Шалгарсан төслүүдийн дийлэнх нь барилгын материал үйлдвэрлэнэ
Засгийн газрын ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар энэ удаад ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр оролцлоо. Тэрбээр энэ онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцуулсан юм. Засгийн газраас энэ оныг “Үйлдвэржилтийг дэмжих жил” болгон зарласан. Тиймээс үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон билээ. Уг төсөлд хамрагдахаар нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхарджээ. Мөн хоёр төсөл нь хэт өндөр санхүүжилт зарцуулагдахаар байсан байна. Давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулжээ. Үүнээс 200 төслийн зорилгод нийцээгүй гэж үзээд 888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон ЭЗХЯ хамтран хийж байгаа гэнэ. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдээс эхний ээлжинд 888 төслийг сонгож авчээ. Эхний ээлжинд эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг судалж, шалгаруулалтыг хийсэн байна.
5
888 төсөлд нийт 7,3 их наяд төгрөг шаардлагатай аж. Үүнээс 4,2 их наядын зээл авах хүсэлт ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр болох гэнэ. Нийт төслүүдийг үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцоолсон байна. ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр:
5
-Эхний ээлжинд сонгон авсан 888 төслийн дийлэнх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Мөн хамгийн бага зээл таван сая бол хамгийн өндөр төсөл нь 285 тэрбум төгрөгийг зээл хүссэн байсан. Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатайгаар олгоно. Харин хүүгийн хувьд есөн хувиас илүүгүй байхаар тооцооллыг гаргасан. Эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй. Зөвхөн хүүгийн төлбөрийг төлөх юм байна. Ирүүлсэн төслүүдээс шалгарсан төслүүд зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ