Су.Батболд асуулга тавилаа
УИХ-ын гишүүн Су.Батболд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, уг хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавилаа. Тухайлбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилт, тусгай сангийн орлого, зарлага, түүний зарцуулалт, тусгай сангийн төрөл, ангиллыг цаашид боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ирүүлэхийг хүсчээ. Мөн Төсвийн тухай хуулийн 59.1-т заасан орон нутгийн хөгжлийн сангийн бүрдүүлэлтийн байдал, Төсвийн хуулийн холбогдох хэсгийн хэрэгжилт, үр дүнг аймаг, тус бүрээр гаргаж ирүүлэх шаардлагатайг энэ асуулгад дурдсан байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ