүүхдийн тоглоомын талбайтай газар доороо авто зогсоолтой гараж, мөн олон давхар гараж барихаар төлөвлөгдсөн талаар иргэдэд танилцуулсан байна.

a

Уулзалтанд ирсэн гараж эзэмшигч, ашиглагч иргэд олон давхар гаражийг барихыг дэмжиж байгаагаа илэрхийлээд гаражны зураг төсөл, эдийн засгийн тооцоог хийхээр болж, саналаараа зургаан иргэн энэхүү ажил дээр хамтарч ажиллахаар болжээ. Төвлөрсөн гаражтай болсноор ойр орчмын хог хаягдал багасч, эрүүл аюулгүй орчин, амьдрах таатай нөхцөл бүрдэхээс гадна автомашины хулгай зэрэг элдэв сөрөг үр дагавараас сэргийлж, хотын өнгө үзэмжинд сайнаар нөлөөлнө гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дорж:
дэмжээгүй ш дээ. хурал болоод хүмүүс худлаа хулхи юм байна гэдгийг ойлгоод гарсан ш дээ.
2014-03-06
ганбаа:
муусайн луйварчид ард иргэд дэмжсэн гэж солиорох юмаа. бгд-18 хорооны 46 байрны ард үлдсэн багахан талбайд шунаад байсан юм. одоо ард иргэд дэмжсэн болгоод явж байх юм.
2014-03-05