Долларын ханш эдийн засгийн бодит байдлыг харуулж байна

img

Ам.долларын ханш, эдийн засгийн нөхцөл байдлын талаар Монголын Банкуудын Холбооны Ерөнхийлөгч М.Болдтой ярилцлаа.

.

5 -Ам.долларын ханш өнгөрсөн өдрүүдэд огцом өсч, сүүлийн гурван жилд байгаагүй өндөр төвшиндээ хүрсэн.Цаашид ч хаврын саруудад бүтээн байгуулалтын болон бусад ажил сэргэхээр ам.долларын эрэлт улам нэмэгдэх нь мэдээж.Тэгэхээр ам.долларын ханшаа өсөлтөөс хэрхэн хамгаалах ёстой вэ?

-Манай эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байгааг ам.долларын ханш харуулж байдаг.Нэг ёсондоо халууны шил гэсэн үг.Бие нь муу байвал хүн халуурдаг шиг эдийн засаг муу байвал ханш халуурч өсдөг, сайн байвал буурдаг байх жишээтэй.Манай дотоодын экспортын үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар сул байгаагийн нэг илрэл нь энэ юм.Хэрэв дотоодын үйлдвэрлэл үйлчилгээг гадаад зах зээлд хангалттай хэмжээнд экспортолж чаддаг байсан бол манайд “хатуу валют” орж ирэх байсан.Гэтэл зөвхөн уул уурхайн түүхий эдэд найддаг хандлага нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа юм.Ханшийг хэн нэгэн хүн эсвэл байгууллага тогтоодоггүй.Ханш бол аливаа улсын эдийн засгийн чадавхийг шинжиж байгаа халууны шил гэж дахин хэлье.Монгол Улсын эдийн засаг ямар байна, ам.долларын ханш тийм л байна.Тэгэхээр хэн нэгэн ханшийг барих боломжгүй.Монгол Улс өөрөө үйлдвэрлэгч болж, наад захын бараа, бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг болсон үед л төгрөгийн ханш унахгүй юм.Ханш бол эдийн засгийн өөрийн жамаар тогтдог зүйл.Түүнээс биш ямар нэг “авралын од”-оос хамаардаг зүйл биш.

.

5 -Ам.долларын ханшийн одоогийн байдлыг яаж зохицуулах вэ?

-Хүн өөрийгөө толинд хараад гоочилдог шиг бид манай улсын байгаа байдлыг толинд хараад гоочилж байна гэсэн үг.Жишээлбэл, эцэг, эх хоёр царай муутай хүүхэд төрүүлчихээд бие бие рүүгээ чамайг дуурайсан, чи буруутай гэж хэлж байгаатай адилхан болохоор ам.долларын ханшийн өсөлт хэн нэгний буруутай үйлдлээс болсон гэж тохох хэрэггүй. Тэгэхээр ингээд урвайх биш, гадаад зах зээлд борлуулах чанартай үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг бодитоор нэмэгдүүлж,  олшруулах шаардлагатай юм. Хэдий олон жил ярьж байгаа ч ахиц муу байна.Ярьсан, төлөвлөсөн ажлаа шуурхай гүйцэтгэх л чухал байна.Бид манай улс царай муутай байна гэж халаглахаас илүү өөрсдөөсөө хамаарах зүйлээ хийх хэрэгтэй.

.

5

-Монголбанкнаас ам.долларын ханшийн хэт өсөлтийг сааруулахын тулд валютын арилжаанд тогтмол оролцож, банкуудад валют нийлүүлдэг.Үүнийг нь зарим эдийн засагч Монголбанкнаас валютын ханшийг олон жилийн турш хатуу тогтоон барьж байгаагаас одоогийн хүндрэл үүсч байна гэж шүүмжлэх нь бий.Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Бодит ханшинд хэт их оролцвол гажуудал үүснэ.Гэхдээ Монголбанкнаас өнөөдөр огцом өөрчлөлтийг бууруулахад л арга хэмжээ авдаг.Ханш маш олон үйлдлийн дараа бий болж байгаа зүйл.Монголын 650 мянган өрх ямар нэг хэмжээгээр валют авч, өгч арилжаанд оролцож байгаа.Дээр нь манайд бүртгэлтэй 60 мянган компани ч том, жижиг худалдаа хийж байгаа.Засгийн газар тэрбум, тэрбумаар нь валютын арилжаанд орж байна.Тэгэхээр энэ олон иргэн болон хуулийн этгээдүүд нийлээд валю­тын үнийг тогтоож байгаа юм.Тийм болохоор аль нэг байгуу­лагаас, аль нэг хүнээс болж ханш өөрчлөгдсөн гэж хэлэх нь буруу.

_

5

5 -Манайд ам.доллар оруулж ирэх хамгийн боломжийг Оюу­толгой төсөл гэж ярьж байгаа.Үүнтэй та санал нийлж байна уу?

-Оюутолгой ам.доллараар хөрөнгө оруулах нэг л  боломж. Дээр нь үр тариа, хүнсний ногоо, мал аж ахуйн салбартаа хөрөнгө оруулалт хийж, экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байна.Эрчим хүч экспортлох бо­ломж байна. Мөн компьютерийн программ, аппликейшн боловс­руулж, дэлхийн зах зээлд  худал­даа­лах боломж ч байна. Тэгэхээр төрөөс бизнес явуулах орчныг бий болгож, саад болохгүй байгаач гэж үйлдвэрлэгчид байнга л гуйдаг.Энэ гуйлтыг л төрөөс хүлээж авах нь зүйтэй юм.

_

5

-Энэ жил дотоодын үйлд­вэр­лэлийг дэмжих зорилгоор “Самурай” бондоос хөрөнгө гаргаж байгаа.Энэ нь бизнесийг хөрөнгөөр дэмжиж байгаа сайн хувилбар ч чадавхийг нь бэхжүүлэх болон бусад чиглэлд хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?

- Хувийн бизнест төр оролцох ёсгүй.Элдэв хяналт, хэрэгтэй хэрэггүй зөвшөөрөл, захиргааны саад тотгор, үндэслэл муутай татвар хураамжаар дотоодын үйлдвэрүүдээ боомилохыг л зогсоох хэрэгтэй байна.Дээр нь шүүхийн шийдвэрийг түргэн гаргаж, гүйцэтгэдэг байх их чухал байдаг.Гэтэл бизнес явуулахад гардаг маргаануудын шийдвэрийг удаашруулдаг уч­раас бизнест том саад болж бай­­на.Мөн төмөр замаа, цахил­гаан, дулааны томоохон станцуудаа хурдан барих чухал байна.Шатахууны дотооддоо үйлдвэрлэх ажлыг бас удаан ярьж байна.Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хууль өнгөрсөн жил гарсан ч үүнийг дагаж мөрдөх журам одоо л гарч байх жишээтэй.Дээрх дэд бүтцийн болон хууль эрхзүйн хүрээний асуудлуудаа яаралтай шийдвэрлэвэл бизне­сээ хувийн хэвшил өөрөө аваад явчихна.Бизнес эрхлэх боломж илүү нээлттэй болох юм.Гэтэл өнөөдөр төрөөс оролцох ёсгүй газраа оролцоод, чухал хэрэгцээтэй зүйлдээ хугацаа алдаад байна.

.

5 -Төгрөгийн үнэлэмжээ сайж­руулж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхэд хөшүүрэг бол­гох зорилгоор алтыг Монгол­банкинд тушаах эрхзүйн орчинг бий болгосон.Энэ зөв шийдэл үү?

-Маш зөв шийдэл.Цэвэршүүлсэн алт бол гадаад валют шүү дээ.Манай улс газар доор байгаа алтаа эргэлтэд оруулж чадвал төгрөгийн ханшийг чангаруулах дотоод боломж манайд бүрэн байна.Үүнийг хэрэгжүүлж эхэлсэн нь сайн хэрэг.

_

6

-Ам.долларын ханшийн өсөлт энэ онд огцом хэлбэлзэх үү, эсвэл   тогтвортой байх хандлага байна уу?

-Манай улсын алтны үйлдвэр­лэл нэмэгдэж, үүнийг нь төв болон арилжааны банкуудын сувгаар эргэлтэд оруулж дотооддоо үлдээж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулна.Нөгөө талаас уул уурхайгаас бусад салбар хөгждөгөөрөө хөгжөөд явж байгаа шүү дээ.Өмнө нь бид Оюутолгой, Тавантолгой байхгүй байхад амьдраад л ирсэн.Гэтэл ийм хоёр том ордтой болсноос хойш асуудал улам л ихсэх болсон.  Өөрсдөөсөө хамаарах боломжтой  үйлдвэрлэлээ дотооддоо хөг­жүүлж, бүтээгдэхүүнээ экспор­тод гаргах чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Дахин хэлье, гурван сая монголчуудын хөдөлмөрийн үр дүн нь өнөөдрийн ам.долларын ханш.Тэгэхээр бид сайн ажиллахгүй байна гэсэн үг.Гадаадаас л ам.дол­лараар бүтээгдэхүүн аваад байгаа гэсэн үг.Гадаад зах зээлийн орчин сүүлийн хоёр жил муудсанаас болж бидний бодит байдал илүү тод харагдаж, ам.долларын ханш өнөөдрийн төвшинд хүрээд байна.Харин гадаадын хөрөнгө оруулалт их байсан өмнөх жилүүдэд бид биеэ тоож, үйлдвэрлэл бий болгох, дэд бүтцээ хөгжүүлэхэд байгаа хөрөнгөө зарцуулаагүйгээс өнөөдрийн байдалд хүрээд байна.

_

5

-Арилжааны банкуудын засаглал сул, урт хугацаатай зээлийн эх үүсвэр өгөх чадамж алга гэж дотоодын бизнес эрхлэгчид шүүмжилдэг.Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх боломж байна вэ?

-Манай банкуудын зээлийн хүрэлцээ муу байгаа нь үнэн.Тэгвэл яагаад гэж асуулт тавья.Банкууд энэ бүх зээлийн эх үүсвэрийг хадгаламж хийсэн хүмүүсийн мөнгийг өндөр хүүтэй аваад, зардлаа нэмээд зээлдүүлж байгаа учир зээлийн хүү өндөр байгаа юм.Хадгаламж инфляцаас өндөр хүүтэй байх ёстой.Тэгэхээр инфляц өндөр байгаагаас шалтгаалж байна.Инфляц өндөр байгаа нь дотоодын үйлдвэрлэл хөг­жөөгүйтэй холбоотой.Энэ мэтчи­лэн гинжин урвалаар бүх эдийн засгийн үзүүлэлтүүд хоорондоо хамааралтай.Ингэхээр үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх явдал эцсийн алхам болж үлдэж байна.Манайх ядаж дотоодын түүхий эдээ тухайлбал, ноос, ноолуур, хүнсний ногоогоо боловсруулж хүнс, оймс, гутал хувцасаа хямд үйлдвэрлэх орчин бий болгох хэрэгтэй.Түүхий эдээ урд хөрш рүүгээ зөөх биш дотооддоо боловсруулна гэж олон жил ярьж байгаа ч өнөөдөр хангалттай үр дүн гараагүй л байна. Эндээсээ л эхэлж бодит алхам хийвэл “чөтгөрийн тойрог” шиг энэ байдлаасаа гарч чадах юм.

5

Эх сурвалж: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zulaa:
erunhii said bolon zoljargal 2 -s iluu shuud helsen bnoo $ bol uneheer haluuni shil shuudee gadaad valiut er bugd ez-g todorhoilj bdag odoo mgl -n ez 3 jil yamarch bsan bosoj chadahaargui bolson sergio 4,5 jil daraa l gej yarih bhdaa
2014-03-06
ard ard:
ih mederch onolch guai, ta amidraliig boditoor har daa, naad gait edition zasagch doliison zoljargal bolon zasgiin gazriin hulgaich luivarchid zoriud usguj dund aas ni hansh unagaj bgaa ed shuu deee...bugs dolooj amidrahaas oi chin gutahgui bn uu??????????
2014-03-05
miga:
saixan yarilclaga boljee. gexde mongoliin 650myangan urx valuytiin ariljaand shuud bus zamaar bugd orolcoj baigaa shuu gedgyg xelmeer bna, shuud bol bish. shuud orolcoj valuytiin zax zeer toglogodg cooxon toglogch baigaa
2014-03-05
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-03-05