Хууль зөрчсөн аж ахуйн нэгжийн хүлээх хариуцлагыг чангатгана

img

“Тамхины хяналтын тухай хууль” хэрэгжиж эхлээд нэг жил болох гэж байна. Хууль батлагдсанаас хойш хуулийн хэрэгжилт хэр байв, ямар үр дүн өгсөн талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан болон МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын газрын дарга Н.Гансүх, Эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд, НМХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнх нар мэдээлэл хийлээ.

fs

 УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг энэ үеэр “Тамхины хяналтын тухай хууль 2012 оны 11 дүгээр сард батлагдаж, 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжиж эхлээд жилийн хугацаа өнгөрч байна. Хуулийн үндсэн зорилго нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах явдал юм. Нөгөө талаар тамхи татаж байгаа хүн өөрийгөө хордуулж байгаа бол хажууд чинь байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, хамт олон чинь өөрөөс чинь илүү дам тамхидалтад өртөн хордож байгаа. Тэр хэрээр хайртай дотно хүмүүсээ хорт хавдраар өвчлөх үндэс суурийг тавьж байгаа гэдгийг мартах учиргүй.

бй

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль хэрэгжих шатандаа маш олон сайшаал болон шүүмжлэлийг дагуулж ирсэн. Сайшаалтай тал нь гэвэл дотоод орчинд тамхи татахгүй болсноор хоолны газар, баар, ресторанд гэр бүлээрээ ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бүрдсэн. Албан байгууллагуудад тамхи татахаа больсноор тамхи татдаггүй иргэд ажлаа ая тухтай хийх цэвэр орчин бүрдсэн. Маш олон иргэд хууль батлагдан гарснаас хойш тамхинаас гарсан, ялангуяа хүүхдүүдийн дундах тамхидалт багасаж байгаа, эмэгтэйчүүдийн тамхидалт эрс багасаж байгаа гэсэн ололттой талууд байгаа. Харин сургуулиас 500 метр дотор тамхи зарахыг хориглосон заалтын хэрэгжилт муу байна, хууль бусаар тамхи зарах байдал байсаар байна, тамхины цэгүүдийг бий болгоогүйгээс хаа сайгүй гудамжинд тамхи татаж байна гэсэн шүүмжлэлүүд их байгаа.

ы

Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэд хэдэн шалгалт явуулсан. Шалгалтаар зарим нэг баар, ресторанууд дотоод орчиндоо тамхины өрөө нээсэн тохиолдлууд илэрч байгаа нь хуулийн гол заалтыг зөрчиж байгаа том дутагдал. Хууль гараад мөрдөгдөж байгаа нөхцөлд аж ахуйн нэгж, иргэн хүн хуулийг даган биелүүлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлэхгүй, хуулийг үл тоомсорлож байгаа аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнтэй тооцох хариуцлагыг цаашид нэмэгдүүлж ажиллана. Энэ онд хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг эрс сайжруулахад нэлээдгүй ажил төлөвлөөд байна. Хэрэв аж ахуйн нэгжүүд хуулийг үл тоомсорлон дотоод орчинд тамхи татуулах явдлыг өөгшүүлээд байвал тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулах эрхийг хаах хүртэл хатуу арга хэмжээ тооцох хуулийн заалт оруулна. Хуулийн заалтыг зөөлрүүлсэн ямар нэг хуулийн өөрчлөлт оруулахгүй, харин хариуцлагыг илүү чангатгах, хуулийг албадан хэрэгжүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Өмнө нь гэр бүлээрээ ресторанд хоол идэх боломжгүй бол одоо тамхины утаанд сууна гэсэн асуудал гарахгүй болсон. Сургуулийн ойр орчмын 500 м  -т тамхи худалдаалахгүй гэсэн заалтыг эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Тэд хуулийг үл тоон өсвөр үеээ эрдэлд оруулж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Сумын төвд 500 м  гэж заах нь боломжгүй гэж байсан. Харин тэгтэл сум орон нутагт тамхи зардагганц нэг цэг нь сумын зах руугаа габайгарч худалдаа хийдэг болсон гэдгийг холбогдох албаныхан хэлж байна” гэлээ.

ый

Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан “Хууль батлагдсанаар ямар үр дүнд хүрэв. Өнөөдрийн байдлаар монгол хүний эрүүл мэндэд сөрөг үр дагавартай олон хүчин зүйл бий. Түүний дотроос тамхидалт асар их хүчтэй сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Энэ хуулийг цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай, хэрэгжүүлэхийн тулд хуулийн зарим заалтыг чангалах хүртэл арга хэмжээ авья гэсэн бодолтой байгаа. Дэлхий нийтийн тамхитай тэмцэх хуулийн хэрэгжилтэд хийсэн судалгаанд 3-5 жилийн дотор эхний үр дүн гарч эхэлсэн байдаг. Иймд монгол хүний эрүүл мэндийн төлөө хувь хүн, албан байгууллага бүр дор бүрнээ хамтарч ажиллах нь чухал” гэлээ.

ы

МХЕГ, Нийслэлийн МХГ-аас Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж тамхи татах нөхцлийг бүрдүүлсэн аж, ахуйн нэгж байгууллагуудад мэдээллийн дагуу хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар 11 байгууллага нь Тамхины хяналтын тухай хуулийг зөрчин дотоод орчиндоо тамхи татах нөхцлийг бүрдүүлж, тамхи татах өрөөг бий болгосон байжээ. Тиймээс тус газруудад нийт 16 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг ногдуулсан байна. Мөн зөрчлийг арилгуулахаар 40 заалт бүхий 10 шаардлагыг хугацаатай өгчээ. Заасан хугацаанд албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд дараагийн шатны арга хэмжээ буюу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох аж. 2014 онд энэхүү хуулийн хэрэгжилтэнд тавих хяналтыг эрс чангаруулна. Мөн  Олон нийтийн цагдаагаар дамжуулан хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах аж. Ирэх жил маш олон цагдаа нарыг гудамжинд ажиллуулах юм байна. Тус цагдаа нар нь Тамхины хяналтын хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллан гудамжаар явж шалгалт хийх юм байна. Ингэвэл гадуур ил, задгай тамхи зарах нь багасна гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

Түүнчлэн энэ үеэр архидан согтуурахтай тэмцэх асуудлыг хөндсөн юм. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөснийг Л.Эрдэнэчимэг гишүүн дуулгаад, өнгөрсөн долоо хоногт СХД-ийн 4 иргэн архинд хордож нас барсан үйл явдал нь энэхүү хуулийг яаралтай гаргах шаардлага байгааг харуулж байна гэлээ. Хуулинд орж байгаа нэмэлт, өөрчлөлтөөр 18 градусаас дээш хатуулагтай архийг цөөн тооны тусгай дэлгүүрээр худалдаалах юм байна. Ийм нөхцөлд гарал үүсэл тодорхойгүй, акцизгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих боломж үндсэндээ хаагдах аж. 8 нэрийн барааны дэлгүүрүүдээр зарагдаж буй хатуулаг өндөртэй архийг өнөөдөр хянах боломж муу байгаагаас эрдэнэт хүний амь хохирох тохиолдолд хүргэж байгаад анхаарал хандуулах цаг болсон гэдгийг гишүүд онцолж байлаа.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
гудамжаар дүүрэн байгаа тамхины ишнүүдийг,яариад байгаа тэр олон цагдаагаараа түүлгүүлвэл зүгээр бишүү,эрхэм шаамий минь.
2014-03-01
batbayar:
tamhinii huuli surguuli orchom heregj baigaad bayarlaj bna mash sain heregj bna zarim gazar
2014-03-01
batbayar:
tamhinii huuliig demjej bna gehdee todorhoi tseg baiguulj bolohgui yu gudamjaar tamhi tataj yavaa hun tsagdaad torguulah uu
2014-03-01
ergen:
delguur tuts bugd l tamhi zarj bga. gudamjr duuren tamhihi esh.hudlaa huuli gargaj bhr tamhins gargax arga xemjee avsn bol dr bsn yum
2014-03-01
zochin:
tamhinii huuliig uuruu tamhi tatdaggui gishuud l ajilhiisen bolj sanaachilj bgaashuu dee ternees hunii erh erh chuluu gesen oilgolt te r humuust ogthon ch bhgui bna ldaa . harin tamhinii tatvariig niigmiin hugliin uye shatand des daraalaltai aajmaar nemeh zamaar nemj ediin zasgiin argaar shiidehees ene asuudliig neg dalailaltaar shiideh bolomj baihgui
2014-03-01
зочин:
энэ г.баярсайхан.шаймий бензтэй нийлэж тэнэгтэхнээ дээ.болиж үз.
2014-02-28
zochin:
tsagdaa naraar,tamkhinii ish tuulguulekh yum uu?
2014-02-28
иргэн:
энэ хууль гарсанаар, гудамжаар л нэг тамхины иштэй болвоо хөөрхий.
2014-02-28
зочин:
тамхи зардаг том дэлгүүрүүд хаа очиж гайгүй. жижиг дэлгүүр түц-үүд бүгд тамхиа нууцаар,бас ширхэгээр зарж байгаа.
2014-02-28
зочин:
ёооё эрдэнэчимэг гишүүн та өөрөө тамхи татдаг юм биш үү шүд чинь шав шар ш дээ та шүдээ угаах хэрэгтэй дээ
2014-02-28
үйлдвэрлэгч, наймаачдад санал байна:
тамхи үйлдвэрлэгч, наймаачдад санал болгох нь!: тамхинд донтсон хүмүүс хаа газар өмхий самхайгаараа дуудуулан бусдыг хордуулж эргэн тойрондоо лай болж арга ядахдаа одоо бол хогийн сав тэврээд л бээвийсэн амьтад зогсдог нэг бодлын шоовдор хөөрхийлөлтэй болчихжээ хэ хэ хэ . . . . . . . . . . . . . . тэгэхээр тэртээ тэргүй хорт зуршилдаа үхэн хатан үнэнч байгаа хүмүүсийг тамхинаас нь гаргаж чадахгүйгээс хойш та нар ч ашиг орлогоо бодсон, цаашид огт утаагүй ч юм уу? аль эсвэл утаа нь хэлбэр төдий, үнэргүй, хоргүй байдаг электрон тамхи мэтийн зүйлсээр орлуулах талаар бодолцвол хэн хэндээ ашигтай байх гэж молхи би бодох юм. . . . . . . . . . . . одоогийн хэдхэн тамхичдыг л хэсэг аргацаачихвал шинэ үеийн хүүхдүүд тэртээ тэргүй энэ тэнэг зуршилд автахгүй сайхан цаг ирчихжээ
2014-02-28
эрдэнэчимэг гишүүнийг дэмжиж байна!:
эрдэнэчимэг гишүүнд маш их талархаж байна! . . . . . . . . . . . . үр дүнтэй сайн хууль болсон шүү! . . . . . . . . . . . . . . . . . сайн хууль болсны баталгааг нь бухимдан эсэргүүцэх тамхи үйлдвэрлэгчид, худалдаачдын ааш аягаас харж болно хэ хэ хэ . . . . . . . . . . . . . хуулиа улам сайн чангаруулах тухай яриаг чинь "ийгл" зурагтаас хараад бас их баярлалаа! . . . . . . . . . . . их зөв зүйтэй юм ярьж байна лээ!
2014-02-28
дуу хоолой:
хууль гарснаар дам шагын архи найрка дэлгэрэх аюул гарах вий гэж олон хүн айж байна
2014-02-28
п.наран:
зөв шүү автобуусны жолооч нар чинь кабиндаа тамхи тадаг шүү
2014-02-28