“Унадаг дугуйтай Улаанбаатар” нээлттэй хэлэлцүүлэг болно

Унадаг дугуйн замыг хаана барих талаарх нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр МЗХ-ны байранд хийхээр болжээ. Хэлэлцүүлэгт Эдийн засгийн хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гудамж төсөл, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Замын цагдаагийн газар, нийслэлийн Авто замын газар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, ШУТИС-ийн төлөөлөл, Монголын дугуйн холбоо, Монголын триатлоны холбоо, Монголын авто замчин залуучуудын холбоо, “Залуу дугуйчин клуб” зэрэг байгууллага оролцох юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ