Кейт Бланшетт: Би “Оскар” авсангүй гээд нулимс унагаах хүн биш
Хоёрхон хоногийн өмнө зохион байгууллагдсан 86 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос Кейт Бланшетт “Цэнхэр жасмин” уран сайхны киногоороо “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагнал хүртсэн юм. Тэрбээр кино урлагт тасралтгүй 25 жил хөдөлмөрлөж, 50 гаруй уран бүтээлд дүрээ мөнхөлсөн Холливудын “А” зэрэглэлийн уран бүтээлч. Жүжигчин бүсгүйгээс “Hollywoodlife.com” шагналаа гардаад удаагүй байхад нь ярилцлага авчээ.
5
-Өнгөрсөн жилийн “Оскар”-ын үеэр байхаа. Тэр үед та “Урлагт маш олон жил цэрэг шиг зүтгэсэн мөртлөө ганц ч удаа “Оскар” хүртэж байгаагүйдээ өөрийгөө голох юм” гэж байсан. Харин та энэ нэр хүндтэй шагналын эзэн болчихож. Бас “Оскар”-ын шагналаа гартаа чангаас чанга атгасан байх чинь?
-Тийм байна гэж үү. Насаараа хичээсэн энэхүү нэр хүндтэй шагналаа газарт унагаачих вий дээ л гэж бодоод л. /Инээв/ Жүжигчин хүнийг нэг үгээр цэрэг гэж хэлж болно. Бид өөрсдийгөө байнга хатуу аргаар хүмүүжүүлж байхгүй бол зэврэх аюултай. Бас нэгэн хэвийн дүрд тоглоод байвал унах аюултай. Өнгөрсөн жил яагаад би тэгэж хэлсэнээ мэдэхгүй байгаа ч, өнгөрсөнийг минь сануулсанд баярлалаа. Мөн “Оскар” авсандаа маш их баярлаж байна.
5
-Би нэг зүйлийг сонслоо. Та Австрали гаралтай. Энэ удаагийн “Оскар”-т шагнал гардан авч буй хоёр дахь Австралийн жүжигчин?
-Тиймээ. Миний сайн найз Николь Кидман “Оскар” хүртэж, Австрали улсаас анхны “Оскар”-ыг гардан авсан жүжигчин болсон. Би тэр үед өөрөө авсан мэт л баярлаж байлаа. Николь сая залгаж надтай ярьсан, тэр маш их баярлаж буйгаа нулимсаараа илэрхийлсэн.
5
-Таныг 5 жилийн өмнө “Оскар” аваагүйд чинь уурлах хүн цөөнгүй байсан. Таны бүтээсэн “I Элизабета” киноны хатан хааны дүр хэлэхийн аргагүй уран төгс, дүрслэхийн аргагүй эрхэмсэг байлаа. Та тэрхүү хүчирхэг хатны дүрийг бүтээхийн тулд 20 насыг нэмж хатан хаан шиг болохын тулд 10 гаруй кг турж, эрхэмсэг дүр бүтээхийн тулд нэг сарын турш толиор хүрээлсэн өрөөнд ганцаарханаа амьдарсан гэж байсан. Ингэж их зовж бүтээсэн дүр “Оскар” хүртээгүйд харамсдаг уу?
-Би тэгтлээ зовсон бол тэр шагналыг хүртсэн бүсгүй ямар их хичээж, зовсоныг таашгүй. Мэдээж “Оскар”-ын шагнал гардуулах ажиллагаа болохын өмнө тэрхүү уран бүтээл шүүгч, ажиглагч, шүүмжлэгч, сэтгүүлч, хэвлэл гээд л бүхий л салбарынхан шүүмжилж, эцэст нь “Аанхаа энэ уран бүтээлч энэ дөрвөөс илүү байна. Хар л даа тэр дүрээ бүтээж байгаа жүжигчний уран сэтгэмж” гээд л бүхий л өнцгөөс харж дүгнэдэг. Тиймээс “Оскар” авсангүй гээд нулимс унагаах хүн би биш. Өнөөдөр аваагүй бол тэр л биз. Би жүжигчин, тиймээс тасралтгүй 10 жил ч хамаагүй нэр дэвшээд ялалт байгуулж болно. Хамгийн гол нь бидэнд давуу тал байна. Жүжигчин гэсэн утгаараа.
6
-Огт харамсаагүй гэж үү?
-Юу гэж дээ. Харин ч харамсахгүй, өөрөөрөө бахархаж байна. Миний урын санд гайхалтай бүтээл байна гэдэг. Тэрхүү гайхалтай уран бүтээлээрээ овоглуулан явах ямар сайхан гээч. Үгээр илэрхийлэхийн аргагүй.
6
-“Цэнхэр жасмин”. Нэрийг нь сонсохоор энгийн мөртлөө далд утга илэрхийлсэн. Киног нь үзэхээр даруухан мөртлөө ер бусын. Нью Йоркт байрлах гүүрээр вино барьсан шар даашинзтай бүсгүйг дүрсэлсэн сурталчилгааны самбар, нийгэмд юу хүргэхээр ингэтлээ их яарна вэ. Би нэг зүйлийг асуумаар байна. Энэ уран бүтээлийн гол дүрийн эмэгтэй бусдаас юугаараа тод байж, “Оскар” гардан авав?
-Жүжигчин хүний үүрэг нь жүжиглэх. Би уран бүтээлд ямар ч хүний дүрийг авч болно шүү дээ. Энэ бол хязгааргүй, таны болон зохиолчийн уран сэтгэмжийн эрх. Би “Цэнхэр жасмин” уран сайхны кинонд зүгээр л үүргийнхээ дагуу дүрээ бүтээж, амилуулсан. Яг л сүнсэнд хувцас өмсүүлсэнтэй адил. Та асуулаа. Нийгэмд энэхүү уран бүтээл юу хүргэж өгөх вэ гэж. Нэг зүйлийг хэлэхэд, би болон бид зүгээр л нийгэмд тохиолдож буй амьдралыг дэлгэцэн дээр тусгаж харуулсан. Энэ уран бүтээлд уйлж, инээж, гомдож, амиа хорлох тухай ч гардаг. Харин үзэгч та энэхүү бүтээлээс юуг нь тунгаан авах нь таны эрх. Тиймээс уран бүтээлчдийнхээ өмнөөс том дуугарахыг хүсэхгүй байна.
6
-Жүжигчин хүний хувьд тийм ч тохиромжтой хариулт биш байна шүү. Холливудын бараг бүх жүжигчин гоо сайхны мэс засал хийлгэсэн байдаг. Тэд наснаасаа залуу харагдах гэж тэр шүү дээ?
-“Алтан зуун” кинон дээр хатан хаан нүдэндээ гүн үрчлээтэй харагддаг. Тэгтэл хэн нэгэн хажуунаас нь таны энэ үрчлээ сайхан сэтгэлтэйг тань харуулж байна. Бас та дандаа л инээж явдаг бололтой гэж хэлдэг. Энэ юу гэсэн үг болохыг та ойлгож байгаа биз дээ.
6
-Таныг жинхэнэ утгаараа алдаршуулсан гол бүтээл бол “I Элизабета”. Өнөөдөр та дахин нэг бүтээл өлгийдөн авлаа. Нэг зүйлийг асуухад “I Элизабета”-ын дүрийг маш олон хүн бүтээсэн. Тэднээс та өнөөг хүртэл юугаараа ялгарч харагдаад байна. Харанхуйд гэрэлтэх од шиг?
-Хатан хаан I Элизабетагийн тухай өчнөөн кино байдаг. Тэднээс ганцыг нь ч би үзээгүй. Үзэхийг ч хүсдэггүй. Дүрийн илэрхийллийг өөрөөсөө хайх гэж л ингэдэг. Аливаа дүрийг сонгохын тулд өөртөө хязгаарлалт тогтоохыг боддоггүй гэсэн үг л дээ.
6
-I Элизабета “Би Англи орны төлөө нөхөрт гарсан” гэж хэлсэн. Харин та юуны төлөө нөхөрт гарсан бэ?
-Би хоёр хүүтэй. Энэ л танд өгөх хангалттай хариулт биз. Ер нь Элизабетагийн тухай олон сайхан домог байдаг л даа. Тэр болгоныг мэдэх хэрэгтэй.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ