Канад улс уул уурхайн салбарын хүний нөөцийг бэлтгэхэд тусална
Уул уурхайн сайд Д.Ганхуягийн Канад улсад хийж байгаа албан айлчлалын хүрээнд Канадын, Байгалийн нөөцийн сайд Жое Оливер нартай уулзжээ. Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливер Монгол улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсон явдлыг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хамтран ажилласаар ирснийг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр, “Цаашид Канад улс Монгол Улсын уул уурхайн салбар дахь хүний нөөцийг бэлтгэх, давтан сургахад туслалцаа үзүүлэхэд бэлэн байна" гэжээ.
5
Уул уурхайн сайд Д.Ганхуяг "1990 оны Монгол Улсын ардчилсан хувьсгалын дараа хамгийн түрүүнд Канадын геологичид Монголд ирж ажиллаж байсан түүхтэй. Өнөөдөр Монголд Канадын 40 орчим уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс татварын хувьд Азидаа хамгийн бага, төдийгүй олборлогч орнуудын хувьд татварын ачаалал нь багад тооцогддог" болохыг онцолсон байна.
6
Сүүлийн 15 жилийн хугацаанд Канадын компаниуд Монгол Улсад эрэл, хайгуулын ажилд нийтдээ 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 1993 онд анх Канадын хөрөнгө оруулалттайгаар “Монголиан Гоулд Ресорс” компани байгуулагдаж байснаас хойш Оюу толгой, Бороо, Зуун Мод болон Хотгорын ордод Канадын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллаж буй юм.
5
Дашрамд дурдахад Уул уурхайн сайдын Канад улсад хийж байгаа айлчлал энэ сарын 6-ыг хүртэл үргэлжилэх аж. Айлчлалын хүрээнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канадын Гадаад худалдааны сайд Эд Фасттай уулзахаас гадна уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын хамгийн том чуулган болох PDAC 2014-т Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцох юм.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ