Хүлэмжийн хийг бууруулах төслүүдийн явцыг хэлэлцэв
Монгол-Японы хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хамтарсан хорооны II хурал БОНХЯ-ны хурлын танхимд боллоо. Хамтарсан хорооны энэ удаагийн хурлаар “Хамтарсан кредит олгох механизм”/ХКОМ/-ын хүрээнд хэрэгжих төслийн анхны аргачлал болох “Эрчим хүчний алдагдал багатай цахилгаан дамжуулах шугам суурилуулах нь” төслийн аргачлалыг хэлэлцэн, баталжээ. Хурлын үеэр мөн 2013 онд Японы талын санхүүжилт болон технологийн дэмжлэгээр хэрэгжиж буй хүлэмжийн хийг бууруулах төслүүдийн явц болон энэ онд хийх ажлын чиглэл зэргийг хэлэлцэв.
Хамтарсан хороо нь Монгол улс Япон улстай 2013 оны 1-р сарын эхээр байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд эхлээд буй ХКОМ-ыг хэрэгжүүлэхээр байгуулагджээ.
Монгол-Японы энэхүү хамтын ажиллагааны хүрээнд бий болсон хүлэмжийн хийг бууруулахад Япон улсын хөрөнгө оруулалтыг татах, өндөр үр ашигтай технологийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг цаашид илүү өргөжүүлж, олон төрлийн арга хэмжээ авахаар төлөвлөж буй аж. Уг түншлэлд манай улсаас гадна 10 улс нэгдэн оржээ.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ