Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Төрийн албаны зөвлөлийн байранд

10:00 цагт "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт санамж бичигт гарын үсэг зурна.

 

МҮЭСТО-нд

10 цагт “40-өөс дээш насныханы хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн нээлт болно. Нээлтэнд Ерөнхий сайд, Хөдөлмөрийн дэд сайд нар оролцоно.

Монголын хүүхдийн ордонд

10:00, 12:00, 14:00 цагт 6000 гаруй одонтой ээжүүд оролцох Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

 

“Шинэ дэлхий” телевизийн хэвлэл мэдээллийн төвд

11:00 цагт  Монгол Улсын иргэд Франц улс руу шууд нисэх боломж анх удаагаа бүрдсэнтэй холбогдуулан манай улсад дахь Францын элчин сайдын яамнаас визнийхээ нөхцлийг хөнгөвчлөхөөр болсон талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

 

ҮХАА-н 9 давхарын хурлын зааланд

11:00 цагт хөлдсөн вакцин, шүлхий өвчин тархах магадлалтай орон нутгуудын талаар  Хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт гэр бүлийн хүчирхийллийн улмаас тархиндаа гэмтэл авч нас барсан 21 настай эмэгтэйн хэргийг шүүх буруу шийдвэрлэсэн тухай хохирогчийн ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

11:30 цагт  Усны хэрэг эрхлэх газрын орлогч дарга асан З.Батбаяр усны тухай тулгамдсан асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн шинэ байранд

11.30-12.00 цагт орон нутгийн ТББ-уудын төлөөлөл оролцсон Хэвлэлийн бага хурал  болно.

 

“Соёл урлагийн мэдээллийн төв”-д

12:00 цагт МУГЖ Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд 20-н жил” хүндэтгэлийн тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно.

Хэвлэлийн хуралд МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, “Анир” студийн захирал, продюссер МУСТА Б.Алтанхуяг нар оролцох бөгөөд хүрэлцэн ирсэн сэтгүүлч нартаа 20-н жилийн ойн хүндэтгэлийн тоглолтын урилга, мандатыг олгоно.

ХААИС-д

13:30 цагт  Хөдөө аж ахуйн их сургууль дээр ХУД-ийн иргэдэд Батлан хамгаалах төрийн үйлчилгээ Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Иргэн -Цэргийн бахарлын өдөр"-ийг зохион байгуулна.

МУИС-ийн Эрдмийн танхимд

14:00 цагт Үндэсний сэтгүүлзүйн салбарын 100 жилийн ойн хаалтын эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.

5

МХЕГ-ын хурлын зааланд

14:00 цагт Хүнсний ногооноос хортой бодис илэрсэн гэсэн асуудлаар МХЕГ, ҮХААЯ хамтран хэвлэлийн бага хурал хийнэ.

5

“Centro club”-д

15:00 цагт “Номин талст” хамтлагийн дуучин МУСТА Т.Дэлгэрмөрөнгийн “Гэрэлт үзэсгэлэн гоо” хэмээх нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтын хэвлэлийн хурал болно. / “Centro club” ХУД-ын 19-ын ахуйн үйлчилгээний төвд байрлалтай/

5

Б.Буд

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ