Ц.Баярсайхан сайд иргэдийн асуултад хариулав

img

Долоо хоног бүрийн лхагва гаригт Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд 11 11 төвд ажиллаж, утсаар болон цахим хаягаар хандсан  иргэдийн асуултад хариулдаг. Өнөөдөр болсон “Уулзах цаг” цахим ярилцлагад БХБ-ын сайд Ц.Баярсайхан оролцож иргэдийн асуултад хариулах үеэр 4200 гаруй хүн хандлаа. Иргэдийн олонх нь орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөр, зээлийн урьдчилгаа төлбөр, түрээсийн орон сууцны талаар сонирхож байлаа.  Өнгөрсөн жилийн зургадугаар сараас хэрэгжсэн орон сууцны 8 хувийн зээлийн хөтөлбөрт 31 мянган иргэн хамрагдсаны 17 мянга нь 16-20 хувийн зээлээс шилжсэн бол шинээр 15 мянган өрх орон сууцанд орж, зээлийн хөтөлбөрт хамрагджээ. “Амины орон сууцыг энэ хөтөлбөрт хамруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ” гэж сайд хэллээ.

Сайд Ц.Баярсайхан “Ипотекийн зээлийг өнгөрсөн оны зургадугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Арав гаруй жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр. Байрны урьдчилгаа 30 хувийн тухайд эрсдлээс хамгаалах зорилгоор тогтоосон жишиг үнэ. Урьдчилгаа 30 хувийг бууруулчихвал тогтолцоогоо эвдэх аюултай. Тийм учраас урьдчилгаа 30 хувь байх ёстой босго гэлээ.   Яармагийн дэнжид баригдаж байгаа 1000 гаруй айлын орон сууцнаас эхний ээлжинд 567 айлын орон сууц ашиглалтад орсон. Борлуулалтын ажлыг Төрийн орон сууц, санхүүжилтийн корпораци хариуцна. Захиалга эхлэхээс өмнө журам гарна. Түүний дараа иргэдийн захиалгыг ТҮЦ машинаар авахаар ТОССК бэлтгэл хангаж байгаа тухай мэдээлсэн юм.   2012 онд 11 мянган орон сууцанд иргэд орж байсан бол өнгөрөгч 2013 онд 20300 орон сууц ашиглалтад оржээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard ard:
ipoteciin zeel 8 % bish, 30-40 % bolchihood bna! yag unendee bair avch bgaa hun 10-han huvi l bgaa, busad ni bugd bie biendee zarsan bolj banknaas ih hemjiienii zeel avch huu-geer ni amidarch bn. statistikiin gazraas gargaj bgaa inflyatsiin tootsoo bugd hudlaa, yumnii une dundjaar 20~60 huvi ussun bolohoor inflyatsi jiliin dungeer 15-20 huvi bolno (12/16 gargasan medeegeer inflation 12% bolsniig arga buyu huleen zuvshuuruv), imd ipoteciin 8 % zeel 12 %~20 % bno. anarhistuudiin hooliig buh nasaaraa beldej tednii uls turiin daramtand oroh geegui bol delhiid hamgiin bohir, chanargui, huusurch galzuursan bairiig buu zahial, buu av, buu tureesle. банкны системээр чанаргүй зээл жилийн өмнөхөөс 91.8 хувиар өссөн, ipoteciin zeel 4 sard buren zogsoj dahin sanhuujuuleh mungu bhgui bond gargaad ch avah teneg gadaad bhgui, tusviin aldagdal 1trilliond hursen tul 2014 ond ediin zasag buren hyamarch, shine bair 1m2 ni 1,5 sayaar ch borlogdohgui bno....
2014-03-05
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-05