Ж.Батсуурь шүлхийн талаар асуулга тавилаа

img

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Сүхбаатар, Дорноговь аймгийн зарим суманд сүүлийн үед тархаад байгаа шүлхий өвчинтэй холбоотой асуудлаар Шадар сайд Д.Тэрбишдагвад асуулга тавилаа. Тэрбээр мал амьтны гоц халдварт шүлхий өвчний вакцины чанар болон вакцинжуулалтын ажлын үр дүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчин яагаад олон аймаг, сумын нутаг дэвсгэрийг хамран тархах болсон шалтгааныг тогтоосон эсэх талаар мэдээлэл ирүүлэхийг хүсчээ. Мөн төрийн байгууллагуудаас шүлхий өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, үр дүн, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө, техник хэрэгсэл зарцуулж, хүч хүч дайчлан оролцуулсан талаарх дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг уг асуулгад дурдаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд танилцуулахыг хүссэн байна.

УИХ-ын тухай хуульд зааснаар асуулга хүлээж авсан албан тушаалтан 30 хоногийн дотор хариуг гишүүнд бичгээр өгөх үүрэгтэй ажээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocnin:
terbishdagwa yucn medehgui nuhruur ontsgoi baidliin dargaar tawisan nuguuh ni ajilaa medehgui yumaa
2014-03-05
hehe :
30 honono bhda yahaw de, buh yum bolood duusah ym bna l daa
2014-03-04