Голомтын бус бүсээс 4,2 тн үхрийн мах нэвтрүүлжээ
Гурван аймагт гарсан шүлхий өвчинтэй холбоотойгоор Улаанбаатар хот орчмын ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгт ажиллаж байгаа ажилчид голомтын бус бүсээс 4.2 тн үхрийн мах, 13.225 тн хонины мах, 1.2 тн адууны мах, 9.4 тн ямааны мах, 1.8 тн тэмээний мах, 9.3 тн дайвар бүтээгдэхүүн, 128000 ширхэг өндөг, 10 тн шар буурцагны мах орлуулагч нэвтрүүлсэн байна. Ингэхдээ эдгээр эд, зүйл, бүтээгдэхүүнд үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн оруулжээ.
Түүнчлэн 607 тээврийн хэрэгсэл, 2392 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 610 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх дөрөвдүгээр зөрлөг, Яармагийн постуудад 552 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, дөрөвдүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун турууны товчоодод байнгын хяналтын найм, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын цагдаа тав, Замын цагдаа долоо, Онцгой байдлын таван ажилтан, Мэргэжлийн хяналтын найман байцаагч, Мал эмнэлэг-10 нийт 35 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байгаа билээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ