Шүлхийн вакцин хөлдөөгүй гэв

img

Шүлхий өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ болон БНХАУ-аас нийтдээ 2.1 сая тун вакцин оруулж ирсэн. Харин БНХАУ-аас оруулж ирсэн шүлхийн вакцин хөлдсөн гэх мэдээлэл сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар ҮХААЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хятадаас оруулж исрэн вакцин  3 дугаар сарын 1-ний шөнө төмөр замын АБТЕМА дахь гаалийн хяналтын талбайд буусан байна. Вакциныг холбогдох ажлын хэсгийн хүмүүс хүлээж авахаар очиход нийлүүлэгч “SBS” компани бараа хүлээлгэн өгөх гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримт дутуу байсан тул ажлын хэсгийн шийдвэрээр бичиг баримт бүрдтэл хүлээж авах ажлаа хойшлуулжээ. Ингээд зориулалтын чинглэгт термометр байрлуулж, гаалийн баталгаат агуулахын талбайд холбогдох байцаагч нарын лацаар лацдан, үлдээсэн аж. Харин маргааш өглөө бичиг баримт нь бүрдсэн тул 10-14 цагийн хооронд тус вакциныг хүлээж авсан байна.

Энэ үеэр хадгалалтын горим зөрчигдөөгүй буюу вакцин хөлдсөн гэх асуудал гараагүй хэмээн Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга П.Болортуяа мэдэгдлээ. Иймд тус газрын мэргэжилтнүүдийн хяналт дор орон нутагт зориулалтын машинаар хүргүүлэх ажлыг зохион байгуулжээ. Тодруулбал, шүлхийн вакциныг голомттой болон хянатын бүсийн 7 аймаг, нийслэлийн 56 сум 9 дүүрэгт хүргэжээ. Өнөөдрийн байдлаар вакцинжуулалтад 191.7 мянган толгой мал хамрагдаж, вакцинжуулалтын ажил 9.8 хувьтай байгаа аж.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэд ерөнхий эмч :
одоо хүртэл бичиг баримтгүй байгаа шүү дээ. худлаа мэдээлэл хийвэл хуулийн хариуцлага хүлээлгэх үү ерөнхий сайд аа. таныг мөн сайн хуурч байна даа. ийм л түшмэлүүд таны бодлогыг хэрэгжүүлж байна даа. засаг юм хийх гээд байх юм. замын нөхдүүд шороонд хутгаад байх юм.
2014-03-05
*x:
baahan huldsun shiltei yumnii zurag tavsan bsan. ter tegeed yu yum? hudlaa yariad baigaa yum uu unen yum uu medehee boljee
2014-03-05