Амай лекц уншина
Манай залуучууд сүүлийн үед гадаад орноор явган болон дугуйтай аялалыг хийх болсон. Тэгвэл Амай буюу Ж.Золжаргал энэ сарын 5-ны буюу лхавга гарагийн 18.00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Гадаад орноор аялах нь” лекцээ аялал сонирхогч залууст зориулан уншихаар болсон байна. Тэрээр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн урилгаар энэхүү лекцээ уншиж байгаа ба лекцэнд хамрагдсан хүн бүр “Амай-Монгол Бадарчин” цуврал номыг хөнгөлттэй үнээр худалдаж авах эрхтэй болох аж. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпораци нь он гарсаар нар харах ёслол, Тэрэлжийн нохойтой аялал мөн “Монгол залуус -Дэлхийн аялагч” уриан дор гадаад орнуудад аялал зохион байгуулж байгаа ажээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ