Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна

img

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 20 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ