“Цэцэгс”-ийг тольдохуйд

img

Хаврын улирал айлчлан ирж буйтай зэрэгцэн “Blue Moon” арт галлерейд “Цэцэгс” үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Энэхүү үзэсгэлэнд 40 гаруй уран бүтээлчийн 70 орчим цэцэг дэлбээгээ нээжээ.

Эндээс усан болон тосон будаг, зотон тос, хулдаасан бар, баримал, батик, пастель, бэх, хуурай зүү, арьс, эсгий гуашь зэргээр урлаж ургуулсан өнгө өнгийн цэцгийг тольдох боломжтой.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан дэлгэсэн “Цэцэгс” үзэсгэлэнд холимог техникээр бүтсэн Товчин цэцэг, муутуу цаасан дээр бэхээр урласан Цагаан-Уул цэцэг, арьсаар бүтээсэн Кали, эсгийгээр хийсэн Сарны цэцэгс зэрэг өвөрмөц, сонирхолтой бүтээлүүд тавигдсан байна.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

alt-d:
zuraach tugs_oyun-i goy zurguud baina daa. goy bnaa
2014-03-15
bayar:
khaana baidag yum be khayagiig ni meddeg khun baival tuslaach
2014-03-10
гоё байна:
сайхан зурж сэтгэж байна шүү.монголчууд бид сэтгэхүй болон чадвараараа хаанарын хэний ч дор орохгүй
2014-03-05