Төсвийн байнгын хороо маргааш хуралдана

img

УИХ-ын Төсвийн байнгын хороо маргааш  Төрийн ордны “Б” танхимд хуралдахаар төлөвлөсөн байна. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “О,О” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл хэрэгжилтийн явц байдалд Үндэсний Аудитын газраас хийсэн дүгнэлт, тайланг сонсох ажээ.  Намрын чуулганы завсарласан хэдий ч  2014 оны улсын төсөвт тодотгол хийхээр болсон. Тиймээс УИХ ээлжит бус чуулганыг сүүлчээр хуралдуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ