Хонины махны үнэ өсчээ

img

Нийслэлийн томоохон зах, хүнсний дэлгүүрт энэ сарын 26-ны байдлаар махны үнэ  сарын өмнөхөөс өссөн талаар Үндэсний статистикийн хороо/ҮСХ/-оос мэдээллээ. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 2.2 хувь, үхрийн ястай мах 2.4 хувь, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна.

Харин долоо хоногийн өмнөхөөс томоохон зах худалдааны төвд хонины ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн ястай мах 0.1 хувиар өсч, үхрийн цул мах, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байгаа тухай  ҮСХ-ны мэдээлэлд дурджээ. Тодруулбал, “Баянзүрх” худалдааны төвд хонины ястай мах 0.1 хувиар өсөн, кг нь 6400 төгрөг болсон бол хонины цул махны үнийн тухайд ч мөн бага зэрэг буюу 0.1 хувиар өсч кг нь 7400 төгрөгийн үнэтэй байгаа аж. Бусад махны хувьд үхрийн ястай/мах 7790 төгрөг, үхрийн цул мах 9640 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байгааг ҮСХ мэдээлэв.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

таны нэр:
argagui argagui, dollariin hansh osood baigaa yum chiny.
2014-02-28