Өнөөдөр болох үйл явдлын тойм
ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд
09:00 цагт "Монгол дахь бионүүрсний судалгаа, хэрэглээ" сэдэвт анхдугаар хурал болно. Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчид оролцоно.
ССАЖЯ-нд
10.00 цагт ССАЖЯамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл яамны 302 тоотод "Сочи-2014" паралимпид оролцох тамирчдад амжилт хүсч үдэн гаргана.
МЗХ-ны байранд
10:00 цагт "Унадаг дугуйтай Улаанбаатар" төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.
Туушин зочид буудлын Сүлд танхимд
10:00 цагт “Хүүхдийг гэр бүл түүнтэй дүйцэх орчинд асран халамжлах үйлчилгээнд тавих стандарт", Хүүхдэд үзүүлэх өдрийн үйлчилгээний стандартын төслүүдийг хэлэлцэх хурал болно.
Төрийн ордны “Г” танхимд
11:00 цагт Тамхины хяналтын хууль хэрэгжиж эхлээд нэг жилийг ардаа орхижээ. Энэ хугацаанд хуулийн хэрэгжилт хэр байв, ямар үр дүн өгсөн бол? Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан нар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хуралд МХЕГ-ын мэргэжилтнүүд мөн оролцож, хяналт, шалгалтын үр дүнг танилцуулна.
Blue sky tower-ын 3 давхарт
11:30 цагт Дуучин Нана /Даркман /-ы тоглолтын талаар хэвлэлийн бага хуралтай.
"Интерном"-д
12.00 цагт гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх "Тэнгэрт бичсэн дурдатгал" номын нээлтийн ёслолын арга хэмжээтэй.
Улаанбаатар чуулгын тайзнаа
12:00 цагт дуучин Б.Амархүүгийн гол дүрд нь тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал болно.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ