Цагдаагийн байгууллагын ажлыг хянах Иргэний зөвлөл байгуулна
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий Иргэний зөвлөлийг байгуулахаар Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хуульчилсан байна.
Ингэснээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд дэлхийн улс орнуудын жишгийг дагаж, иргэдийнхээ оролцоонд түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг болж буй юм. Иргэний зөвлөл нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд байхаар хуульчилжээ. Гишүүд нь нэгэн зэрэг гурван жилийн хугацаатайгаар томилогдож, хугацаа нь нэг дор дуусгавар болохоор байгаа тул тодорхой зохицуулалт хийжээ. Тодруулбал, уг зөвлөлийг мэргэшсэн, тогтвортой байлгах үүднээс гишүүдийг томилохдоо ажиллах хугацааг зааж өгөх, гурван жилийн хугацаа дуусахад 60 орчим хувь нь солигдохгүй үлдэж, улмаар бодлого, байр суурь нь тогтвортой үргэлжилж байх ач холбогдолтой гэж үзсэн байна.
Мөн Олон нийтийн цагдаатай болох журмыг санаачилсаныг Цагдаагийн Ерөнхий газрын дарга батлах аж. Олон нийтийн цагдааг тухайн орон нутгаас сонгох ба 20 болон түүнээс дээш насны ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг шаардлага тавигдах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ