Г.Өлзийбүрэн: Монгол 93 маань Евро 4 стандартын шатахуун болсон

img

Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнтэй газрын тос олборлолт болон Монгол 93 шатахууны талаар ярилцлаа.

6

-Манай улсын газрын тосны нөөц хэр байгаа вэ. Одоогоор хэдийг нь экспортод гаргаад байна?

-Манай улс 332.6 сая тонн газрын тосны нөөцтэй. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 42.6 сая тонн байгаа. Ашиглалтын баталгаат нөөц цаашдаа ч нэмэгдэх боломж бий. Учир нь одоо илэрсэн байгаа нь зөвхөн 3 талбай дээрх л нөөц юм. Энэ жил нөөц тогтоох ажлууд нэлээд эрчимтэй явагдана. Үүнээс 2005 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улс 3.1 орчим сая тонныг экспортлоод байна. Гаргаж буй тосоо 60:40 гэсэн харьцаагаар хувааж, манай улсын төсөвт шууд орж байгаа.

6

-Үүнээс өнгөрсөн онд хичнээн тонныг нь экспортод гаргасан юм бол?

-Өнгөрсөн онд бид 686 мянган тонн газрын тос экспортлосон. Эндээс улсын төсөвт 190 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ жил 227 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Төвлөгөө маань давж биелэх болов уу гэж бид харж байна.

6

-Энэ жил нөөц тогтоох ажил түлхүү хийгдэнэ гэлээ. Хичнээн төгрөг зарцуулахаар төлөвлөөд байгаа вэ?

-Өнгөрсөн жил дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор хайгуулын ажил нэлээд тааруу байсан. Иймээс 15 орчим сая ам.долларын хайгуул, судалгааны ажил хийгдсэн бол олборлолттой холбоотой хөрөнгө оруулалтын ажил 500 гаруй сая ам.доллар болсон. Харин энэ жилийн тухайд олборлолт явагдаж буй талбай дээрээ нийт 560 орчим сая ам.долларын зардал шингэсэн үйл ажиллагаа явагдах байх. Үүн дээр нэмээд 100 орчим сая ам.долларын хайгуулын ажил хийгдэхээр одоогоор төлөвлөөд байна. Зарим компаниуд үйл ажиллагааны төлөвлөгөөгөө эцэслэж дуусгаагүй байна.

2014 онд Гал баруун 1, Хөхнуур 18 гэсэн 2 талбайг нэлээд онцолж байна. Бид эдгээр талбай дээр нөөц тогтоох 3 хэмжээст чичирхийллийн судалгааг хийхээр төлөвлөсөн. Энэ судалгааг МТI, “Зонхин” гэсэн Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд хийж байгаа. Энд тосны илэрц байгаа тул нөөц тогтоогдоно гэсэн үг.

6

-Энэ жил “Петрочайна Дачин тамсаг” компани хөрөнгө оруулалтаа 50 орчим хувиар бууруулна гэж яриад байсан. Энэ хэвээрээ юу?

-Хэрвээ хөрөнгө оруулалтын нөхцөл байдал муудвал үйл ажиллагаагаа хумина гэж ярьж байсан. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын эхний хэлэлцүүлэг УИХ дээр хийгдсэн. Удахгүй эцсийн хэлэлцүүлэг явагдаж, батлагдах байх. Ерөнхийдөө хөрөнгө оруулагч нарт хүндрэл учруулахааргүй, либерал маягийн хууль болох төлөвтэй байгаа. Гэхдээ бид тос олборлож байгаа тул хууль эрхзүйн орчноо цаашид чамбайруулаад явах ёстой. Эхлээд хөрөнгө оруулагч нарыг урьсан, дуудсан задгайдуу маягийн хууль эрхзүйн орчинтой байсан бол одоо үүнийгээ улам чамбайруулж байгаа.

6

-Газрын тос экспортлоход тээвэрлэлтийн хүчин чадал ямар байгаа вэ?

-Хүчин чадад тааруу байгаа. Бид үүнд анхаарч ажиллах ёстой. Тиймээс боомтуудыг тасралтгүй үйл ажиллагаатай болгох чиглэлээр 2 улсын холбогдох байгууллагууд ажиллаж байна.

6

-Манай улсаас олборлосон тос эргээд Монгол 93 шатахуун болон орж ирж байгаа. Тэгэхээр энэ шатахууны импорт оны эхээр ямар байгаа вэ?

-2013 онд бид 60 орчим мянган тонн Монгол 93 шатахуун импортлосон. Энэ нь жижиглэнгийн худалдааны зах зээл дээр 20 гаруй хувийг эзэлж байна.  Цаашдаа бид үүнийг 40 орчим хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Таатай мэдээ дуулгахад, Хөх хотын боловсруулах үйлдвэр технологийн шинэчлэл хийсэнтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 1-ээс эхлэн Евро 4 стандартын бүтээгдэхүүн гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол 93 маань өнөөдрийн байдлаар Евро 4 стандартын шатахуун болсон. 1 дүгээр сард бид 2014 оныхоо гэрээ хэлцлийг байгуулж, 2 дугаар сараас татан авалтуудаа эхэлчихсэн байгаа.

6

-Энэ онд хичнээн тонн Монгол 93 шатахуун импортлох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид 2014 онд Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийнхаа өргөтгөлийн ажлыг ерөнхийд нь дууссан. Удахгүй улсын комисст хүлээлгэж өгнө. Сард бид уг байгууламжаар дамжуулж 10-аас доошгүй мянган тонн шатахуун авна гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Өнгөрсөн жил бид Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжаар 152 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүний татан авалт хийсэн. Энэ жил бид үүнийгээ 2 дахин нэмэгдүүлэх зорилготой. Гэхдээ ганцхан Замын-Үүдээр биш Ганц модны боомтоор татан авалтуудыг бас хийнэ.

5

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ууртай:
элэнцгийх нь монгол-93, евро. өөрт байгаагаа үнэгүй өгчихөөд буцаагаад хамгийн мууг нь хамгийн өндөр үнээр авч байж, ичиж үхээсэй
2014-02-27
kkkkk:
22555555 yag unen xellee. ineedemtei yum aa, ene uls toroor xooloo olj idegch zolbinguud.
2014-02-27
сэнгэ:
ингэж албаар худлаа бичих хэрэгтэй юм уу 93 их иддэг гэвэл ёстой худлаа харин ч хүчтэй хурдтай зарцуулалт бага байна лээ угаасаа цэнэглээд л мэдэгдэнэ моторын дуу уулзвар дээр нормальдахад л анзаарагдана над лав 92 хийссэнээс илүү санагдсан харин нано 92 ёстой их иддэг үү
2014-02-27
irgen:
shathuunaa mgl doo uilderleh ajliig erchimtei hiigeechee
2014-02-27
chanar:
chanar n yamar ve 93?
2014-02-27
225555555555555:
юун монгол 93 бензин бэ хятадын их саванд аваачсан жаахан түүхий эдээ боловсруулсан гээд худлаа шоу хийдгээ болиоч ээ
2014-02-27
zochin:
uih-iin gishuun odontuyagiin nohor mon uu?
2014-02-27
zocnin:
hoh hot ruu teewerlej tend baahan saalgaj bhaar oorsdoo yildwerlej dornodiin olon zuun ajilgyicnuudiig ajiltai dornod hotiig hogjyylye
2014-02-27
niks:
ene gej tohioldloor darga bolson hen nadad hezee avilgal uguh bol geed suuj baidag nuhur baina
2014-02-27
***:
tui novsn chi uuruu av
2014-02-26
хэрэглэгч:
төрийн бодлого гэхээр юм хэлсэн үгнээс нь алга,байдаггүй юм байна.импортлогч компаний хэвлэлийн төлөөлөгч гэвэл онохоор юм ярьжээ, түй
2014-02-26
ajiltan:
ene salbart ajillaj bgaa huniihee hudulmur niigmiin asuudliig ehleed shiideldee ulziiburen dargaa
2014-02-26
zochin:
mgl-93 zartsuulalt oros binzeniig bodvol 100 km-t ikh iddeg yum bna.
2014-02-26