“Чалко”-ийн өрийг тавдугаар сард багтаан дуусгана

img

Уул уурхайн салбарт өрнөсөн үйл явдлыг сар бүр мэдээлдэг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хэвлэлийн хуралд салбарын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад алба хэлтсийн дарга нар оролцсон юм. Энэ үеэр Хятадын төрийн өмчит “Чалко” компанитай байгуулсан гэрээг энэ оны 5 дугаар сард дуусгах болсон тухайгаа мэдэгдлээ.

Тодруулбал, зээлийн үлдэгдэл 148 сая орчим ам.долларыг ирэх 4 дүгээр сарын 1-ний дотор 1.5 орчим сая тонн нүүрсээр 90 орчим сая ам.долларыг,  5 дугаар сарын эцэс гэхэд 1 сая тонн нүүрс гаргаж үлдсэн 60 орчим сая ам.долларыг барагдуулж дуусахаар болжээ.

Уг нь “Чалко”-ийн өрийг 2013 онд багтаан дуусгана гэж байсан ч салбарын сайдын ярьж буйгаар нүүрс тээвэрлэлтийн асуудал хүндрэлтэй байгаагаас хугацаа нь хойшилсон гэлээ. Цаашдаа тээвэрлэлтэд учирч буй хүндрэлээ 2 тал харилцан ярилцсан тул хугацаанд нь нүүрсээ нийлүүлэх тал дээр ажиллах юм байна.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dfgdrg:
ene hudalaa
2014-02-27
арбитр:
т1 хүн хуурч бгаа юм шиг ээ.
2014-02-26
арбитр:
энэ тооцоогоор бол 60 - 70 доллороор зархийм бна. одоо 30 доллороор өгч бгаа ш дээ. хятадууд үнээ нэмнэ гэж үү худлаа бхаа. 9 сараас наашгүй юм бна даг. хэцүүхэн л бхийм бна л дөө.
2014-02-26
52828:
nugoo tatvaryn hoer huuhniig aj amidralaar toglodog saihn gar hajuud ni suuj bna shdee
2014-02-26
zochin:
man ch mongol ulsad munch ikh gai bolji baina daa . ulsyn mungu idsen durakuud ni odoo neg ikh bayan dur esgeed yawji baigaa
2014-02-26