СБямбацогт: Хурган дарга нараа цөөл, хүнд суртлаа багасга

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар өнөөдөр Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулган завсарласнаас хойш МАН-ын бүлэг орон нутагт ажиллах, хувийн хэвшлийн төлөөлөлүүдтэй уулзаж, улс орны өнөөгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх боломж хэр  байгаа зэрэг олон асуудлаар санал солилцсон гэнэ. Тиймээс хаа сайгүй яригдаж байгаа асуудлуудыг нийгэмд ил гаргаж, төр засгийн удирлдагуудад дуулгах нь зөв хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулсан гэдгийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон.

 бй

С.Бямбацогт: Өнөөдөр Монгол улсын эдийн засаг санхүүгийн байдал хүндрэлтэй боллоо гэж ард иргэд хэлж байна. Өнгөрсөн жилийг цаасан дээр өсөлттэй жил гэж урьд нь бид хэлж байсан. Эрх баригчид цаасан дээр эдийн засаг өслөө, бүх юм сайхан байна гэж шилний цаанаас чихэр долоолгож ирсэн. Гэтэл өнөөдөр эдийн засаг бодит байдал дээр үнэнд гүйцэгдэж, яах аргагүй өсөлт байхгүй юм байна, өнгөрсөн түвшнээс уруудаж, доройтсон байна, ард иргэдийн амьдрал хүндэрсэн юм байна, нийгмийн бухимдал газар авч байгаа юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болжээ. МАН-ын Бүлэг өнгөрсөн жилийн турш улс  орны санхүү эдийн засаг хүндрэх нь, та нарын явуулж байгаа бодлого буруу байна. Зөв болгооч ээ, аль болох бага улс төржөөч ээ. Асуудлыг ойлголцож ажиллаач ээ гэж удаа дараа хэлж ярьж ирсэн.

бй

Гэвч олонх маань цөөнхөө сонсохгүй, үл хүндэтгэж, цөөнхийг саналыг сонсохгүй явж ирснээс өнөөдрийн нөхцөл байдал үүслээ. Өнөөдөр валютын ханш түүхэнд байгаагүйгээр өсөөд байна. Валютын ханш 1790 төгрөгт хүрч, шатахууны үнэ өслөө. Хувийн хэвшлийнхэн маань урд байгаагүй татварын дарамтанд ажиллаж байна. Урьд нь олсон орлогоосоо сайн дураараа татвараа төлдөг байсан бол одоо олоогүй байхдаа татвараа төлөө гэсэн дарамтийг бий болголоо гэж байна. Төрийн албан хаагчийн тоо өмнө 160 мянга орчим байсан бол өнөөдөр 230 мянган гарсан байгаа нь төрийн хүнд суртлыг маш ихээр нэмэгдүүллээ гэж байна.

 бый

Засгийн газар 14 их наяд төгрөгөөр үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг ажил хийж байгаа ч гаргасан шийдвэр нь зөв биш байна. Ийм их төрийн албан хаагчтай, ийм их мөнгөтэй Засгийн газар өмнө нь байгаагүй. Гэтэл ийм богинохон хугацаанд ард олны амьдралыг доройтуулсан түүх ч байгаагүй гэдгийг уулзсан газар бүхэнд ард түмэн хэлж байна.

 бй

Тиймээс бид баялаг бүтээгчдээ дэмжье, татвараар дарамтлахаа больё, төрийн албан хаагчид төрийн нэрээр айлгахаа боль, олон лиценз зөвшөөрлөө цөөлөө гэж байна. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 1100 лиценз, зөвшөөрлийн бичиг байгааг цөөрүүлэх шаардлагыг тавьж байна. Мөн валютын ханштай холбоотой, төрийн албан хаагчтай холбоотой хуулийн төсөл өргөн барихаар бэлдлээ. Түүнчлэн ойрын хугацаанд УИХ-ын өргөтгөсөн хурал хийгээч ээ. Үүгээрээ эдийн засаг, санхүүгийн хямралтай байдлыг давах  асуудлыг яриач ээ.

 бй

Засгийн  газар эдийн засаг хямралтай байгаа гэдгээ ард иргэддээ ний нуугүй зарлаач ээ. Хямралаас гарах арга замаа хамтдаа хэлэлцэж, ард түмний саналыг сонсож, нээлттэй мэдээллийг хийгээч ээ. Наад талдаа сайхан ярьж, цаанаа хэцүү байгаагаа нууж хаалгүй ил тод байгаач ээ гэсэн шаардлагыг бид бас тавина.  Хамгийн гол бизнесийн салбараа  идвэхижүүлээч ээ гэсэн шаардлагыг бид тавьж байгаа. Ингэхийн тулд баялаг бүтээгч, татвар төлөгчдөө дэмжье. Татвар төлөгчдөө айлгасан, дарамталсан, сүрдүүлсэн  бодлогоос болж эдийн засаг, бизнес хумигдаж байна. Гадны хөрөнгө оруулагчдаа дэмжье. Монгол Улсын түүхэнд байгаагүй энэ олон хурган дарга нарынхаа тоог багасга. Төрийн албаны хүнд суртлыг бууруул. Аж ахуйн нэгж, ард иргэдийг ялгаварлан гадуурхдаг хандлагаа болих хэрэгтэй гэсэн асуудлуудыг бид хэлэх гэсэн юм.

 ый

Л.Энх-Амгалан: 2013 оны Монгол Улсын төсвийн гүйцэтгэл гарсан. 2013 оны гүйцэтгэлээр эдийн засгийн гол тодорхойлох үзүүлэлтүүд унасан байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 18.5 хувиар өсгөнө гэсэн бол 11.5 хувьтай гарсан байна. Инфляцийг УИХ-аас 8 хувьтай байлгана гэсэн бол яг гүйцэтгэлээр 12.5 хувьтай байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Тэр тусмаа гадаад худалдаа, гадаад худалдааны алдагдал хүлээсэн байна. Өрийн хэмжээ байх ёстойгоосоо нилээн нэмэгдсэн гээд үнэхээр эдийн засагт асах ёстой бүх гэрлүүд нь асчихсан байна. Тийм болохоор УИХ анхаарлаа хандуулах цаг яах аргагүй болсон гэж үзэж байна.

 ыбй

Ер нь валютын ханш нэмэгдсэнээр эдийн засагт ямар эрсдлүүд үүсээд байгаа талаар тоон үзүүлэлтийг хэлье. Валютийн ханш 1792 төгрөг болж өссөнөөр зөвхөн 2012 онтой харьцуулахад Монгол улсын өрийн хүүгийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн байна. Одоо бид жил бүр зээлийн хүүнд 150-180 орчим тэрбум төгрөг төлж байгаа. Гэтэл валютийн ханшны өөрчлөлтөөс болоод энэ хүү 35 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. 2014 оны улсын төсөвт хөрөнгө оруулалтыг 1 их наяд төгрөгөөр төлөвлөсөн. Гэтэл эрх баригчид маань тухайн үед валютын ханшийг 1384 төгрөгт барьж чадна гэж байсан. Харин 1384 төгрөгөөр тооцож төрөөс зарласан ажил үйлчилгээ эрхлэх тендерт орсон хүмүүс төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд өртөг зардал нь өсөж, асуудал үүсэх болж байна.

 бй

Мөн МУ-ын гадаад зээл 6 их наяд хүрсэн, үүнээс 2 тэрбум хүрэх хэмжээний ам.долларын зээл байгаа. Гэтэл 2 тэрбум ам.долларын зээл авсан аж ахуйн  нэгжийн зээлийн эргэн төтөлтөд маш их хэмжээний ачаалал үүрч байна. УИХ дээр өнгөрсөн хавраас ер нь сүүлийн хоёр жил улс орны эдийн засагт нүүрлэсэн хямралаас гарах олон чухал арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тухйалбал, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан улс орны нийгэм эдийн засагт үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг гараад маш бодитой дүгнэлтийг гаргасан. Гэвч 2013 оны УИХ-ын ахврын болон намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэнгүй.

 й

Мөн намрын чуулганаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос валютын ханшийг тогтворжуулах, эдийн засгийг идэвхижүүлэх, Засгийн газарт үүрэг өгөх тогтоолыг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна. Энэ юуг хэлж байна гэвэл Засгийн газар нь УИХ-ынхаа толгой дээр гарчихжээ. Засгийн газрын алдаатай бодлогоос үүдэн валютын ханш өссөн. Үнэ тогтворжулах хөтөлбөр үр дүнд хүрсэнгүй гэж үзэж байна.

 бй

Я.Содбаатар: Сүүлийн долоо хоногт иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бол нефтийн бүтээгдэхүүний өсөлт. УИХ-ын гишүүний хувьд Засгийн газрын гишүүн Д.Ганхуягаас асуулга тавьсан байгаа. УУЯ, УИХ, Монгол банктай 2012 оны 10 дугаар сарын 26 ны өдөр “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнэ тогтворжуулах дэд хөтөбөр”-ийг баталж хэрэгжүүлнэ гэсэн. Энэ дэд хөтөлбөрийн хэрэгжилт өнөөдөр ямар байна. Уг дэд хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 200 орчим тэр бум төгөргийг жилийг 3.8 хувийн хүүтэй 13 аж ахуйн аж ахуйн нэгжид олгосон. 532 тэрбум төгрөгийг валютын ханшны эрсдлийг бууруулах зорилгоор тодорхой тоо хэлэлцэлгүйгээр аж ахуйн нэгжүүдэд олгосон.  Нэг ёсондоо 532 тэрбум төгрөгийг долларын ханшийг тодорхой хэмжээнд тогтворжуулах үүднээс олгосон бол яг аж ахуйн нэгжүүдийг тогтворжуулах хүрээнд 200 орчим тэрбум төгрөг гаргасан. Энэ хэмжээний мөнгө гаргаад нефтийн үнийг барина гэж Засгийн газар ард түмэндээ амлаад ажиллаж байгаа ч үр дүн ямар байна. Сүүлийн үед Орос, Хятад гээд нефть импортолдог улс орнуудад шатахууны үнэ ямар байгаа юм. Энэ дээр монгол улс ямар алдагдал хүлээж байгаа юм. Дотоод зах зээл дээр үнийг тогтвортой барих үүднээс их олон зах зээлийн харилцаанааас авсан буруу эдийн засгийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлээд байна. Өнгөрсөн оноос жижиглэнгийн үнэ, бөөний үнээс өндөр болчихоод байна гэж бид хэлээд л байсан. Энэ зах зээлийн харилцаа мөн үү, биш үү гэхэд бид барьж байна аа л гээд байсан. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 50 төгрөгөөр буурахад Засгийн газар 50 төгрөгөөр буулгасан гээд байсан. Гэтэл одоо 90 төгрөгөөр нэмэгдчихээд байхад яагаад дуугарахгүй байгаа юм. Шатахууны үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлдөг. Өнөөдөр 40-90 төгрөгөөр нэмэгдсэн шатахуунд чиглэсэн ямар арга хэмжээг Засгийн газар явуулж байна. Их хэмжээгээр гаргасан мөнгөний үр дүн хаана байна гэж Засгийн газарт  асуулга тавьж байгаа. Засгийн газарт зохицуулалт хийх боломжгүй зүйл байгаа гэж харж байна. Татварын зохицуулалт хийдэг, тодорхой хэмжээнд кг-ийн үнийн өсөлт, ханшны өөрчлөлтийг борлуулалттын тов хэмжээнд шилжүүлж, өндөр хэмжээний өндөр өсөлт гаргахгүй зохицуулалт хийж болдог. Шатахууны кг-ийн үнэтэй холбоотой татварын зохицуулалтаас гадна гадаад зах зээлийн харилцаа, хамтын ажлын хүрээнд ямар зохицуулалт хйиж байгаа юм бэ гэдгийг тодруулах асуулга тавьж байгаа.

 ый

Мөн ШӨХТГ-аас шатахууны кг-ийн үнэ өссөн гэж тайлбарласан бол Газрын тосны газраас нефтийн үнэтэй холбоотой жижиглэнгийн үнэ өссөн гэж байна. Нэг ёсондоо Засгийн газрын хоёр агентлаг өөр өөр хариулт өгч байна. Утга учир, үнэн хариулт нь хаанаа байгаа юм. Тиймээс Засгийн газрын холбогдох албаныхан ард иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна.

 бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

кккккккк:
хэрээ хэрээнийхээ харыг, гэхдээ одоны хэрээ нь арай их гилгэр хар юмаа хахахахаха
2014-02-27
өнөр:
20 жилд хэтэрхий нэр нүүрээ ичгүүргүйгээр барсан учраас одоо мянган үнэн зүйл хэлсэн ч, үнэхээр зөв зүйл хэлсэн ч хүмүүс хүлээж авахааа больжээ. одоогийн ардчилсан намынхан жоохон ухаантай, ичих нүүртэй байхгүй бол цаг цагаараа байдаггүй гэгчээр ийм болох хувь тавилан хүлээж байгаа шүү.
2014-02-27
ãÿëãàð àëòàà:
èøøø áÿìáàöîãò ìèíü õàðèí òàíàé àâèëãà÷èí íàìûã ýðõ áàðüæ áàéõàä ë ýíý õóðãàí äàðãà íàð ÷èíü ãàð÷ èðñýí þì ø¿¿ ×àìààñ ýõëýýä æààõàí ¿ãýý áîäîæ äîíãîñ òàíàé íàìûã ýðõ áàðüæ áàéõàä àâèëãà õ¿íä ñóðòàë õ¿÷ýý àâ÷ îäîî ýíý òºð çàñàõ ãýýä ÷àäàõã¿é áàéãààã ÷è îéëãîõã¿é áàéãààì óó ýñâýë îéëãîäîã ÷ íàìûíõàà òºëºº ¿õýí õàòàíäºðã¿é áóõ øèã ç¿òãýýä áàéãààì óó ×è ¸ñòîé ë ýðã¿¿ äàãç þì äàà
2014-02-27
dagba:
tsug bgaa humuusiig ni neg haraad uur uursdiinhuuruu dugneeree bidnii tuluu yu hiij bsan aldartai humuus bna geed ene barsagar nukhur saihan showdah yumaa yariad baigaa zuilee ajil hereg bolgooch 20 jil mgl-iin ard tumniii amidralaar togolson nam daaa ter uyed ni oligtoi yum hiij baisan bol ta nariig demjeel humuus jagsakh baisan baih daa kkk tender, idej uukh mungu, tsohih yum oldohgui uheh gej bna daa huurhii
2014-02-27
уөыэ₮э:
энэ комунистууд 70+20 жил энэ улсыг уруудуулж хохироочоод юу хуцаад байгаам бэ?
2014-02-27
jagaa:
ta nar yaj yu ch gej xudlaa yrisan ta nariin vgend itgexee bolison ajlaa xiij baigaa xvmvvst bvv sadaa bol ard tvmen ta 3 aas ilvv uxaantai bailgvi dee ene zasgiin ved ajil xiix saixan bolomj bvrdsen xezee iim bailaa daa ta nariin ved ta nariin kompaniud l ashigtai orlogotoi monopol baisan biz dee odoo bol tsag oor bolson ervvljsen gesen vg
2014-02-27
маш зөв цагдаа:
зөв шүү одоо энэ цагдааг хар даа газар дотор газар байгуулж бөөн газар хэлтсийн хурган дарга нар бөөн хурандаа нар энэ арай бишээ нөгөө хуулийн шинэчлэл орон тоо бүтэц нь энэ үү том данхайсан аппарат дарга бүрэлдэхүүний ихтэл цатгалтал үүссэн энгийн эргүүл хэв журмын цагдаа нь бага бөөн өнгө мөнгөний танил тал удам дамжсан хурандаа нар үүнийг болимоор юм даа одоо газар нь цөөн чадварлаг газар дотор хэлтэс тасаг алба байх түүнээс газар дотор газар хэн нь толгой хэн нь том хурандаа нь юм бэ
2014-02-27
ondoo onzgoos harval:
zasgiin gazar 70000 huniig ajilaar hangana gedeg odoo ued chuhal bishuu.
2014-02-27
medehgui:
ene zg-t ganhuyag, batbayar hoyoriig l solichvol erunhii said ni ajil hiih geed baigaa yum. samurai bondod 20 huviin shimtgel tulj mongol ulsiig urund oruulna gedeg baij bolohgui
2014-02-27
ard tvmeen:
eedee man bol ard tvmnee elgeer ni xebtvvlsen jinxene xulgai luibariig utgaar ni xeregjvvlsen nam shvvdee ta nar zaisand ochood tend ochood barigdaj bgaa svvliin veiin barilga baishin xause nuudiin bariulsan ezdii ni sonirxooroi man iin xvmvvs bgaa bvgdeeree tend an iin gants ch ezen bgvi bn geed boddoo aimshigtai
2014-02-27
hmmm:
ene deer bichsen nuhur urid ni edniig zasag barij baikhad saikhan baisan gej heleh geegui bizdee? setgegdluudiin olonkh esreg bnaa gedeg chin olnii ug ortoig haruulj bna harin chi uuruu hen be gedgee heleed bna uchuukhen tarkhitan mini.
2014-02-27
zochin:
setgegdel bichij bgaa garuud baga soliorood bas eruul saruul uhaanaar dugnelt hiideg boloosoi!endl lav eruuleer harj bodit unelelt dugnelt ugdug jaahan tolgoi ni ajildag hun hovor bnaa!eldviin yum solioroodl suuj bhaar shar sonin unshij bsan ni deerdee!end bichij bgaa garuudaas neg ch oligtoi gar alga!ugasaa dorvitoihon archij huchteihen shudarga huneer turiig udirduulah tsag ni bolson!amerikiin bodlogoor yavsaar bgaad ukrain shig boloh gej bgaan ta nar!
2014-02-27
зочин:
бямбацогтоо чи одоо юм хийж бгаа хүмүүст бүү саадаа бол. чам шиг залилан царайтай хүмүүсээс болоод улс хөгжихгүй бнаа.
2014-02-26
зочин:
хүүшээ ман аа юм хийж байгаа хүмүүст бүү саадаа болоо та нар хэн ч биш шүү 20 жил монголийг шалбаагтай хутгаж хаячхаад одоо юу яарайд бнаа. бямбацогтоо чамд тендер олдохгүй балар ч үхэх гээд бна уу
2014-02-26
бат :
одооч гэсэн адилхан байна даа харин нуухийг авах гээд нүдиййг нь сохлов гээч юм боллоо шүү
2014-02-26
зочин:
мон 93 хаачихваа сайдаа сонгуулийн өмнө юу гэж црьж байлаа даа түрүүчийн засгийн үед арай ч ийм байгаагүй шүү дээ мон 93- юу болоод байна шоу байсан юм уу
2014-02-26
umhii debil anarhistuud sunutugei:
yumnii une usuugui, amidral saihan bna gej demiirch balairch bgaa umhii debil anarhistuudiin hulsnii bicheech nar, debildorjiig hulhi baatar umhii buriad batuuliig tahin shutegchid amidraliig eruul nudeer neg haraad uzeech... anarhistuudiin uuj idsen zuvhun odoogiin baidlaar il yarigdaj bgaa 1,5 mlrd dollariin uriig chi bish chinii ur huuhed l tuluh bno...unuudur nam dagasan lumpenguudiig bish shudarga, medlegtei zaluu ueiig demjij huvisgal hiij eh ornoo avrah ue gedgiig buu mart....ll
2014-02-26
кахках:
өөрсдөө засаг барихаараа яаж ард түмнийг ба*г билээ дээ зэвүүн мудакууд
2014-02-26
bymbatsogtoo chu man ii shatriin huu bolj bgaa gedgee medej bna uuu:
uls torch bymba tsogt gej medehgui yum bna hovdiin hamag shim shuushiig sorson gej medne
2014-02-26
ман махн:
өөрсдөө яаж байснаа нэг сандаа гамшигуудаа
2014-02-26
zochin:
ednii uyed harin yaaj bailaa daa. odoo harin ch uchirtai bolj. ugaasaa togtson sytemiig uurchulhud hugatsaa heregtei. ene erguu dandaa tenegtej bh yum aa.
2014-02-26
ам.долл:
суулийн 7 хоногт долларын ханш хятадад бас огцом оссон шуу дээ ойрийн арваад жил тохиолдоогуйгээр
2014-02-26
иргэн бм:
эдний ман төр барьж байх үедээ ард, иргэддээ ёстой шилний цаанаас чихэр долоолгодог байсан бол ан харин цаасны цаанаас чихэр долоолгож байна. жоохон тэвчээд байвал удахгүй цаас нь нимгэрч цоороод жинхэнэ чихэр долоох болно.
2014-02-26
man-iihaan:
ene zasagt ta naraas ugshiltai 2 nuurtei, dambiijaagiin toodgoruud harin gai bolj bga shu,
2014-02-26
dorj:
dandaa hidlaa shoudah um ogtsruul
2014-02-26
dorj:
dandaa hidlaa shoudah um ogtsruul
2014-02-26
sonom:
eooe harahaas durgui hureh umaa edniig
2014-02-26
хаха:
хаха өөрсдөө төр барьж байхдаа хувалз шиг дэлбэртэлээ идэж уусан лаалаа юу гээд байгаан
2014-02-26
ганаа:
заааз та нар юу ч гэж чалчаад та хэдийн үг үнэд хүрхээ больсон дараагийн сонгууль хүртэл яаж муухай харагдуулах вэ гэж толгойгоо гашилгаж байгааг чинь ард түмэн мэддэг болсон энэ засгийг хараар будаад будаад цаанаас нь цайрч харагдаад байна
2014-02-26
zuv zuv :
heden gazriin darga nar bol yahve huukiis ajillad bga doodoh huuchin garuudiin zailuulaachee yag heveeree *
2014-02-26
ооооо:
оооо гэнэт ухаан орж гэнэ дээ
2014-02-26
1111:
zuv zuv shahaad yav.
2014-02-26
naraa:
хцэсс. өмнөх ман төр барьж байхад одооноос илүү аймар хүнд сурталтай байсан. одооных арай чих зөөлөн гайгүй байгаа шүү. хаанаас хаалгач нь илүү хэцүү гэдэг шиг цөөлсөн нь дээр. өмнөхөөс илүү орон тооны ажилтантай болсон байх. дэд даргууд нь ихдээ.
2014-02-26