Гаалийн улсын байцаагчдын 74 хувийг сэлгэн ажиллуулжээ
Гаалийн ерөнхий газраас өнгөрсөн онд хийсэн болон энэ оны нэгдүгээр улиралд хийж, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд тус газрын дарга О.Ганбат, Хууль сахиулах худалдааг хөнгөвчлөх газрын дарга Ё.Бат-Эрдэнэ зэрэг албаны хүмүүс оролцсон юм.
Гаалийн ерөнхий газраас гаалийн байгууллага хяналт шалгалтын улсын байцаагч нарыг нэг гаалийн газар хороо боомтод удаан хугацаагаар ажиллуулахгүй байх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулж байгаа билээ.
Үүний дагуу өнгөрөгч онд 384 гаалийн улсын байцаагчийн сэлгэсэн бол энэ оны нэгдүгээр улиралд 314 гаалийн улсын байцаагчийг сэлгэн ажиллуулж байгаа аж. Энэ нь Төрийн тусгай албан тушаалд ажиллаж буй нийт 1128 гаалийн улсын байцаагчийн 74 хувь болж байгаа юм байна. Мөн улсын төсвийн 25-30 орчим хувь гаалийн орлогоос бүрддэг байна.
Түүнчлэн өнгөрсөн онд гаалийн улсын байцаагчийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, 47 шинэ гаалийн улсын байцаагч шалгаруулж Замын-Үүдийн гаалийн газарт томилон ажиллуулжээ. Ингэснээр ажлын цаг ашиглалт, үйлчилгээний чанар дээшилсэн, төсвийн орлго нэмэгдсэн, хуучин арга барил, зарим тогтсон хэвшил өөрчлөгдсөн зэрэг үр дүн гарчээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ