С.Бямбацогт гишүүн Ерөнхий сайдын 50 тэрбумын багцын зарцуулалтыг сурталчилав

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг “дайлаар” мордсон цаг саяхан. Гэтэл 50 тэрбумын багцаас санхүүжүүлэн барьсан битүү захын нээлтэд оролцсон шигээ “тууж яваа” аж.

Өнгөрсөн намар Ерөнхий сайд Н.Алтанхуяг баруун гурван аймагт ажиллах үеэрээ Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад 2013 онд багтаан битүү зах барьж өгөхөө нутгийн иргэдэд хэлж, эл амлалтаа ч биелүүлсэн. Тодруулбал, бага, дунд орлоготой иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөлийг дэмжин сайжруулах, аймгийн төв бүрийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд аймгийн төвүүдэд битүү зах барихаар төлөвлөж, Ховд, Увс зэрэг аймгуудад битүү захыг барьж ашиглалтанд оруулсан юм. Орон нутгийн нөөц, онцлогоос хамааран нэг аймагт 2.5-3 тэрбум төгрөгөөр 5000-аас багагүй метр квадрат талбайтай, орчин үеийн технологийн шийдэлтэй, тав тухтай ажиллах нөхцөл бүрдүүлсэн, худалдааг төрөлжүүлсэн битүү захыг барих зардлыг Ерөнхий сайдын багцаас гаргасан. Гэтэл Ерөнхий сайдын 50 тэрбумын багцыг хэрэггүй зүйл, сул зардал хэмээн хамгийн ихээр эсэргүүцэн шүүмжилж тэр бүү хэл өнгөрсөн сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Засгийн газрын 2013 оны үйл ажиллагааны талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийсний дараа уг мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг бүлгийн дарга С.Бямбацогт танилцуулж мөнөөхөн 50 тэрбумын багцыг бас шүүмжлэн “Ерөнхий сайдын багцад байгаа 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгах ёстой” хэмээж байсан юм. Ийнхүү 50 тэрбумын багцыг эсэргүүцэн ана мана, ач тач “үзэлцэж” байсан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тойрогтоо өөрийн биеэр “заларч” шүүмжлээд байсан 50 тэрбумаас зардлыг нь гарган бариулсан битүү захын нээлтийг хийж, хошуу нэмээгүй, харин хуруу нэмж зах бариулсан “ардын баатар” болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хурган дарга:
төрийг баллаж түмнийг хутгадаг хүмүүс хурган дарга яам тамгийн мэргэжилтүүд юм тэдний нүд ямар аймаар шуналтай харцтайг яана.
2014-02-27
төрөө:
энэ залуу ийм бөгс ухах дуртай юм уу энэ намын баримталдаг арга юм уу ж энхбаяр содбаатар гээд л дандаа ер нь оролдлоготой юм хийх гэсэн хүмүүсийг л тэгсэн ингэсэн гэх юм ийм байдалд өөрийнхөн нам өөрсдөө оруулсанаа мартсан байдаг уу манарсан царайлж байгаад будилуулах нь ашигтай өсөн дэвших арга нь юм уу одоо ч с бямбацогт оюунхорол гэсэн юу ярьж байгаагаа ойлгохоо байсан ядарсан хүмүүст итгэх хүмүүс байхгүй болж дээ жингийн тэмээ явж л байдаг энэ хоёр хуцаж л байдаг гэдэг болжээ
2014-02-27
zochin:
alban tasalgaa,amraltiin bolon vip uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh office golfiin ij burdeluud zarj bna.uund:modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,abc suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,abc suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,golf surgaltiin zoolon bombog-2500tog.zurgiig ni oruullaa.ulaanbaatar ih delguur 3 davhart-my sports shop.utas:95000020,95050020
2014-02-27
kkkk:
uruvdulteu, uhuurdmuur bya-tsogt... huuhed iim deeree huurhun sh dee kk
2014-02-27
òýíýã àìüòàí :
¨ñòîé íýã ýðã¿¿ äàãç ÷èíü ýíý ãàð äàà íºãººä¿¿ë íü õººð㺺ä äýýð äîîð õàæóóíààñ íü øðóïäýýä áàéãààã ìýääýã¿é ýëèéð÷èõñýí àìüòàí
2014-02-27
zochin:
showchin gar. tiim l surhii yum bol erdenes 5 tolgoig baritsaalj zeel avaad namiinhaa songuuliin surtalchilgaand taraasan mungunuus chini bolj mongol uls elgeeree hevtchiheed baigaag ilchleech. tv harahaaraa tsus ni huurdug man-ii bas neg mudak
2014-02-27