Испанийн сургамжийн талаар ярилцжээ

img

100 гаруй орны 160 орчим намыг эгнээндээ нэгтгэсэн  СоцИнтерний салбар хурал Испанийн Мадрид хотноо боллоо. Европын эдийн засгийн хямрал, тэр дундаа уг хямралд хамгийн их өртсөн Испанийн сургамж, амжилтын талаар ярилцсан  тус хуралд дэлхийн олон орны нэр хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Манай улсаас УИХ-ын гишүүн, СоцИнтерний дэд ерөнхийлөгч Сү.Батболд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар нар оролцож, санал бодлоо солилцсон байна. Түүнчлэн уг хурлаар Европын улс төрийн байдал, түүний сөрөг үр дагаврын талаар ч хөндөж ярилцсан бөгөөд хуралд оролцсон төлөөлөгчидтэй УИХ-ын гишүүн Сү.Батболд уулзаж ярилцан, санал бодлоо хуваалцжээ.

a

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ