Дотоодын цэрэг нэрээ солино
Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дотоодын цэрэг гэдэг ойлголт, нэр томьёо, байхгүй болно гэсэн үг.
Ийнхүү Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн алба хаах үйл ажиллагаатай холбоотой төсөв санхүү, дэд бүтэц, барилга байгууламж, материал техникийн хангамж, зэвсэг хэрэгслийг Цагдаагийн байгууллагын “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий алба”-нд шилжүүлэн зохион байгуулахаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгажээ.
Энэ тухай Хууль зүйн яамны Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Оюунболд “Энэхүү зохион байгуулалтыг хийснээр Дотоодын цэрэг татан буугдаж байгаа биш харин Цагдаагийн байгууллагын “Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба” болж байгаа юм. Одоогийн байдлаар албан хаагчдыг бэлтгэх сургалт явагдаж, 1000 орчим хүн хамрагдаж байна. Энэ бол цэрэгжсэн цагдаагаас иргэншсэн цагдаад шилжиж буй нэг алхам юм” гэж ярьсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ