Б.Гэрэлт-Од: Газан автомашины үнэгүй оношлогоо үргэлжилнэ

img

Хийн түлшний салбарын үндэсний компани “Дашваанжил”-ын хамт олон БНСУ-ын “EJO motors” компаниас сүүлийн үеийн хийн түлшээр ажилладаг буюу газан автомашины оношлогооны тоног төхөөрөмжүүдийг оруулж ирэн, газ авсан жолооч нартаа үнэгүй үйлчилж байгаа билээ. Ингэхдээ тус улсаас мэргэжлийн инженерийг нь урьж ирүүлээд 1 сарын турш монгол мэргэжилтнүүдээ мэргэшүүлсэн юм. Байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэн, агаарын бохирдлыг бууруулах үйлст хүчин зүтгэж яваа тус компанийн хамт олны газан автомашины үнэгүй оношлогоо, цаашлаад хамгийн хямд засвар үйлчилгээ “нүдээ олсон” зүйл болсон нь тус оношлогооны төвөөс машины цуваа тасрахгүй байгаагаас харж болох ажээ.

4

Жолооч нарын талархлыг хүлээгээд буй “Дашваанжил” компанийн Газан автомашины засварын төвийн ерөнхий инженер Б.Гэрэлт-Одтой ярилцлаа.

4

-Солонгос мэргэжилтэн сарын хугацаанд Монголд ажиллаа. Энэ хугацаанд монгол мэргэжилтнүүдэд юу зааж сургав?

-Ерөнхийдөө газан автомашиныг хэрхэн яаж оношлох вэ, ямар гэмтэлтэй байгаа үед яаж засах вэ гэдгийг заасан. Солонгос мэргэжилтэнг байх хугацаанд бид шинэ тоног төхөөрөмжтэй ажиллаж, олон зүйлийг сурч мэдсэн тул цаашдаа бие даан ажиллах чадвартай болж мэргэшсэн.

5

-“Дашваанжил” компани сүүлийн үеийн газан автомашины оношлогооны төхөөрөмжүүдийг нэвтрүүлээд 2 сар болж байгаа. Энэ хугацаанд хичнээн жолооч танайхаар үйлчлүүлэв?

-Манай компани газ авч байгаа бүх жолооч нарт жолоочийн дэвтэр нээж, манайхаар үнэгүй оношлуулах боломжийг бүрдүүлж байгаа. Өөрөөр хэбэл манайх газ худалдсанаараа тухайн автомашины эвдрэл гэмтлийг хариуцаж байгаа юм.

Оношлогооны төв нээгдсэнээс хойш өдөрт бид дунджаар 20 гаруй газ-н автомашинд оношлогоо үйлчилгээ үзүүлж байна. Ингээд өнгөрсөн хугацаанд нийтдээ 1000 гаруй газан автомашинд үзлэг оношлогоо хийсэн.

5

-Өнөөдрийн байдлаар танай оношлогооны төвд хичнээн мэргэжилтэн ажиллаж байна вэ?

-Одоогоор 3 мэргэжилтэн байгаа. Автомашин их ирж байгаа болохоор гурвуулаа л их завгүй байдаг.

5

-Анх удаа ийм оношлогооны төвийг танай компанийг нээлээ гэхээр өмнө нь байсан зүйлийг ярьж байна гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Танай нэвтрүүлсэн оношлогооны тоног төхөөрөмж өмнө нь Монголд байснаас юугаараа анхдагч, давуу талтай юм бол?

-Ялгаа байлгүй яах вэ. Өмнө нь байсан оношлогооны төвүүдийн дийлэнх нь өндөр үнэтэй хэрнээ буруу оношлодог байсан. Гэтэл газан автомашин унадаг хүмүүсийн 50-60 хувь нь таксинд явдаг. Өөрөөр хэбэл, машинаараа л мөнгө олж ар гэрээ тэжээдэг хүмүүс байдаг. Гэтэл автомашинд нь жижигхэн асуудал гарахад түүнийг нь бусад засварын газрууд сүржин асуудал болгоод, их мөнгө нэхдэг байсан.

Харин манай компанийн оношлогооны төв ийм байдлаар ажилдаггүй. Бид үнэгүй оношлоод, машинд нь жижиг эвдрэл гэмтэл байвал маш хямдралтай үнээр засдаг.

6

-Тэгэхээр танай компани өмнө нь байсан энэ гаж тогтолцоог халж байна гэж ойлгож болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн гол нь мэргэшсэн инженерүүд мэргэжлийн түвшинд сайн засч, үйлчилж байгаа гэж ойлгож болно.

6

-Газан автомашины оношлогооны төхөөрөмжүүдээ танилцуулаач?

-Carman Scan AT гээд дэлхийн бүх автомашиныг оношлох чадвартай 2014 оны компьютер оношлогооны төхөөрөмж байгаа.  Мөн солонгосын бүх төрлийн автомашиныг оношлодог HI-DS Scanner хэмээх компъютер оношлогооны төхөөрөмж, QROTECH QKO-401 гэдэг машины Яндангаас шатан гарч буй утааны бүрэн шаталттай эсэхийг оношлодог төхөөрөмж бий.

6

-Жолооч нарын сэтгэл ханамжийн байдал хэр байгаа юм бол. Миний тийм зүйл ахиад болохгүй байна гэх зэргээр эргэж хандах тохиолдол гарсан уу?

-Техник л юм чинь эвдрэл гарч болно. Хэрвээ буцаад ирвэл бид хийсэн ажилдаа эзэн болж, гарсан эвдрэл гэмтлийг янзлаад л өгнө. Гэхдээ одоогоор ямар нэгэн гомдол гаргаж, буцаж ирсэн жолооч алга байна.

манайх газ авсан жолооч бүрт хэрэглэгчийн дэвтэр нээн өгч байгаа гэж би дээр хэлсэн. Үүн дээр нэмээд хэрвээ 500 литр газ авбал бид агаар шүүгч үнэгүй сольж өгч байгаа. Агаар шүүгч газ зарцуулалтад чурал нөлөөтэй байдаг. Тодруулбал шатах кабин луу орж байгаа хүчил төрөгчийг шүүж өгөх үүрэгтэй. Мөн тосол сольж өгч байна. LPI болон LPG гэсэн 2 хөдөлгүүртэй газ-н машин байдаг. Үүнээс LPG хөдөлгүүртэй автомашинд тосоол маш чухал байдаг. Хэрвээ тосоол бохир болон дундарсан нөхцөлд машин асдаггүй. Ассан ч 5 минутын дараа хөлдөөд унтардаг.

6

-Хөдөө орон нутагт газан автомашины оношлогоо хийж байгаа юу?

-Тийм ээ. Бид Дархан руу долоо хоног бүрийн 3 дахь өдөр очиж, тэнд байгаа газан автомашинуудыг оношилж засвар үйлчилгээ хийж байгаа. Мөн цаашаа Эрдэнэтэд 4 дэх өдөр бүр очдог.

 Яагаад гэвэл орон нутагт газан автомашиныг худлаа оношилох, мэддэг нэг нь тэнгэрт тулсан үнэ хэлдэг. Зарим нэг их мэдэгчид буруу оношилж, худлаа засч мөнгө авдаг гаж тогтолцоо байсаар байна.

6

-Цаашдаа бусад хийн түлш түгээдэг салбарууд дээрээ оношлогоо, засварын салбаруудаа нээх үү?

-Одоо над дээр 2 залуу дадлагажиж байгаа. Энэ залуусыг мэргэшүүлчихвэл тусад нь оношлогооны төв байгуулж өгөх бодолтой байна.

6

-Ер нь ажиглаад байхад газан автомашинд ихэвчлэн ямар төрлийн эвдрэл гэмтэл оношлогдож байна?

-Манай жолооч нар ихэвчлэн шар гэрлээ асааж явдаг. Гэтэл энэ гэрлийг асаахад LPI хөдөлгүүртэй машины помп/насос/ шатдаг.

Харин LPG хөдөлгүүртэй автомашины тухайд ихэвчлэн яндан мэдрэгч нь ажиллахаа больчихсон байна. Агаар шүүгч нь битүү байх зэргээс үүдэж, дутуу шаталт явагдаж, яндангаар бохир газ хаягдан, улмаар байгальд ээлтэй бус хортой болдог. Тиймээс жолооч нарт зөвлөхөд 3000-4000 км яваад агаар шүүгчээ сольж байгаарай гэж хэлмээр байна.

6

-Газ авбал автомашинаа үнэгүй оношлуулдаг энэ урамшуулал цаашид хэр удаан үргэлжлэх вэ?

-Цаашдаа үргэлжлэх болов уу гэж бодож байна. Ер нь манайхаар үйлчлүүлсэн жолооч нар газаа авахын зэрэгцээ машиныхаа бүрэн бүтэн байдлыг оношлуулчихаж байгаа болохоор сэтгэл ханамж маш өндөр байдаг.

Энэ дашрамд дуулгахад манайх баасан гараг бүрийн 15 цагаас зөвхөн газан автомашин хүлэглэдэг жолооч нартаа зориулж 96.3 “Авто радиао”-аар бид зөвлөгөө өгдөг. Энэ үеэр жолооч нар маань бидэнтэй  утсаар холбогдон, автомашиндаа тулгараад буй асуудлаа хэлж, зөвлөгөө авах боломжтой.

5

-Танай компани эко клуб байгуулсан гэж сонссон. Клубынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулаач?

-Манай компани газан машин унадаг жолооч нартаа зориулж “Монголын газан машины эко клуб” байгуулсан. Энэ клуб маань фэйсбүүкээр нэгдэж, уулзалт зохион байгуулдаг. Мөн хамтарч мод тарьж, явган аялал хийх зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг.

5

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

svkhbold:
sonata6 zaswariin dugar bnuu mini asaad halaad irhere ermeene shataj bga ym vnerteed bnaa eniig yh we ireed zasaad ogh zaswar bnuu
2021-12-20
Shagai LPG asaxgvi:
Lpg asaxgvi mashin asdaggvi yund bx we zvgeer zogsood axiad asaagvi medex xvn bwal xalgaach utas 89870622
2020-05-05
Gantig:
Mini mashin zarimdaa untraad bhin gazan 7 enig yah we ta heled ogooch tehvv
2020-04-29
hasu master:
Б.Гэрэлт од та дугараа үлдээгээч юм асуух гэсн
2017-12-23
bld:
lpi lpg hoeroo sain tailbarlad heleech
2017-12-23
xocoo:
minii mashin dogoldood bur zowlogoo daahaa bailaa yundaa bdiin boloo
2017-10-24
dawaadorj:
minii mashin asalt ni udaashraad bh ym ymar gazart uzuuleh we
2017-10-18
камелхан:
Газан соната 6 2008 оны асахгуй байн туслаач казакстанаас.
2015-10-17
а.жаргал:
гадуур явчээ ээээээээээ
2014-02-28
anti ebii :
harinch hyamdhan bgaan bishuu ter ublpg gees l hyamdhan yum bainaleeshdeee ji*e ni ublpg deer 200000 myangaar hiideg uilchilgee edniid 150000 yum bnaleeshdee tgeed bodhoor hyamdhan bgaan bishuu
2014-02-28
anti-china:
шшш... мэдлэггүй хүмүүсээ гэж. ойд төөрсөн сармагчин шиг л байцгаах юм аа. та нар эхлээд өөрийгөө хөгжүүл, мэдлэгтэй бол дараа нь хуцаж сураач.
2014-02-28
ebii:
yamar unetei chenj setgeltei aalznuud ve
2014-02-28
batbayar:
dashvaanjil iim uneer hiij baigaagaa hyamdhan gej baigaanmuu icheech gaduur baidag hansh bna
2014-02-28
dti,,mynbgvf -tanaa:
cham shig yas hayauch naraas bolj mongol hugjihgui baigaa yum6 odoo yahav megvel japan ii conpanaasaa gazaa avch iveen tetgehgui yu . dashvaanjil bol undesnii kompani denjij baina amjil;t
2014-02-28
dti,,mynbgvf:
дашваанжлын хэрэглээний газ 1000 с 2200 болтлоо нэмэгдээд бсан.учир нь энэ байж. үнэгүй гэж шаахымдаа.бас дарханы дэлбэрэлтээс хойш орон сууцнуудад газаа өгөхгүй болсон тэрнийхээ мөнгийг авч бгаа хэддээ нэмээд байсийм байна.2200 р литр газ авснаас 1560 төг р литр бензин авч хэрэглэнээ хө.та нарт ч тэгж мөлжүүлэхгүй шүү
2014-02-28
ase master :
gehdee yag hiij ehluulej baigaa zuiluudiig chin bvgdiig n uguisgej baigaa iym bish shuu. 1 han ta nar buruu humuusteigee ajillaad baigaa iymshigee. zugeer lpg, lpi 2oo uchiriig n oloogvi baij yaaj hunii iym za*g bainaa gaihaad baina ldaa.
2014-02-28
ase master :
lpi болон lpg гэсэн 2 хөдөлгүүртэй газ-н машин байдаг. lpi gedeg n liquid propane injection buyu binzin tergeer bol prosunk iymyy daa(manaiahn iy gedegiig unendee sain medehgvi baina uuchlaarai) lpg gedeg n hereglej baigaa shathuunii eronhii ner liquefied petroleum gas iymaa. tuunees iim 2 toroliin hodolguur gej baihgviee. ene tal mash ih iym helj boloh bolovch tovchloh uudnees boliloo. carman scan 300$ unetei obd1-2 reader zugeer cod unshigch iym baina. gas analyzer utaagaar onshlogch ene 2 oor yaaj bvh toroliin onoshlgoo hiideg ve??? todorhoi bichihgvi iy. bi ooroo mergejiliin hun bi ooroo snap on frimiin modis geed onosholgoonii bagaj ashigldag zovhon bagaj n ooroo 8000$ unetei, jildee shine garsan mashnii data update hiihed 900$ baidag, zovhon update download hiihed shuu dee, tegej baij l neg muu bolhoj bainashdee. iim muu bagajtai tegeed nam onshlonoo geed baih iymdaa ho.
2014-02-28
bld:
lpi lpg hoeroo sain tailbarlad heleech
zochin:
ajiliin ondor amjilt husiii
2014-02-28