Бүсгүйд амьдрал хайрла

img

25 нас гэдэг хүний амьдралын хамгийн сайхан нас. Энэ насанд хүн бүхэн хайрлан дурлаж, сурч хөдөлмөрлөж, хийж бүтээхийн  оргил үеийг мэдэрдэг биз ээ. Гэтэл өвчинд шаналж, эрүүл саруул болохын төлөө сар жилээр тэмцэж, өдөр хоногтой уралдаж, эдгэх юм сан гэсэн чин сэтгэлээсээ хүсч байгаагаа Бумансаны  Гантуяа бүсгүй нулимс дуслуулан хэлж байна. Тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнд хандсан бөгөөд хуралд Энэтхэг улсад Элэг Шилжүүлэх Мэс засал хийлгэсэн “Шинэ дэлхий” ТВ–ийн сэтгүүлч Б.Эрдэнэцогт, эгчийнхээ амь насыг аврахаар донорын үүрэг гүйцэтгэсэн нэвтрүүлэгч Б.Гантигмаа болон “Найдвар Хоспис” хөнгөвчлөх эмчилгээний эмч Б.Энхтуяа нар оролцов.

sa
1989 оны 12 сарын 10-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрж, өссөн тэрээр дөрөвдүгээр ангийн сурагч байхдаа шар өвчнөөр өвчилж байжээ. ХААИС-ийн нэгдүгээр курст суралцаж байхдаа буюу 2004 оны есдүгээр сард элэгний халдварт А гепатитаар өвчлөн эмчлүүлж байсан аж. Эмчлүүлэх хугацаандаа В гепатитийн  халдвар авсан нь элэгний хатуурал хэмээх өвчтэй болгож, сургуулиасаа ч гарсан гэнэ. 2007 оноос  элэгний цирроз нь маш эрчимтэй даамжирч, 2010 онд элэгний циррозын  улмаас  улаан хоолойн венийн судас  өргөсч  хагаран, цус алдан судас боолгуулж, сэхээн амьдруулах эмчилгээний дүнд  амь үлдэж чадсан байна.

d
Гэтэл 2011 оны 12 сараас өвчин нь улам хүндэрч, хэвлийд нь ус  хурах болжээ. Одоо  тэрээр долоо хоног тутамд  хэвлийгээсээ  7-10 л ус авахуулж, плазм сэлбэх, уураг болон тэжээлийн шингэн судсаар хийх зэрэг эмчилгээ хийлгэн амь торгоож байгаа юм. даа спортын онцгой авьяастай, волейболын спортоор хичээллэдэг, аймгийн аварга, тэргүүний сурагч гээд олны дунд онцгойрч чаддаг байсан цовоо сэргэлэн охин өдгөө өвчинд шаналж, турж эцсэн нэгэн болжээ. Одоо тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс засалд орвол эдгэж, эрүүл саруул болох боломжтой гэнэ.

sa
Нэвтрүүлэгч Б.Гантигмаа энэ үеэр “Монгол Улсад элэг шилжүүлэн суулгахаас аргагүй гэсэн онош сонссон олон арван хүн бий. Хэдийгээр манай эмч нар элэг шилжүүлэн суулгаад эхэлсэн боловч, бие даан хийдэггүй, багаж тоног төхөөрөмжийн хүрэлцээгүй байдлаас болж хүссэн бүхэн хагалгаанд ороод байж чаддагүй. Миний хувьд Энэтхэг улс руу явахынхаа өмнө та бүхэндээ амласанчлан эгчийгээ эдгээгээд сайн яваад ирлээ. Элэг шилжүүлэн суулгана гэхээр өвчтэй байгаа хүн нь ч донорууд нь сэтгэл санааны бэлтгэл, мэдээ мэдээлэл дутмаг байдаг. Элгээ өгсөн хүнийг эрэмдэг, тахир дутуу болж байгаа юм шиг ойлгодог. Үнэндээ бол гадаадын улс орнуудад эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал нь энгийн л нэг хагалгаа байдаг юм билээ. Эгч бид хоёрын эмчлүүлээд ирсэн Сир Ганга Рам эмнэлгийн эмч Намьши Мехта л гэхэд 95 хувийн баталгаа гаргаж өгдөг. Үлдэж буй таван хувь нь өвчтөний өөрийнх нь гам хэрхэн сахих, сэтгэл санаа ямар байхаас шалтгаалах эрсдэл эзэлдэг юм билээ. Цэл залуухан Гантуяа бүсгүйд монголчууд маань сэтгэлийн дэм хайрлана гэдэгт итгэж байна” гэлээ.

sa

“Найдвар хос пис” эмнэлгийн эмч Б.Энхтуяа  хэлэхдээ “Монгол хүмүүс хэнэггүй зантайгаасаа болж өвчнөө хүндрүүлдэг. Ялангуяа хавдар гэдэг өвчин хүнд мэдрэгдэлгүй далд хэлбэрээр явагддаг тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болох хэрэгтэй. Б.Гантуяа охины хувьд ар гэрийнхнээс нь донор гараад 140 сая төгрөгөөр Энэтхэгийн Сир Ганга Рам эмнэлэгт элэг шилжүүлэх хагалгаанд  орвол эдгэх боломжтой” гэв.

sa
Б.Гантуяа анх өвдсөн цагаас эхлэн эмчилгээний өртөг болон хотод эмчлүүлэх, эмнэлэгтээ ойр байхын тулд байр хөлслөн амьдрах, шим  тэжээлтэй хоол, витамин хэрэглэх  зэргээр гэр бүлээс нь жилд  8-10 сая төгрөгийн зардал тогтмол гардаг байсан аж. Уг нь Улсын  Клиникийн Нэгдүгээр эмнэлэгийн  элэг солих багийн хяналтад байдаг боловч санхүүгийн асуудлаа шийдэж чадаагүйн улмаас 2012, 2013 оны төлөвлөгөөт хагалгаанд багтаж чадаагүй ажээ. Б.Гантуяад түүний төрсөн ах Б.Гантулга донор болохоор шинжилгээ хийлгүүлэхэд боломжтой хариу авсан байна. Энэ гэр бүлийнхэн олон жилийн туршид өвчтэй хүнийг асран, эрүүл болгохын төлөө /ээж нь түүнийг тогтмол асардаг тул ажил хийж чаддаггүй/ маш их хичээсэн боловч сайжралыг үзэлгүй одоо эцсийн  шатандаа ороод байгаа нь энэ аж. Охины одоогийн биеийн байдлыг үзэж байгаа эмч нарын дүгнэлтээр  ойрын 1-6 сарын хугацаанд элэг  солих хагалгааг хийлгэхгүй бол охины биеийн байдал улам муудаж, амь эрсдэж болох нөхцөл бүрдээд байгаа ажээ.

өб

Элэгний хүнд өвчинд нэрвэгдсэн Б.Гантуяа бүсгүйн нэр дээр  хандивын данс  нээгдсэн бөгөөд Хаан банкны 5114162219 тоот, Голомт банкны 3100001912 тоот дансанд хандив өргөж, амьдрал бэлэглэсэн сэтгэлийн донор болно гэдэгт итгэж байна.

өы

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

khishigee:
hun mongoteiduu bish setgelteidee l bu*d tus hurgedeg. bidniig ingej bichiltsej baih hoorond ene ohinii amidral denjigneed l baij baigaa... deerh bichsen humuus bugd huvi nemer bolj baga geltgui handiv ugsun baih gej naidaj baina. 10 000=tavag shulnii une, 1 lonh arhi, 4 shil shar airagnii une, harin ene ohind bol amidraliin ni une... ta handivaa buu chamlaarai. olnii olon tavan tsen gej ug bii.
2014-03-01
city:
msj-nii dugaartai boloo.ih olon hun msj bichne sh de
2014-02-28
city:
c1 tv-geer eleg shiljuulen suulgah gesnee boliod edgersen nastai emegtei yariad bh yum.ter unicity gegch anu-iin suljeenii buteegdhuun hereglesen gene.dan jims urgamalaas burdsen buteegdhuun genee.minii duu teriig sudlaj uzvel yasiin.grand plaza-iin zuun tald offic ni bdag yum bna le shuu.mon utsaa ogohgui yasiin be.olon hun tuslsaj edgernee setgel mash uudrug bgaarai
2014-02-28
bataa:
msj dugaartai bol xamgiin tyryyn.tegvel xymyys msj ix bichne.mongo tsugluulj bolno tyygeer damjuulaad.yyniig xamgiin tyryynd xii.tuslax xyn zondoo bga shyy
2014-02-28
зочин:
бусадын төлөө амь амдралаа өгөгч нь ерөөлтэй еэ гэсэн бурханы сургаал байдаг.хандив өргөх нь энэлууга адил бүгдээрээ хандив өргөцгөөе
2014-02-28
enhee:
ireedyugee sauhnaar zugnusun saihan ineemsegleltei,uudrug,itgeltei ohin haragdaj bna.hun setgeleeree bayn,itgeltei baihad uvchniig ylj chaddag.minii duu setgeliin tenhee, donor ahiinhaa bolood bid buhnii setgeliin demeer udahgui edgernee.bid tuslana aa.utasnii dugaaraa ilgeene uu
2014-02-28
zochin:
mongoldoo bolomjgui bolood l huurhii zaluuhan busgui mongolchuud bidnees amidral hairlaach geed guij baigaa yum bishuu!tuund minii mongoliin saihan setgelt tumen olon tuslanaa.busgui chi edgeh bolno.
2014-02-27
tuya:
mongoldoo l emchluuleech
2014-02-27
messej yavulya:
messejnii dugaartai bolbol olon hyn setgeleeree mes yavulna.
2014-02-27
9999:
өрөвдмөөр юм бэ? тэр болгон банкаар мөнгө шилжүүлж чаддаггүй юм аа. харин мэссежний тугаар байвал чадлынхаа хэрээр явуулдаг, тийм дугаартай болчихвол... миний дүү босч чаднаа, ах чинь донор болох гээд байгаа юм байна, эжий чинь ч байдаг юм байна
2014-02-27
ts. buhuu:
сайн үйлс дэлгэрэх болтугай. б. гантуяа бүсгүйд тусалцгаая.
2014-02-27