Үйлчилгээний газруудын 00-ыг үнэ төлбөргүй болгох журам хэрэгжихгүй байна

img

Олон улсын жишигт нийтийн үйлчилгээний газрын ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхэд төлбөр хураамж авдаг тогтолцоо байдаггүй. Харин ганцхан манайд л хэрэгждэг энэхүү гаж үзэгдлийг таслан зогсоох үүднээс “Нийслэлийн худалдаа үйлчилгээний журам”-д энэ асуудлыг тусгасан. Энэ сараас хэрэгжих байсан ч өнөөг хүртэл төдийлөн биелэлээ олохгүйгээс ШӨХТГ-т ирэх гомдол тасрахгүй байгаа аж. Иймд тус газраас Нийслэлийн төвийн 6 дүүргийн засаг даргад нийтийн үйлчилгээний газруудын бие засах газрыг төлбөргүй болгож, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ажил зохион байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.

Дээрх журмын 4.18-д зааснаар үнэ төлбөргүйгээр ариун цэврийн өрөө ажиллуулах газарт үзвэр үйлчилгээ, эмнэлэг, томоохон зах худалдааны төв, супермаркетууд хамрагдах юм. Одоогийн байдлаар “Тэнгис” кино театр, “Номин”-ийн сүлжээ дэлгүүрүүдэд ШӨХТГ-аас дээрх журмыг мөрдүүлэн ажиллуулжээ.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
manaihnaas uur haana ch oo-d orohod mungu abdaggui shuu dee. manaihan ih gajigtai bolohooroo yum bolgonoos mungu abahiig boddog shuu dee.manaihnii bas 1 gajig ny zah orohod mungu huraadag biz dee. toolood baibal ih gajig bii...
2014-02-27
unetei 00:
narantuul 00-oopoo udurt 2 sayaiig hiideg. itgehgui bol tootsood uz. 5 00-toi. 1mint 25hund uilchlene. 1tsagt 1500 hun 8tsagt 12000 hund 12000*200=2400000 ene bol jiriin udruur l bodson ji*e gej...
2014-02-27
а.жаргал:
зөв шүү үүүүүүү
2014-02-27