Энхийг сахиулах ажиллагааны тусгай хорооныхон чуулж байна

img

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны тусгай хорооны 2014 оны чуулган Нью Йорк хотноо эхэллээ. Чуулганы нээлтэд  НҮБ-ын Ерөнхий ассемблейн орлогч дарга Чарлез Тембани Нтваагае, НҮБ-ын ЭСАГ-ын дарга Х.Лацу, Ажиллагааны хангалтын газрын дарга А.Хаг, НҮБ-ын ЭСАГ-ын цэргийн зөвлөх, дэслэгч генерал М.Хан, цагдаагийн зөвлөх, комиссар Ф.Шеллер нар оролцлоо. Тэд НҮБ-ын ЭСА-ны өнөөгийн байдал, түүнд тулгарч байгаа сорилт, бэрхшээл, даван туулах арга зам, ирдээдүйн бодлогын чиглэлээр хийгдэж байгаа ажлуудыг танилцуулжээ. Олон улсын хэмжээнд энх тайвныг тогтооход ЭСА нь нэг чухал хэрэгсэл байсаар онцлон тэмдэглэсэн байна.  Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ:

-Монгол Улс дэлхийн улс орнуудын энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт тууштай оролцож ирсэн.  НҮБ-ын байнгын цэргийн хүчний тогтолцоонд чухал байр суурийг эзлэн, НҮБ-д цэрэг хандивлагч орнуудын дунд 2013 оны 12 дугаар сарын үзүүлэлтээр нийт 938 цэргийн алба хаагч, үүнээс 56 эмэгтэй цэргийн албан хаагчийг зургаан ажиллагаанд илгээн оролцуулснаар цэрэг илгээгч орнуудаас 28 дугаарт жагсаж байгаа. Монголын төрийн энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, улс орноо батлан хамгаалах боломж, чадавхийг нэмэгдүүлэх зорилтоо ханган ажиллаж байна гэлээ. Тэрбээр  Энхийг сахиулах ажиллагааны талаар баримталж байгаа бодлого, түүний хэрэгжилт, монголын энхийг сахиулагчдад тулгарч байгаа сорилтууд, амжилтыг танилцуулсан байна.   Мөн цаашид  манай улс бусад гишүүн орнуудтай хамтран идэвх, санаачлагатай  ажиллахаа илэрхийлсэн байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ла луна:
www.la-luna.mn онлайн дэлгүүрээр зочилоорой.
2014-02-26